2014 оны дэлхийн хамгийн хурдан интернэттэй улс орнууд

0

Өнөөгийн ертөнцөд зайлшгүй байх ёстой болсон нэг зүйл бол интернэт холболт. Өндөр хурдны интернэт холболт нь цаг хугацааг хэмнэж, олон ажлыг амжуулах боломжийг олгохын хамт дэлхийн нөгөө буланд байгаа нэгэнтэй төвөггүй холбогдоход тусална. Мөн богино хугацаанд олон төрлийн, олон тооны мэдээ мэдээллийг хүлээн авах боломжийг ч олгох юм. Мэдээллийн технологийн зөвлөгөөний Akamai компаний мэдээлж байгаагаар дараах 10 улс нь Mbps-ээр ангилсан хамгийн өндөр хурдтай интернэт бүхий 10 оронд тооцогдож байгаа аж.

10. Финлянд – 7.1 Mbps

2013 оны эхний хагаст BAN-гийн дундаж хурд 7.7 Mbps байсан, 2012 онд дундаж хурд нь 7.1 Mbps байснаас үзэхэд өмнөх оноос 20%-иар өссөн тоо аж.

9. Швед – 7.3 Mbps

Шведүүд 2012 онд 7.3 Mbps хурдтай интернэт хэрэглэдэг байсан нь өмнөх оноос 29%-иар өссөн хэмжээ байжээ. 2013 оны 1-р хагаст интернэт холболтын дундаж хурд 8.3 Mbps болсон байна.

8. АНУ – 8.6 Mbps

2013 оны эхний хагаст 8.6 Mbps хурдтай болсон интернэт нь 2012 онд 7.4 Mbps байснаас 28%-иар өссөн хэмжээ юм байна.

7. Чех – 9.6 Mbps

Чех улсын оршин суугчид 2012 онд 8.1 Mbps дундаж хурдтай интернэт ашиглах болсон нь өмнөх оноос 21%-иар өссөн хэмжээ байжээ. Харин 2013 оны эхний хагасын үеэс 9.6 Mbps хурдтай интернэт ашиглах болсон байна.

6. Нидерланд – 9.6 Mbps

Нидерланд улсад амьдарч байгаа хүмүүс 2012 онд 8.6 Mbps интернэт хэрэглэх болсон нь 2011 оноос 3,3%-иар өссөн хэмжээ байжээ. 2013 оны эхний хагас гэхэд интернэтийн дундаж хурд 9.6 Mbps хүртэл нэмэгджээ.

5. Швейцарь – 10.06 Mbps

Энэ улсын хүн амын 85.2% нь интернэт ашигладаг. 2012 онд интернэтийн дундаж хурд 8.7 Mbps байсан нь өмнөх оныхоос 20%-иар өссөн хэмжээ байжээ. 2013 оны эхний хагаст 10.06 Mbps хурдтай интернэттэй болсон байна.

4. Латви – 9.8 Mbps

Европын холбооны хөгжингүй улс болох Латви улс харилцаа холбооны бүхий л орчин үеийн үйлчилгээг ашигладаг. Латвийн оршин суугчид 2012 онд 8.9 Mbps хурдтай интернэт хэрэглэх болсон нь 2011 оныхоос 20%-иар хурдан болсон байжээ. Харин 2013 оны 1-р хагаст 9.8 Mbps болж өссөн байна.

3. Гонконг – 9.3 Mbps

Дэлхийн хэмжээний дэд бүтэцтэй энэ орны иргэд 2012 онд 9.3 Mbps хурдтай интернэт хэрэглэж байсан нь өмнөх оныхоос 5,4%-иар өссөн байжээ. Харин эх газрын хятадад интернэтийн дундаж хурд 1.7 Mbps юм байна.

2. Япон – 11.6 Mbps

Мандах нарны орны иргэд 2012 онд 10.8 Mbps хурдтай интернэт хэрэглэдэг болсон нь өмнөх оныхоос 19%-иар өссөн хэмжээ байжээ. 2013 оны эхний хагаст тус орны интернэтийн дундаж хурд 11.6 Mbps болжээ.

1. Өмнөд Солонгос – 14.2 Mbps

Интернэтийн хурдаар дэлхийг тэргүүлж буй энэ улсын иргэд 2012 онд 14 Mbps хурдтай интернэт хэрэглэж байжээ. Энэ нь өмнөх оныхоос 13%-иар өссөн тоо байсан бол 2013 оны эхний хагаст интернэтийнх нь хурд 14.2 Mbps болж нэмэгдсэн байна.

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *