Ямар ч үед хэрэг болох ахуйн 13 шалгарсан арга

3

Ахуйн элдэв хүндрэлд таны цагийг дэмий үрүүлэхгүйн тулд интернетэд маш олон үр дүнтэй аргуудыг санал болгодог. Жишээ нь, шинэхэн талхыг үйрмэггүйгээр яаж зүсэх вэ, зурагтны удирдлагыг нэг ширхэг зайгаар хэрхэн ажиллуулах вэ?

Та бүхэндээ сошиал сувгийн хэрэглэгчид өөрийн биеэр туршин үзэж шалгарсан аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

13. Блендерт хийсэн хүнсийг жигд, хурдан жижиглэх арга

Блендэрийн аяганд эхлээд шингэн орцуудаа хийнэ, дараа нь бусад орцуудыг хийгээрэй. Эргүүлгийн ачаар хатуу орцууд доош ээлжлэн унах тул бүгд жигд бутлагдана гэдэгт итгэлтэй байж болно.

 

12. Хувцсаа үрчийлгэхгүйн тулд

Тээвэрлэлтийн явцад хувцсыг үрчийлгэхгүйн тулд нимгэн цаас тавьж эвхдэг аргаараа л эвхэнэ. Илүү их аргыг эндээс үзээрэй.

 

11. Лакан гутлын толбыг арилгах

Стакан усанд 1 х.х уксус хийсэн уусмалаар гутлаа арчаарай – лакан гадаргуу дээр тогтсон толбыг арилгахад үр дүнтэй. Гутлын өнгийг сэргээх бас нэгэн үр дүнтэй аргыг эндээс үзнэ үү.

 

10. Тасалгааны цэцэг байнга дэлбээлж байхыг хүсвэл

Төмс, гоймон чанасан усаа хөргөөд тасалгааны цэцгээ усалж болно. Усанд агуулагдах шим тэжээл нь таны ургамлыг тэтгэх ажээ.

 

9. Үзэгний савнаас хэрэгтэй зүйлээ хурдан олох

Ховор хэрэглэдэг үзэг, харандаагаа резинээр боож багцлаарай. Ингээд байнга хэрэглэгддэг үзэг, балаа амархан гаргаж авах болно.

 

8. Цавуутай лентээр тэмдэглэгээг хурдан хийх

Лентээ наагаад хэмжээгээ тэмдэглэнэ, дараа нь лентээ салгаад ханандаа наагаарай. Тэмдэглэсэн газар дээрээ хадаасаа хадаад лентээ салгаад авчихна.

 

7. Зангиа хурдан зангидах 3 арга

3 простых способа завязать галстук

3 простых способа завязать галстук: goo.gl/Ne10yv

Posted by БЕРИ И ДЕЛАЙ on Tuesday, November 22, 2016

Дахиад нэмээд 7 аргыг эндээс үзнэ үү.

 

6. Зүссэн авокадог хэрхэн хадгалах вэ?

Авокадогоо дундуур нь хуваасан сонгинотой нэг саванд хийгээрэй. Уг аргыг нээсэн зохиогчийн батлан хэлж байгаагаар, сонгино авокадогийн амтанд нөлөөлөхгүй, зөвхөн шинээр нь хадгална гэжээ.

 

5. Гэрийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ

Гал тогоонд хоол түлэгдсэн эвгүй үнэрийг арилгах ганц л шалгарсан арга бий – жигнэмэг хийх, ялангуяа орцод нь ванилин, сахар, цинамон эсвэд задь орсон бол. Эдгээр орцууд нь анхилуун үнэртэй тул гэрт тархсан таагүй үнэрийг дарна.

 

4. Хувцсаа цасан цагаан өнгөтэй болгох

Хэдэн ширхэг аспириныг шууд угаалгын машиндаа хийгээрэй – өнгөө алдсан хувцасны өнгийг ч сэргээхэд нөлөөлнө. Угаахаасаа өмнө аспиринтай усанд хувцсаа дэвтээвэл үр дүн нь бүр ч гайхалтай байх болно.

 

3. Хөргөгчөө байнга таатай үнэртэй болгохыг хүсвэл

Дүрсэн цайны ханд нь хөргөгчний эвгүй үнэрийг дарна. Таагүй үнэрийг дарахаар шийдсэн бол нэг эсвэл хэд хэдэн цайны ашигласан хандыг хөргөгчдөө хийгээрэй.

 

2. Удирдлагаа нэг зайгаар хэрхэн ажиллуулах вэ?

Зурагтны удирдлага ихэвчлэн хоёр зайгаар ажилладаг. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар танд ганцхан зай байгаа бол энэ аргын тусламжтайгаар удирдлагаа ажиллагаатай болгож чадна.

 

1. Жүржийг хэрхэн арилгах вэ?

Танд хурц хутга, гүн биш халбага байхад л хангалттай. Жүржийн дээд болон доод хэсэг нь зузаан хальстай байдаг. Энэ хоёр хэсгийг нийлүүлж гүн биш зүсэлт хийнэ. Зүсэлтийн гүн маш бага: жимсний зөөлөн эдэд хүрэх ёсгүй. Халбагаа хальсны доогуур хийж хальсыг зөөлөн эдээс болгоомжтой салгаж эхэлнэ. Хэдхэн бэлтгэлийн дараа та жүржийн хальсыг мэргэжлийн хүн шиг хальсалж гэмтээгүй жүрж иддэг болно.

16
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *