Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино

0

Янз бүрийн шинэ кинонууд шил шилээ даран гарсаар, тэдгээрийн араас гүйцэх гэдэг амаргүй хэрэг болсон билээ. Нэгийг нь үзэж амжаагүй байтал хэдэн арван шинэ кино гараад ирнэ.

Магадгүй таны үзэж амжаагүй байж болох, энэ онд хийгдсэн, үзэгчдийг аль хэдийнээ байлдан дагуулаад байгаа сонирхолтой кинонуудын жагсаалтыг хүргэж байна.

Steve Jobs

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 2

Хүн бүрийн мэдэх суут ухаантны түүх. Стив Жобс чадварлаг удирдагч, гайхалтай бизнесмэн байлаа. Амьд ахуй цагтаа зогсолтгүй хөдөлмөрлөж, хүчээ хайрлалгүй зүтгэж иржээ. Гэвч Apple компанийг дэлхийн тэргүүлэгч болгохын тулд ямар хүндрэл бэрхшээлийг туулж ирснийг нь мэдэх хүн цөөн.

The Hateful Eight

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 1

Иргэний дайны дараах Америк орон. Цаазаар авахуулах ялтай гэмт хэрэгтэн эмэгтэйг Улаан хөндий рүү авч яваа алдарт ангууч Жон Рут. Замд нь хэдэн аялагчид нийлэн хамт явж байтал цасан шуурга дэгдэж, замын нэгэн гуанзанд толгой хоргодох болно. Гэтэл тэнд мексик эр, ковбой, холбооны генерал зэрэг сонин хүмүүс цугларсан байх бөгөөд тэдний нэг нь хуурамч дүр эсгэгч байж таарна.

The Big Short

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 3

Бодит явдлаас сэдэвлэсэн бүтээл бөгөөд 2008 онд эдийн засгийн хямрал болохыг Уолл-Стритэд шивэр авир гэлцэхээс ч өмнө, бие биенээсээ хамааралгүй урьдчилан хэлж чадсан алсын хараатай хэдэн залуусын тухай түүх юм. Ингээд өөрсдөө хүсээгүй ч энэ таамаглал дээр үндэслэн мөнгө олж эхэлнэ.

Joy

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 4

Итали гаралтай энгийн нэгэн америк гэр бүлд Жой мэндэлжээ. Бага байхаасаа эхлэн аз жаргалтай, амжилтанд хүрч амьдарна хэмээн мөрөөдөх боловч амьдрал нь санаснаар болсонгүй. Нөхрөөсөө салж, хүүхдээ ганцаар өсгөн, бага цалинтай ажил хийж амьдрах болов. Нэгэн удаа Жой өөрийн гараар аз жаргалаа бүтээж, өөрийн хүчээр амжилтанд хүрэх ёстойгоо ухаарна. Авьяас, хүсэл мөрөөдөл нь бизнест хөлөө олоход чухал түлхэц болох боловч олон удаа унаж сөхөрч байж энэ өндөрлөгт хүрдэг юм.

Solace

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 5

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд цуврал аллагын учрыг олохгүй сандралдана. Алуурчин хохирогчдоо өвтгөлгүй хороох бөгөөд ямар ч ул мөр үлдээхгүй. Эцэст нь мөрдөгчид зөн билэгтэн Жони Клэнсид хандаж, үргэлж 10 алхамаар түрүүлж явдаг гаж алуурчныг урхинд оруулах аргыг хайх болно.

The Finest Hours

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 7

1952 онд болсон бодит түүхээс сэдэвлэж хийжээ. Нефть зөөж явсан хоёр усан онгоц хүчтэй шуурганд өртөж, аажмаар живж эхэлнэ. Хүчтэй давалгааны улмаас далайчид аврах завь ашиглах боломжгүй болох бөгөөд тэднийг аврахаар эргийн хамгаалалтын албаныхан шуурганы цөмд нэвтэрнэ. Хамгийн гол нь аврагчид жижигхэн моторт завиар энэ ажиллагааг явуулах юм.

How to Be Single

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 6

Найз залуутайгаа амьдрахаас залхаж гүйцсэн Элис салж, эгч Мэг дээрээ очиж шинэ ажилд ороод, Робин хэмээх бүсгүйтэй нөхөрлөж эхэлнэ. Робин шөнийн цэнгээнт амьдралд тун дуртай. Тиймээс ч даруухан Элисийг энэ амьдралдаа татаж оруулахаар оролдох ажээ. Энэхүү инээдмийн кино эрчүүдэд ч, хүүхнүүдэд ч нэгэн адил таалагдах болно.

 

Trumbo

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 9

Холливудын алдарт кино зохиолчдын нэг Далтон Трамбо “Hollywood 10” хэмээх хар жагсаалт үнэхээр бодитой гэдгийг ч мэдээгүй явсан бөгөөд өөрөө энэ жагсаалтанд багтаж оддын амьдралаас арчигджээ. Гэвч хэдэн жилийн дараа Далтон кино урлагт эргэн ирж, авьяастай хүнийг хэн ч юу ч зогсоож чадахгүйг харуулсан байна.

Mr. Holmes

Таны үзээгүй байж мэдэх 2016 оны 10 шилдэг кино 10

Хамгийн алдартай мөрдөгч маань ажил хэргээ орхин, жижиг тосгонд зөгийн аж ахуй эрхэлж өтөл насаа өнгөрөөхөөр сууна. Гэвч нэгэн эмэгтэйн тайлагдаагүй нууцыг эргэн санах бүрт зүгээр сууж чадахгүй бөгөөд 30 жилийн өмнө ажлаа орхиход хүргэсэн тэрхүү хэргийн учрыг олохоор шийднэ.

5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/09 at 14:41

    Sheksper iin zohioloor hiisen Macbeth bas zevuun kino baina lee

  2. Tse Stay Strong

    2016/05/09 at 15:19

    Н. Сарнай

  3. Н. Сарнай

    2016/05/09 at 16:07

    Holmes solace how to be single 3 goyin bnada

  4. John Doe

    2016/05/09 at 16:29

    The Hateful eight 2015 oniihshdee

  5. Зочин

    2016/05/10 at 11:01

    Mr homless gej unshsan ni like daraarai lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *