Сумогийн тухай сонирхолтой баримтууд

0

Сумо – Японоос гаралтай бөхийн спорт. Япончууд уламжлалаа хадгалан үлдэж одоо болтол сумогийн ёс жаягийг баримталж чадсаар байна. Тэдний хувьд зөвхөн спортын төрөл биш эр зориг, хүчээ харуулах тулааны төрөлд тооцогдоно.

Японд сумо нь зөвхөн мэргэжлийн төвшинд барилдана, харин дэлхийн хэмжээнд сонирхогчдын тэмцээн зохион байгуулагддаг. Одоо зөвхөн бөх барилдаад зогсохгүй ёс жаягийг баримталсан бүхэл бүтэн шоу болтлоо хөгжөөд байна.

1. Сумо маш хурдтай. Бөхчүүд шийдвэрээ маш хурдан гаргах ёстой: 10 секундэд 2-3 мэх ашиглах нь энүүхэнд.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 2

2. Сумогийн бөхчүүдийн биеийн жин маш их ч сунгалтын дасгалыг төвөггүй хийнэ. Мэргэжлийн сумогийн тамирчин бүр шпагат сууж чадна.

Sumo grand champion, or Yokozuna, Asashoryu of Mongolia, stretches during a joint practice for the Yokozuna Deliberation Council in Tokyo May 5, 2007. REUTERS/Toru Hanai (JAPAN) - RTR1PCWH

3. Сумо – маш их бэртдэг спорт. Дунджаар 155 кг жинтэй бөхчүүд 50-60 км/цаг хурдтай мөргөлдөхөд өвдөг, нуруу, хүзүү, хуруу бэртэх магадлал маш өндөр.

Sumo wrestlers Tosayutaka, right, and Toyohibiki fall in head first to the dirt after Tosayutaka threw his opponent during their bout in the grand summer tournament at Tokyo's Ryogoku Kokugikan sumo arena on Sunday May 9, 2010. Tosayutaka got off to a good start by beating Toyohibiki on the first day of the summer meeting. (AP Photo/Kyodo News, Naohiko Hatta) ** JAPAN OUT, MANDATORY CREDIT, FOR COMMERCIAL USE ONLY IN NORTH AMERICA. **

4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хориотой. Бүчтэй өмсгөлтэй нөхдүүд “чөтгөр ав” ч гэж хэлж болохгүй. Хэлбэл – хөөгдөнө.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 3

5. Сумогийн бөхчүүд калори ихтэй хоол иддэг гэдэг бол худлаа. Тэдний үндсэн хоол 100-150 ккал агуулдаг, хоолоо идээд л шууд унтдаг тул жин нэмдэг ажээ. Жин нэмэх нь сумогийн чухал хэсэг.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 5

6. Сумогийн сургуульд элсэн ороход жингээ хассан байх шаардлага тавьдаг, суралцах явцдаа барилдааны жингээ олж авдаг. Барилдааны жин – булчин дээр өөхлөлт нэмэгдэнэ. “Хуурай” булчингаас олигтой үр дүн гарахгүй гэж үздэг ажээ.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 6

7. Том сумочдын мөрний булчин насанд хүрсэн хүний хөлийн булчинтай адилхан байдаг.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 2

8. Ялалт байгуулахын тулд 4,55 м диамертэй дугуйгаас өрсөлдөгчөө гаргах эсвэл биеийн аль нэг хэсгийг газарт хүргэхэд болно. Сумочид дотроо түлхэлт эсвэл бусад мэхээр өрсөлдөгчөө ялдаг онцлогоороо ялгагдана.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 9

9. Барилдааны үеэр нүд рүү цохих, бэлхүүс рүү цохихыг хориглоно. Үс, чих, хуруунаас зулгаах мэх хэрэглэхийг хориглоно. Боох мэхийг ч мөн хорих ажээ.Үүнээс бусад мэхийг хэрэглэх нь нээлттэй юм.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 8

10. Бусад төрлийн спортын адил шударга өрсөлдөөнийг дээдэлж элдэв найраа байхыг цээрлэнэ. Тийм ч учраас нэг дэвжээний бөхчүүд хоорондоо барилдаггүй. Мөн ах дүү, төрөл садангууд өөр өөр дэвжээнийх байсан ч хоорондоо таарч барилдахгүй байхыг эрмэлзэнэ.

Сумочид, ялангуяа дээд зиндааны сумочдын орлого маш өндөр, хөлбөмбөгчдийн жилийн орлоготой тэнцэхүйц дүн гарч болно.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 10

11. Сумочдын зиндаанаас үл хамааран сумочдыг жолоо барихыг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ энэ дүрмийг зөрчвөл маш хүнд шийтгэл хүлээх болно. Жишээ нь 2007 онд Кёкутэнхо жолоо барьсан хэмээн дасгал сургуулилт хийх эрхийг нь түр түдгэлзүүлж байжээ.

Тийм учраас бөхчүүд хотод таксигаар эсвэл тусгайлан бэлдсэн микроавтобус хөлөглөн явдаг байна.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 12

12. Сумочдын үсийг уламжлалт засалтаар засна. Үсийг дээш шууж боогоод гоёмсог байдлаар дэлгэх бөгөөд энэ нь толгойгоороо унахад илүү зөөлөн унахад нөлөөлдөг.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 11

13. Барилдааны ялагчийг хоёр байдлаар тодорхойлно: хөлийн улнаас бусад эрхтний аль нэг хэсэг газарт хүрсэн бол ялагдсанд, эсвэл дугуй дэвжээний хилээс гадагш гишгэсэн бол хожигдсонд тооцно.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 14

14. Дасгал сургуулилтын үед булчин, жин нэмэгдэж эхлэхэд сумочдын биеийн хэлбэр бий болно. Өдрийн дэглэм ч нөлөөлөх нь мэдээж. Нар мандахтай уралдан босож, өглөөний угаалга үйлдээд өлөнгөөрөө таван цагийн дасгалыг хүчээ шавхан хийнэ.

Сумогийн тухай сонирхолтой баримтууд 13

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/18 at 09:38

    mundag ymaa hols huch hodolmor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *