Аюултай нөхцөл байдалд орсон үед хэрэг болох 8 арга. Сандарч тэвдэлгүй, яаралтай арга хэмжээ авах чадварыг эзэмшээрэй

0

Аюултай нөхцөл байдалд бидний бие махбодын хамгийн түрүүнд авах арга хэмжээ – тэмц эсвэл зугт. Бидний тархи аюултай нүүр тулгарах уу эсвэл хаяад бүх чадлаараа зугтаах уу гэдгийг шийдэх байдал юм. Ийм тохиолдолд бид ихэвчлэн ихээр сандарч мэгддэг. Гэхдээ аливаа нэг асуудлыг шийдэх аргыг урьдчилан мэдэж, бэлтгэлтэй байвал онцгой нөхцөл байдлын үед хий хоосон сандрахаас зaйлсхийж болох юм.

Тийм учраас та бүхэнд хүнд үед тайван байдлаа алдахгүйгээр яаралтай арга хэмжээ авах аргуудаас танилцуулахаар бэлдлээ.

1. Баавгайтай таарвал юу хийх ёстой вэ?

Ойр хавьд баавгай байгаа нь тодорхой болбол аль болох их чимээ гаргахыг хичээгээрэй. Жишээ нь, өөрөө өөртэйгөө чанга ярь, дуу дуул эсвэл хоёр чулуу хооронд нь харшилдуул. Амьтантай нүүр тулбал хэрхэвч эргэж нуруугаа харуулж болохгүй, мөн нүд рүү нь эгцэлж харах хэрэггүй. Огцом хөдөлгөөн хийхээс зaйлсхий, аюултай бүсээс аажим холдоно.

Баавгай тань руу дaйрах гэж оролдвол газар хэвтээд үxсэн мэт болж жүжиглээрэй. Гэдсээрээ доошоо харж эсвэл толгой, гэдсээ хамгаалах зорилгоор эвхрэлдэж хэвтэж болно. Баавгайг холдтол аль болох удаан хөдөлгөөнгүй хэвтэнэ.

 

2. Таны машиныг дээpэмдэх гэж оролдвол яах вэ?

Амь насаа эрсдэлд оруулах хэрэггүй, зүгээр л машинаа өгчих. Ихэнх тохиолдолд xулгайч таны эд хөрөнгөнд л шунаж байдаг юм. Хэрвээ таньтай цуг хүүхдүүд яваа бол эхлээд тэднийг машинаас гаргаад хамгийн сүүлд өөрөө гараарай. Xулгайч таныг хажуугийн суудалд суухыг шаардвал суудлаас суудалд шилжих биш аль болох машинаас гарах арга хайх хэрэгтэй.

 

3. Машины багааж хэсэгт түгжигдсэн бол яаж гарах вэ?

Хэрвээ та түгжээтэй багаажинд орсон бол санаагаар унах хэрэггүй: хэний ч тусламжгүйгээр тэндээс гарах хэд хэдэн арга байдаг юм. Юуны түрүүнд хаалгыг онгойлгох ослын хөшүүргийг татах хэрэгтэй. Бас нэгэн хувилбар, арын гэрлийг хагалж болно, ингэснээр бусдын анхаарлыг өөртөө татах боломжтой. Эцэст нь арын суудлыг хөлөөрөө өшиглөж байгаад гарах арга бий.

 

4. Биеийн аль нэг хэсэг хөлдсөн үед яах вэ?

Биеийн хөлдсөн хэсэг эхлээд улайж бага зэрэг өвддөг, дараа нь цагаарч хатуурна. Хэрвээ та биеийн аль нэг хэсгээ хөлдөөсөн бол эхлээд хуурай даавуу дээр нь тавиарай, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд огт үрч арчиж болохгүй шүү. Дараа нь хөлдсөн хэсгийг хуурай, цэвэр даавуугаар боож гадны нөлөөнөөс хамгаална.

Ус халаах боломжтой газар очоорой. Хамгийн тохиромжтой хэм 43°C. Энэ үед танд ус хэмжих багаж олдох нь юу л бол тиймээс баримжаалж үзэхээс өөр аргагүй. Гараа хөлдөөсөн бол гарын эрүүл хэсгээр усны хэмийг шалгана, эс бөгөөс хөлдсөн хэсгийн байдлыг бүр ч дордуулж мэдэх юм. Усны хэмийг шалгасны дараа гэмтсэн хэсгийг усанд хийж арьсны өөрийн өнгө сэргэтэл байлгаарай. Энэ үед янгинах таагүй мэдрэмж ч багасдаг.

 

5. Өмдний ачаар усанд хөвөх

Өмдөө тайлж цахилгааныг нь татаад түрийг нь хооронд нь зангидна. Өмдөө толгой дээрээ барьж агаараар дүүргэнэ. Усанд хийж толгойгоороо шургуулаад хүзүүндээ углана. Өмдний бэлхүүсийг их биедээ барина.

Өмдийг нойтон байлгахын тулд үе үе өмд рүү ус цацаарай.

 

6. Гялгар уутаар хэрхэн олс сүлжих вэ?

Гялгар уутны тооноос олсны урт хамаарна. Гялгар уутыг босоогоор нь дундуур хуваана. Хуваасан тал бүрийн доод хэсэгт нүх гаргана. Нэг талыг нь нөгөө талын нүхэнд шургуулаад гараараа татаж чангална.

Энэ байдлаар гялгар уутнуудыг хооронд нь бэхэлж урт уяаг бэлдэх юм. Илүү бат бөх олс хийхийн тулд бэлэн болсон гялгар уяаг хооронд нь сүлжээрэй.

 

7. Тормоз ажиллахгүй үед яах вэ?

Тормоз ажиллахгүй болсныг анзаарсан бол хааз дээрээс хөлөө хурдан ав. Амжвал ослын гэрлээ асааж бусад машинуудыг өөрөөсөө зайтай явуулахын тулд дуут дохиогоо өгч анхааруулна. Хурдыг аажмаар багасгаж хөдөлгөөнийг удаашруулна. Энэ үед тормоз дээрээ аль болох хүчтэй, хурдан гишгэхийг хичээгээрэй. Зарим нэг тохиолдолд тормоз ажиллаж ослоос аврагддаг юм.

Мөн гар тормозыг татаж болно, гэхдээ маш болгоомжтой татна. Яагаад гэвэл машиныг бүрэн зогсоох баталгаа байхгүй. Гэхдээ машины хурдыг багасгаж аюулгүй газар зогсооход тусалдаг. Эдгээр аргууд үр дүнгээ өгөхгүй та аюултай нөхцөлд байсаар байвал замын хашлага руу аажим ойртож шүргэхийг хичээ (аажим ойртсоноор таныг буцааж шидэхгүй). Хашлага даган явсаар бай. Машины өнгө зурагдах нь мэдээж, гэхдээ та хурдаа удаашруулж амь насаа аварч чадна.

 

8. Хаалгыг яаж зөв өшиглөж онгойлгох вэ?

Хаалгыг хөлөөрөө өшиглөнө. Гэхдээ хөлөө бэртээхээс болгоомжилж өвдгөөр нь бага зэрэг нугална. Цохилт цоож дээр биш харин хажуугийн хэсэг дээр ирэх ёстой. Цохилтын хүчийг нэмэгдүүлэхийн тулд хаалгыг өсгийгөөрөө өшиглө. Гүйж ирж байгаад хөлөөрөө өшиглөх эсвэл мөрөөрөө мөрлөх гэж оролдсоны хэрэггүй.

Та амь өрссөн үед хэрэг болох ямар арга мэдэх үү? Дээр дурдсан аргуудын аль нэгийг нь та урьд нь мэддэг байсан уу?

19
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *