Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах багажууд

1

Дундад зууны үеийн гэмт хэрэгтнүүд шударга шүүхийн өмнө очиж хийсэн нүглээ шүүлгэж зохих ял шийтгэлээ авдаггүй байсан нь мэдээж. Шүүх хурал боллоо гэж бодъё, шүүхээс хүлээлгэсэн ялыг хөнгөвчлөх тухай ойлголт бол бүр ч байхгүй. Гэмт хэрэгтний хэргийг зөв шийдэж зохих ял оногдуулахын оронд аймшгийн тамлалтанд унагадаг байв. Ингээд та бүхэнд тамлалтын багаж хэрэгслүүдээс танилцуулъя.

14. Ванн

Тамлуулагчийг зөвхөн толгой нь л ил гарахаар ваннанд суулгаад дээрээс нь зөгийн бал асгана. Зөгийн балтай толгой дээр нь галзуурсан зөгийнүүд ирж суух бөгөөд хөөрхийг хатгаж өгнө дөө … юу болж дуусахыг та өөрөө төсөөлж байгаа биз дээ?

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 1

13. Хятад тамлалт

Ганц дусал ус гэж бодмоор. Өвдөх зүйлгүй мөртлөө сэтгэл зүйн хувьд хамгийн аймшигтайд тооцогдоно. Тамлуулагчийг сандал дээр эсвэл шалан дээр суулгаад толгой дээрээс нь ус дусал дуслаар дусна. Доор нь сууж байгаа хүн унтаж чадахгүй, тэгээд хэсэг хугацааны дараа галзуурна, эсвэл үхнэ.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 2

12. Хэл сугалах

Бага байхад ээж маань үгэнд орохгүй бол хэлийг чинь савангаар угаана шүү гэж айлгадаг байсныг санадаг юм. Би айна ч гэж жигтэйхэн, харин энэ бол бүр аймшгийн. Хэл сугалагч хоёр үйлдэлтэй – нэг нь ам нээгээд, хоёр дахь нь хэлийг угаар нь сугалж авна. Шүдний эмч дээр очиход одоо айх зүйлгүй болоо биз?

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 3

11. Цаазын тавцан

Энэ бол цаазын сонгодог хувилбар, тэгээд ч маш хүнлэг гэж үздэг. Хурц ир нь хүний толгой дээр унаад л толгой тас. Ийм үхэл хоромхон зуур ямар нэгэн өвчин мэдрэхгүйгээр л болоод өнгөрнө. Хамгийн гол нь ир нь аль хэр хурц байна вэ гэдэгт орших ажээ. Олигтой ирлээгүй бол ч …

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 4

10. Загалмайд цовдлох

Энэ бол маш удаан тамлагдаж үхэх үхэл. Загалмайд цовдлоод үхэн үхтлээ тэндээ дүүжлээстэй байна, хэдэн ч өдөр болж магад. Хамгийн аймшигтай нь зарим нэг улс орнуудад ийм цаазын ялыг хуулийн дагуу одоо ч ашигласаар байна.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 6

9. Авс

Квентин Тарантино энэ аргыг өөрийнхөө уран бүтээлд ашигласан. Дундад зууны үед маш өргөн ашиглаж байсан, төмөр авсанд цоожлуулж дүүжлэгдэн хоцрох хүн ямар үхлээр үхэх вэ гэдгийг төсөөлөхөд ч аймшигтай санагдаж байна. Том биетэй хүнийг зориуд жижиг авсанд хийж зовлонг нь улам нэмдэг байжээ.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 5

8. Гавлын яс бяцлагч

Гарын хуруу зэргийг нүхэнд шургуулаад хавчиж байгаа тамлалтыг бид киноноос олонтаа харсан, харин толгой тархийг нь ингээд шахна гэхээр ямар санагдаж байна? Ажиллах зарчим нь адилхан, толгойн дээд, доод хэсэгт төмөр хавчуургатай. Толгойг дээрээс нь бага багаар шахахад тархи нь бага багаар бяцарч гэмтэх бөгөөд удалгүй нүд нь бүлтэрч гарч ирдэг аймшигтай. Тамлагч заримдаа шахаж байгаад тэр чигээр нь алалгүй хөөрхий амьтныг гэмтсэн гавлын ястай нь амьд үлдээж тарчлаадаг байжээ.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 8

7. Эрхий хуруу бяцлагч

Энэ тамлалтын хэрэгсэл хүнийг алах бус зовоох зориулалттай. Тамлуулагчийн эрхий хурууг бяцлагчид шургуулаад чангалсаар хурууг таслахын наагуур болгоно. Энэ хэрэгслийг зөвхөн гарын хуруун дээр ашиглаад зогсохгүй хөлийн хуруу, чих таслахад ашигладаг байжээ.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 7

6. Хөрөө

Хөрөөг хэрхэн ашиглаж байсныг төсөөл гэхээр хүмүүс яг л илбэчний хөрөө ашиглаж байгаагаар төсөөлдөг юм. Үнэндээ бол огт өөр, тамлуулагчийг хөлөөс нь дүүжлээд өгзөгнөөс нь эхлэн толгой хүртэл нь хөрөөднө. Гэхдээ цаазын ял гүйцэтгэгч зандалчид гэдэс хүртэл нь хөрөөдөөд хэсэг зогсдог байжээ, тэд цус алдаад үхэхийг нь хүлээнэ.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 9

5. Сандал

Усанд живүүлж алах ялыг та хүнлэг бус гэж үзэж байгаа бол энэ арга танд огт таалагдахгүй. Энэ сандал дээр суулгаад хүмүүсийг хэргээ хүлээх үг хэлүүлдэг байв. Ойролцоогоор 1500 өргөстэй төмөр сандал дээр суулгаад бүсээр чангална, заримдаа доороос нь гал асааж төмрийг халааж түлдэг байв. “Өргөстэй сандал” гэхээр энгийн сонсогдоод байхаар нь “Иудийн сандал” гэж нэрлэжээ.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 10

4. Үнэнч байхын бүс

Энэ бүсийг хэд хэдэн аргаар ашигладаг байв. Зарим нэг эр нөхрүүд аян дайнд явахдаа эхнэрийгээ үнэнч байгаасай хэмээн хүсэж эхнэртээ зүүж өгдөг байв. Нөхөр эргэж ирэхгүй болбол юу болох вэ? Илүү түлхүүр хаа нэгтээ үлдээсэн байдаг болов уу? Энэ бүсийг үл тоон эхнэртэй нь явалдахыг оролдсон этгээдүүд их хэмжээний шарх авч цус алддаг байсан түүх байдаг байна.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 11

3. Усаар тамлах

Тамлуулагчид хүчээр ус уулгана. Ус хүчээр цутгаж уулгахад тархи устаж маш муухай үхлээр үхдэг байна.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 12

2. Үзүүртэй жадан дээр суулгах

Загалмай дээр цовдлуулах аймшигтай тамлалт гэж бодож байтал бүр аймар тамлалт байх ажээ. III Влад Цепеш энэ тамлалтын аргыг шүтэн биширсэн нэгэн байсан гэж хэлж болно, тэрээр 20,000 гаруй хүний ингэж алжээ. Хурц үзүүртэй жадыг босоогоор нь хатгаад үзүүртэй хэсгээр нь тамлуулагчийг суулгана, хөөрхий бага багаар доошилсоор 3 хоногийн дараа амь тавьдаг байв.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 13

1. Харх

Энэ жагсаалтын хамгийн аймшигтай тамлалт. Хэрвээ та хархнаас үхтлээ айдаг бол өнөөдөр хар дарж зүүдлэх байх. Тамлуулах гэж байгаа этгээдийг доор нь хархтай торон дээр доош нь харуулж хэвтүүлнэ. Харх торноос гарахын тулд “саад”-ыг нэвтлэхээс өөр аргагүй. Эд эрхтнийг нь цувуулж цоолж гарна гэсэн үг. Хэрвээ сонголт гэж байдаг бол тамлуулагч үзүүртэй жадыг сонгох байсан бизээ.

Түүхэн дэх хамгийн аймшигтай тамлах аргууд 14

34
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
7
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Өлзий Жаргал

    2016/05/09 at 16:09

    Ss

  2. Зөв Тусгал

    2016/05/09 at 18:03

    manaid bas tumur sandal oruulj irsen tuhai yarigdaad l bdan…

  3. Хэн нэгэн

    2016/05/09 at 23:45

    Танайх ийм хэцүү хэцүү мэдээгээ насны хязгаар заагаад оруулж баймаар юмаа. Сайт руу чинь жаахан хүүхдүүд орж л байгаа. Тэдэнд ийм мэдээ олигтой үлгэр дууриалал үзүүлэхгүй л байх..

  4. Зочин

    2016/05/10 at 12:13

    Иудын сандал дээр манай терийн ендерлегуудыг суулгах цаг удахгуй

  5. Uu tiimuu

    2016/08/13 at 02:57

    Zalsuusaa zugeershdee medleg bolno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *