2018 онд трэнд болох эрчүүдийн хамгийн загварлаг үсний засалтууд

1

Дэлхийн хамгийн алдартай эрчүүд чухам ийм байдлаар үсээ засуулж байна.

1. Хэт богинохон үс

Амарханаас нь эхлэе: маш богинохон үс нь энэ улирлын хамгийн алдаршиж байгаа трэндийн нэг юм. Хөнгөн, халуухан биш, зарим нэг чадвар суусан бол бараг л үнэгүй: үсчний газар оролгүй гэртээ үс засах машинаар ч аргалж болно.

Хэрвээ та өмнө нь ийм богино үстэй байгаагүй бол энэ шийдвэрт хүрэхэд тодорхой хэмжээний зориг хэрэгтэй билээ. Гэхдээ энэхүү зараа үс нь бараг бүх л хүнд зохидог явдал юм. Түүнээс гадна эзнээ эршүүд, шулуухан төрхтэй болгоно. Бас дээр нь их бага хэмжээгээр хууз сахалтай бол бага зэргийн зөрүүд, тэмцэгч шинж ч бий болдог билээ.

 

2. Андеркат

Дэлгэрэнгүй тайлбарлах нь: шанаа, хүзүү яг л зараа мэт маш бага байх боловч толгойн дээд хэсгээ хүссэн хэмжээгээр ургуулж болох ба ширэнгэн ой болгосон ч таны дур. Толгойн орой дахь үсний урт энд хамаагүй юм. 2-3 см урттай шулуун үс нь загварлаг харагдах ба их урт, өтгөн үсийг боож бас болно.

Гол нь үстэй хэсгээс бараг үсгүй халзан хэсэгт шилжих хэсэг нь маш огцом байх хэрэгтэй. Үүнийг илүү тод болгохын тулд зарим үсчид яг заагийг нь бараг ямар ч үсгүй болгодог байна.

Хэрвээ андеркат таны хувьд хангалттай өвөрмөц зүйл биш санагдвал аль нэг шанаан дээрээ өвөрмөц үс засалт хийж болох ба жишээ нь зиг заг гэх мэт. Ер нь ямар ч хязгаарлалт үгүй ба таны сэтгэх чадвар, боломж л мэдэх хэрэг.

 

3. Канадка

Энэ нь ерөнхийдөө андеркатыг санагдуулам. Гэхдээ энэ нөхцөлд үсний урт илүү хамаатай ба хамгийн урт үстэй духны хэсэг илүү богино үстэй, орой хэсэгтэй уулзахдаа аажмаар холбогдох ба цаашлаад илүү богино шанаа, хүзүү гэх маягаар богиносдог. Урт богино үсний холбогдох хэсгийн урт нь аажим өөрчлөгдөх ёстой.

1970-аад оны үед ЗХУ-д ирсэн Канадын хоккейчдын дунд ийм засалт их байснаас канадка гэдэг нэр гарсан байна. Энэ засалтын эх орон нь болсон АНУ-д тэнгисийн цэргийн засалт (Marine) хэмээн нэрлэх ба цэргийн дунд ийм засалттай хүнтэй олон таарна. Мөн ийм үстэй алдартай эрчүүд их бий бөгөөд ихэвчлэн хамгийн хамгийн алдартай нь байдаг.

 

4. Уртасгасан шош

Марвелийн кино цувралын царайлаг, хөгийн новш болох Локид дурласан сая сая хүн бий. Үүнд Том Хиддлстоны үсний засалт нилээдгүй нөлөөлсөн байж болох ба энэ нь нүүрний хажуугаар үзүүр хавиар долгиотон, аажуу ороосон урт үс эсвэл эгц арагшаа шулуухан хагалан самнасан хэлбэр юм.

Ийм засалт нь дунд зэргийн урттай үсэнд сайхан таарах ба урт болон шулуун, долгиотсон үсэнд ч бас сайхан зохицдог. Мөн шош засалтаар олон туршилт хийж болох ба үсээ урдуураа унжуулах, хажуу хэсэгт овоолох гэх мэт.

 

5. Цезарь

Цезарь маягийн богино засалтыг 2018 онд олон алдартай эрчүүд сонгосон байна. Бага зэргийн үл тоосон маягийн энэ засалт үс нь саяхан салхинд өрвийсөн мэт санагдуулна. Эсвэл төр улсын чухал ажил бодсоор үсний байдал нь өөрчлөгдсөн мэт.

18
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Negdel Negdelamar

    Negdel Negdelamar

    2018/03/13 at 15:34

    Yamar ch zagvar alga 3 jujigchinii zurag taviad neg ni zugeer l urguultsan nuguuh ni hustsan uldeh ni husaad urgaj bgaa usnuud l bshd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *