Сүнс болон өөр бусад аймшигт үзэгдлийн талаарх шинжлэх ухааны 10 тайлбар

1

Дэлхийн хүн амын 40% нь сүнс, хий үзэгдэлд итгэдэг болох нь олон удаагийн судалгаа шинжилгээнээс тодорхой болжээ.

Тийм ч учраас бид сүнс, хий үзэгдэлтэй холбоотой гэх тохиолдлуудыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаар шийдлээ. Тайлбар нь маш энгийн.

Дараагийн удаа сүнс сүүдэр, хий үзэгдлээс айхдаа саруул ухаанаар тайлбарлаж болохыг санаж яваарай.

1. Сүнстэй байшин

1921 он, Лондон хот. Лорены гэр бүл хотын захад байдаг нэгэн байшинд нүүж иржээ. Нагац эгчээс нь өвлөгдөж ирсэн энэ байшинд амьдрах болсон цагаас хойш тэдний амьдрал там болов. Байшинд гадны хүний хөлийн чимээ сонсогдоно, тавилга нь өөрөө хөдөлнө. Хүүхдүүд рүү нь ямар нэгэн үл мэдэгдэх зүйл дайрна. Гэрийн эзэгтэй шөнийн цагаар дээрээс нь танихгүй эмэгтэй хүн хардаг гэжээ. Бүгд маш их айдастай, дарамттай, хүчгүй болцгоожээ.

Шинжлэх ухаан: энэ аймшгийн шалтгаан нь хорт хий байжээ. Яндангаа буруу суурилуулснаас болж утаа нь гэрээр тархдаг байв.

 

2. Хөдлөх эд зүйлс

1853 онд 4 эмч сүнс дуудах туршилт хийхээр шийджээ, энэ үед алдартай физикч Майкл Фарадейн идеомоторын үйлдлийн туршилтыг баталсан байна. Туршилтад оролцож байгаа хүмүүсийг анхаарлаа төвлөрүүлэхийг хүсээд өмнө нь байгаа ширээ зүүн тийш хөдөлнө гэж анхааруулсан. Ширээ үнэхээр хөдөлсөн бөгөөд шалнаас хөндийрчээ.

Шинжлэх ухаан: Туршилтанд оролцож байгаа хүмүүсийн нэг хэсэгт нь ширээ зүүн тийш, нөгөө хэсэгт нь баруун тийш хөдөлнө гэж хэлсэн байсан. Дараа нь бүгдэд нь зүүн тийшээ хөдөлнө гэж хэлэхэд ширээ шалнаас бүр хөндийрсөн гээд байгаа. Үүнд идеомоторын үйлдэл нөлөөлсөн, өөрөөр хэлбэл хүмүүст ширээ хөдөлнө гэсэн итгэлийг төрүүлснээр тэд өөрийн мэдэлгүй ширээг хөдөлгөж эхэлжээ.

 

3. Үхлийн дараах амьдрал

Энэ түүхийг анагаахын шинжлэх ухааны доктор А.В. Гнедилов ярьсан юм. Мэс заслын үеэр өвчтөний зүрх нь зогсжээ. Бүсгүйг ямар нэгэн гадны зүйл биеэс нь түлхэхэд хөөрхий айдаст автаж байсан тухайгаа дурсан ярьсан гэдэг: хэрвээ ээж, охинтойгоо салах ёс хийж амжихгүй бол яана аа? Оюун бодол нь шууд гэртээ шилжиж ирсэн. Ээж нь юм нэхээд, охин нь тоглоод сууж байгааг харсан. Энэ үеэр хөрш эмэгтэй нь орж ирээд охинд бөмбөлгөн хээтэй даашинз өгчээ. Охин босоод гүйж байхдаа аяга шүргээд хагалж орхисон. Хөрш: “За яах вэ, сайны ёр гэдэг юм” гэсэн гэдэг.

Гнездилов энэ эмэгтэйн гэрээр очжээ. Мэс заслын үеэр үнэхээр хөрш нь орж ирсэн, охинд бөмбөлгөн хээтэй даашинз өгч, охин аяга хагалсан нь тодорхой болсон байна.

Шинжлэх ухаан: Доктор Стюарт Хамерофф болон физикч Рожер Пенроуз нарын үзэж байгаагаар, бидний оюун санаа тархины эсийн микро хоолойд байрладаг бөгөөд квантын мэдээллийг боловсруулдаг. Клиник үхлийн үед уг квантын мэдээлэл нь тархийг орхидог хэдий ч оршин тогтносоор л байдаг ажээ. Тийм учраас бид хонгилын нөгөө үзүүрт болж байгаа зүйлийг мэддэг гэсэн таамаг дэвшүүлжээ.

Энэхүү таамгийг маш олон эрдэмтэд хүлээн зөвшөөрөхгүй байгааг мөн дуулгах хэрэгтэй байх.

 

4. Толин дахь хий үзэгдэл болон гаж үзэгдлүүд

Энэ үйл явдал 2005 онд болсон гэдэг. Усанд орж байхдаа нэг бүсгүй өөрийнхөө төрхийг толинд далийсан бас саарал сүүдэр хардаг байжээ. Түүний ус халаагч төхөөрөмж гэмтсэнийг мэдэх хүртэл хөөрхий бүсгүй бараг л галзуурсан гэдэг.

Шинжлэх ухаан: Ус халаагч нь багахан цоорч хорт хий ялгаруулж хөөрхий бүсгүй хий зүйл хардаг болжээ. Хий нь өнгөгүй тул ялгаж харах бараг боломжгүй. Гэхдээ маш аюултай. Хийнд хордсон хүний дотор нь муухайрах, бие сулрах, ой санамж орж гарах, хий зүйл харах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

 

5. Саарал сүүдэр

2006 онд алдарт эрдэмтэн Вик Тенди өөрийн лабораторидоо өөрийг нь дагах нэгэн этгээд сүүдэр олж харжээ. Нэг л саарал, хэлбэргүй зүйл түүн рүү ойртоод нүд рүү нь хараад гэнэт алга болжээ.

Шинжлэх ухаан: Британийн эрдэмтэн Вик Тэндигийн лабораторид агааржуулагч суурилуулж байсан гэдэг. Маш их дуу чимээтэй, зарим нэг дуу чимээ нь хүний чихэнд мэдрэгдэхээргүй долгионоор гарч байжээ.

Чимээ гарах долгион 18,98 Гц, ойролцоогоор хүний харааны хөдөлгөөний хэлбэлзэлтэй адил. Энэ “үзэгдэл” яагаад хэлбэржээд байгааг харин тайлбарлаж чадаагүй юм.

 

6. Олон нийтийг хамарсан айдас

2013 оны зун Банладешийн Газипур хотод оёдлын үйлдвэрийн 3000 ажилтан бослого гаргажээ. Тэд цалин хөлс, ажлын хуваарийг өөрчлөхийг шаардсангүй – ариун цэврийн өрөөнд байгаа хий үзэгдлийн учрыг олохыг л шаардсан байна.

Шинжлэх ухаан: Ажилчид бүгд айдаст автсан байсан. Хүчтэй стрессийн үед олныг хамарсан айдас бий болдог. 3000 ажилтнуудын цөөн хэдхэн хүнийг л хий үзэгдэл айлгасан байсан, тэр бүү хэл бусдыг бослогод турхирсан эмэгтэй өөрөө ч хий үзэгдэлтэй учраагүй байжээ. Биеийн байдал муудаад байгаагаа тэрээр муу ёрын сүнстэй холбон тайлбарласан байна.

 

7. Хий үзэгдлийн ангуучид

Хий үзэгдлийн ангуучид бүгд ионы хэмжүүр ашигладаг. Ионы тоогоор хий үзэгдэл байгаа эсэхийг тодорхойлж болно гэдэгт тэд бүрэн итгэдэг улсууд. Тэдний үзэж байгаагаар бол хий үзэгдэл агаар дахь ионы хэмжээг өөрчилдөг, зарим нэг нь муу ёрын сүнс ионоор тэжээгддэг гэж үзэх ажээ.

Шинжлэх ухаан: Агаарын ионы өөрчлөлтөд олон хүчин зүйл нөлөөлнө, цаг агаарын байдал, нарны хэт ягаан туяа гээд байгалийн хүчин зүйлс үүнд хамаарна.

Хамгийн сонирхолтой нь ионы хэмжээ хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлдөгт л байгаа юм. Хасах ион хүний сэтгэл санааг дээшлүүлж тайвшруулна, нэмэх нь ядраахаас гадна толгой өвдөхөд нөлөөлнө. Тэгэхээр “хий үзэгдэлтэй” цуг амьдарч байгаа хүмүүсийн толгой нь өвдөөд байдагт гайхах зүйлгүй боллоо.

 

8. Хуучин зураг дээрх сүнс

Энэ зургийн түүх итгэмээргүй. 1950-иад оны үед Куперийн гэр бүл Техасаас шинэ байшинд нүүж иржээ. Ширээний ард сууж байхдаа гэрийн эзэн зураг дарахаар шийдэж. Дам яриагаар бол, зүүн гарт байгаа дүрс – байшингийн хуучин эзэн аж.

Шинжлэх ухаан: уг зураг жинхэнэ эсэхийг тогтоож чадаагүй. Гэхдээ л айдас төрүүлэм зураг байгаа биз? Энэ мэт аймшгийн зургийг одоо интернетээс хэдэн саяар нь олж болно. Шууд айхаасаа өмнө өнөөдөр фотошоп ямар түвшинд хөгжсөнийг бодоорой. Paint ч дутахааргүй зурж орхино. Хуучин зураг дээр зурвал бүр ч үнэмшилтэй.

Линз дээрх тоосонцор, урдуур нисэх жижиг хорхой шавьж хүртэл үл ойлгогдох бүрсийсэн дугуй болж харагддагийг мартаж болохгүй. Гэрэлтэй бол бүр ч аймшгийн хий үзэгдэл болчихно.

 

9. Одоо үеийн сүнстэй гэрэл зураг

Шинжлэх ухаан: Бүгд л ийм зураг авсан байлгүй. Ийм зураг дарахад юу ч нөлөөлж болохыг сэтгэл зүйч Памела Хит анхааруулсан, ширхэг үс, бохир эсвэл чийгтэй линз, тусгал, хөдөлгөөн, цас, борооны дусал.

Залруулга: Цюрихийн сэтгэл мэдрэлийн институтийн нейрофизиологч Бруггерийн ажигласнаар бол хий үзэгдэл харсан ихэнх өвчтөнүүдийн баруун тархи илүү ажиллаж байгаа ажээ. Чухам тархины энэ л хэсэг нүүр царай таних, хийсвэрлэн бодох, дуу хөгжим танидаг байна.

 

10. Хий үзэгдэл хүйтнээр үлээдэг

Гаж үзэгдэлд итгэдэг хүмүүсийн хэлж байгаагаар бол хий үзэгдэл хүчгүй болохоороо хүмүүсийн халуун дулаанаас сордог гэжээ. Энэ л цэгийг хүйтэн гэж үзнэ.

Хоосон, аймшигтай газар зогсож байтал гэнэт хүйтэн үлээлээ гэж төсөөлье. Хэдхэн алхахад л – буцаад дулаахан болно, нэг хойш алхаад-дахиад хүйтэн. Аймшигтай байгаа биз?

Шинжлэх ухаан: Эрдэмтэд энэ “хүйтэн” газрыг судлаад үзэхээр агаарын солилцоог л олж илрүүлдэг юм, жижиг нүх, цоорхой цонхоор гаднаас агаар орж ирдэг ажээ. Нэг ёсондоо нэвт салхилж байгаа л хэрэг.

Гэрт ямар ч хагархай цонх, нүх байхгүй бол дараах үзэл баримтлалаар явна: зарим нэг эд зүйл хэмээ тэнцвэржүүлэхийн тулд халуун дулаанаа солилцдог. Ингээд агаарын урсгал  дор “хий үзэгдэл” бий болжээ.

54
Ха ХаХа Ха
26
ГайхмаарГайхмаар
12
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Azula Zultsatsral

    Azula Zultsatsral

    2017/10/25 at 18:50

    Мөнгөнзул Н.Ч

  2. yaya

    2017/10/25 at 20:48

    ihenh ni mash muu tailbar bnoo

  3. Chris Legion Methzan

    Chris Legion Methzan

    2017/10/25 at 21:39

    HUDLAA hudlaa shaagaal suns baidag gedgiig erdemted batalchaad baihadl

  4. Зочин

    2017/10/26 at 10:38

    Ядмагхан тайлбарууд байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *