
Хэзээнээс хүн төрөлхтний анхаарлыг татсаар ирсэн Улаан нүдэн гариг дээр хүн амьдрах боломжийг судалсан судалгаа олон жилийн турш үргэлжилсэн. Марс гариг дээр амьдрах хүн төрөлхтний суурьшлын асуудал дээр НАСА-гийнхан завгүй ажиллаж байгаа ба ‘Mars Base Challenge’ нэртэй тэмцээнийг зохион байгуулж явуулсан байна. 3D хэвлэлийн MakerBot компанитай хамтран явуулсан энэ тэмцээнээр [tweetable]Ангараг гариг дээр амьдрах иргэдийн сууцны загвар[/tweetable]ыг тодруулжээ.
Марс гаригийн хүйтэн цаг агаар, цацрагийн өндөр түвшин, хүчилтөрөгчийн хомсдол, байсхийгээд л болдог шороон шуурга зэрэгт маш тохиромжтой сууцыг бүтээх нь тэмцээнд оролцогчдын үүрэг байв. [tweetable]Тэмцээний ялагчаар Мичиганы Noah Hornberg гэгч эрхмийн бүтээсэн зөгийн үүр хэлбэрийн сууц тодорсон[/tweetable] байна.
Hornberg бичихдээ “Миний шийдэл бол нягтшил сайтай, модулийн боломж бүхий шигтгэмэл зургаан талтыг ашиглах юм. 5 метрийн диаметртэй зургаан талтуудаар Марс гариг дээрх бүрэн функционал сууцыг бүтээх нь миний санаа байсан. Орчны нөхцөлд тохирохоос гадна дэлхий дээрх амьдралын хэв маягийг хадгалсан, гэртээ байгаа мэт сэтгэгдлийг Ангарагийн оршин суугчдад төрүүлсэн сууц бүтээх хүслийг би тээж байсан.” хэмээжээ.
Түүний тооцоолсноор зургаан талт хэлбэр нь цаг агаарт хамгийн тохиромжтойн дээр дөрвөлжин гэх мэт бусад хэлбэрүүдтэй харьцуулахад даралтыг хамгийн сайн тэсвэрлэнэ гэнэ. Усаар дүүргэсэн газар доорх контейнер нь газар доорх цахилгааны халаагч хэлбэрээр ажиллах аж.







