Та өдөр тутамдаа хэрэглэдэг эдгээр зүйлийг ямар учиртайг мэдэх үү?

2

Хамгийн энгийн зүйлүүдийг анхааралтай ажиглавал санаанд оромгүй зүйл харж анзаарч болох юм. Бид тэдгээр зүйлийг зуу, мянган удаа харж байсан боловч жинхэнэ зориулалтыг нь мэдэхгүй байх нь элбэг. Энэ удаа таны амьдралд гүн нэвтэрсэн зарим эд зүйлүүдийн тухай санаанд оромгүй шинэ баримтуудыг танилцуулж та ч түүнийг амьдралдаа хэрэглэх гэж зүтгэх болов уу.

Хэрвээ та бор шилтэй шар айраг нь юугаараа давуу байдаг талаар мэдэхгүй бол таны сонирхлыг татах 10 энгийн зүйлийн тухай сонирхолтой баримтыг танилцуулъя.

1. Apple чихэвчинд байх жижиг нүх

Apple чихэвч нь өөрийн гэсэн өвөрмөц хэлбэртэйгээс гадна их бие дээрээ хэлбэр хэмжээгээрээ өөр 4 нүхтэй байдаг. Бүгд л өөрийн гэсэн үүрэгтэй бөгөөд дуу чимээг чих рүү оруулах, бусад нүх нь агаарын урсгалыг зөв голдиролд оруулж дуу чимээ сонсогдох акустик нөхцөл байдлыг сайжруулах үүрэгтэй байна.

 

2. Хайруулын тавагны бариул дахь нүх

Энэ нүх нь хайруулын тавгийг юманд өлгөдөг байсан тэр үеэс үлдсэн зүйл юм. Гэхдээ өнөөдөр ч энэ нүхийг зөв ашиглаж болох билээ. Сав доторх хоолоо хутгаад дараа нь хутгасан модоо 45 хэмийн өнцгөөр нүхэнд тогтоовол модон дээр үлдсэн шөл, сүмс, тос нь шууд сав руугаа чиглэн дусах болно. Хайруулын модоо хааш нь тавих вэ гэж бодох хэрэггүй боллоо.

 

3. Өндөг дээрх тэмдэглэгээ

Оросод өндөг дээр тэмдэглэгээ нь 2 тэмдгээс тогтдог байна.

Хадгалах хугацаа

  • Д (диетическое яйцо буюу тэжээлийн өндөг) – 7 хоног дотор хэрэглэх
  • С (столовое яйцо буюу жирийн өндөг) – 25 хоногийн дотор хэрэглэх

Өндөгний хэмжээнээс хамаарч:

  • В (дээд хэмжээ) – 75 г-аас багагүй
  • О (шилмэл өндөг) – 65-74,9
  • 1 (1-р зэрэг) – 55-64,9 г
  • 2 (2-р зэрэг) – 45-54,9
  • 3 (3-р зэрэг) – 35-44,9

Европын холбоонд тэмдэглэгээ 3 зүйлийг харуулна.

Бүтээгдэхүүний гарал үүслийн талаар

  • 0 – тахиа нь эрүүл агаарт өсөж ямар нэг антибиотикгүй хүнс хэрэглэж байсан.
  • 1 – тахиа нь эрүүл агаарт, нэг метр квадратад 9 тахиа оногдож байсан.
  • 2 – тахиа хаалттай орчинд нэг метр квадратад 9 тахиа оногдож байсан.
  • 3 – тахиа нь торон дотор, хөдлөх боломжгүй амьдардаг

Улсын код

  • UK — Англи, DE — Герман, FR — Франц, ES — Испани гэх мэт

Тухайн фермийн регистрийн дугаар.

 

4. Үс хатаагчинд байдаг гогцоо

Хэрвээ үс хатаагчийг өлгөсөн байдлаар хадгалбал цахилгааны утас нь нугаларч гэмтэхгүй учир танд удаан хугацаагаар үйлчлэх билээ. Хананд үс хатаагч тогтоох зүйл байхгүй гэж санаа зовох хэрэггүй. Бараг л бүх үс хатаагчид өлгөх зориулалттай гогцоо байдгийг тэр болгон хүн мэддэггүй байна.

 

5. iPhone дээрх цагны тэмдэг

iPhone дээрх цагны апп-ыг таниулах тэмдэг нь бодит цагийг харуулж, секундын зүү нь хөдөлж байдаг билээ. Энэхүү мундаг санаа нь олон хүний сонирхлыг татах ёстой мэт боловч хүмүүс тэр болгон үүнийг мэддэггүй байна. Олон хүн зүгээр л нэг цагны тухай тэмдэг, ямар ч хөдөлгөөнгүй гэж ойлгодог билээ.

 

6. Кетчуп бүхий цаасан сав

Кетчуп бүхий жижигхэн цаасан саванд бургер болон шарсан төмсөө дүрэх гэж зарим нэг нь зовж харагддаг. Буруу ашиглаж байгаа учраас ингэх нь аргагүй юм. Тэрхүү цаасан савны дээд хэсгээс татаж чангаан өөрийн хүссэн хэлбэртээ оруулж болдог билээ. Ийм саванд байх кетчупыг хэрэглэхэд илүү амархан болно.

 

7. Тасрах буух зурвас дээрх тоо

Дэлхий дээрх бүх л тасрах буух зурвас 01-36 хүртэл тоотой байдаг байна. Энэ тэмдэглэгээ нь соронзон орны чиглэлийг зааж, нисгэгч нар зохих тохиргоог хийхэд хэрэг болдог билээ. Соронзон орны чигийг заахын тулд тойргийг 10 хувааж бүгдийг нь дугаарлана.

Жишээ нь тасрах буух зурвас маань 77 хэмийн чигтэй бол түүнийг талбай дээр 08 гэж тэмдэглэнэ. Аливаа туйл нь 2 чигтэй учир хоорондох өнцөг нь 180 хэм байх бөгөөд нөгөө чиг нь 26 (08+18=26) байна.

0 чиглэл нь 360 хэмээр байх учир 36 гэсэн тоогоор тэмдэглэгдэнэ.

 

8. Агч модны сиропны лонх дээрх жижигхэн гогцоо-бариул

Энэ гогцоо бариул нь маш жижигхэн учир зориулалтаар нь ашиглах боломжгүй байдаг байна. Тэгвэл энэ юунд хэрэгтэй юм бэ? Хариулт нь эрт дээр үед 5 фунтын буюу 2,3 литрийн  шавар саванд дээрх сиропыг хадгалдаг байсан тэр цаг үед аваачина. Тухайн цагтаа гогцоо нь том, үүргээ бүрэн гүйцэтгэдэг байсан боловч цаг улирах тутам жижгэрч, гоёлын үүрэг гүйцэтгэх болжээ.

 

9. Бор шилэнд байх шар айраг

Нарны үйлчлэлээр шар айраг нь өөрийн амтаа алддаг. Тийм учраас үйлдвэрлэгч нар шар айргаа тусгай хамгаалалт бүхий бор өнгөтэй лонхонд савладаг билээ. Энэ нь ногоон болон тунгалаг лонхыг бодвол илүү сайн хамгаалалт болдог байна.

23
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *