Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрчээ

0

Холливудын алдарт жүжигчин Leonardo DiCaprio бол өнөө үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг. Алтан Бөмбөрцөг шагналыг 10 удаа хүртсэн энэ гайхалтай эрхэм Академийн шагналд тавантаа нэр дэвшсэн боловч ганц ч удаа Оксар гартаа атгаагүй билээ. Catch Me If You Can, Gangs of New York, Blood Diamond, The Departed, Revolutionary Road, Shutter Island, Inception, Django Unchained зэрэг кинонуудаараа үзэгчдийн болоод кино шүүмжлэгчдийн зүгээс ихээхэн магтаал сайшаал хүртсэн DiCaprio-г Оскар хүртэхийг хүлээсэн олон хүн байдаг төдийгүй тэрээр өөрөө ч энэ нэр хүндтэй шагналыг авах цаг хэзээ бол хэмээн хүлээдэг. Жүжигчнээс гадна кино продюсерээр ажилладаг энэ эрхэм энэ 11-р сарын 11-ний өдөр 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.

2010.2.13. Leonardo DiCaprio 60 дахь удаагийн Берлиний олон улсын кино фестиваль дээрОскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 1

2006. The DepartedОскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 2

2013 оны The Great Gatsby кино нь шүүмжлэгчдийн зүгээс холимог санал хүлээн авсан ч DiCaprio-гийн жүжиглэлт асар их сайшаагдсан.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 3

1993 онд DiCaprio “What’s Eating Gilbert Grape” кинонд Johnny Depp-тэй хамтран тоглосон. Gilbert-ийн оюуны сааталтай дүү Arnie-гийн дүрийг бүтээсэн нь түүнийг анх удаа Алтан Бөмбөрцөг болон Академийн шагналд нэр дэвших боломжийг олгосон.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 4

Catch Me If You Can киноны зураг авалтыг ердөө 52-хон хоногийн хугацаанд 147 өөр газарт хийжээ.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 5

Titanic киноны дүрээрээ Академийн шагналын шилдэг гол дүр ангилалд нэр дэвшээгүй нь түүний шүтэн бишрэгчдийг эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэсэн.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 6

People сэтгүүлийн нэрлэснээр DiCaprio Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 хүн жагсаалтын 7-д бичигдсэн.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 7

Идэвхтэй байгаль хамгаалагч тэрээр 2010 онд WWF-д бар хамгаалах үйлсэд 1 сая доллар, 2014 онд далай хамгаалалд зориулж 3 сая доллар тус тус амалжээ.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 8

2014 онд DiCaprio Foundation-ы хөтлөн явуулсан анхны ёслол байгаль орчны нөхцөл байдалд туслахад зориулж, 25 сая доллар цуглуулжээ.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 9

DiCaprio-гийн эмэг эх Германы иргэн Helene Indenbirken Орост төрсөн ба Элена Смирнова нэртэй байжээ. Тэрээр Владимир Путинтай уулзахдаа өвөг эцэг нь мөн Орос хүн байсныг, энэ нь өөрийг нь ‘хагас-орос’ хүн болгодог гэдгийг дурджээ.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 10

2012 онд DiCaprio карьерынхаа хугацаанд анх удаагаа эсрэг дүрд тоглосон нь Django Unchained киноны боолын эзний дүр байсан ба энэ дүрээрээ тэрээр 9 дэх удаагаа Алтан Бөмбөрцөг шагналд нэр дэвшсэн.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 11

Брокер Joseph Belfort-ын дурсамжаас сэдэвлэсэн The Wolf of Wall Street киногоо нээлтээ хийх үед DiCaprio уран бүтээлийн завсарлага авснаа зарласан.Оскар хүлээсэн Leonardo DiCaprio 40 нас хүрлээ 12

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *