Таны цусны эргэлт хэвийн бус байгааг илтгэх 7 шинж тэмдэг

2

Буруу хооллолт, суугаа ажил, буруу зуршил зэрэг нь цусны эргэлт муу байх нэг нөхцөл болж болох юм. Гэтэл цусны эргэлт, түүний зөв үйл ажиллагаа нь эд эсийн өсөлт хөгжил, эд эрхтнийг хүчилтөрөгчөөр хангах, үгүйдээ л гадаад төрхийг тань сайхан харагдуулах нэг чухал хүчин зүйл нь билээ. Харамсалтай нь олон хүн түүний дотор явагдах цусны эргэлтийн хэмнэл алдагдаж, муудсан тухай төсөөлөл ч үгүй явдаг бөгөөд тийм хүмүүс энэ бэрхшээлийг арилгах талаар юу ч ойлгохгүй мэдэхгүй явах нь тодорхой билээ.

Энэ удаа чухам ямар шинжээр таны цусны эргэлт муу байж болохыг таних тухай өгүүлэх болно.

1. Хөл гарын үзүүр хөших, хатгах

Хөл гарын үзүүр хөшиж, хатгах нь янз бүрийн гэмтэл, бөглөрөл, венийн судасны өвчин зэргээс болж бий болдог. Гэтэл эдгээр шинжүүд нь бүгд цусны эргэлттэй, түүний үйл ажиллагаа муу байгаатай холбоотой юм.

Харамсалтай нь ийм шинж тэмдэг бий болоход зүгээр нэг гар хөлөө хөдөлгөн зүгээр болгох биш харин эмчид үзүүлж ийм байдал бий болсон нөхцөл шалтгааныг олж эмчлэх хэрэгтэй билээ.

 

2. Арьсны өнгө өөрчлөгдөх

Биеийн зарим хэсгийн арьс нь зэвхий шар эсвэл хөхөвтөр туяатай болж бусад арьснаасаа ялгарах болсон бол анхаарах цаг болжээ гэсэн үг. Энэ нь цусны эргэлт муу байгааг харуулах бас нэг том шинж бөгөөд тоохгүй байж огт болохгүй шүү.

 

3. Булчин богино хугацаанд гэнэт өвдөх, ядрах

Энэ нь хөлөнд бий болж байвал илүү сайн анхаарах хэрэгтэй. Эмч нар энэ шинж чанарыг түр зуурын доголох гэж нэрэлдэг (энэ үед хүн хэвийн явах гэхэд их өвддөг учир доголж эхэлдэг) байна.

 

4. Гар хөл хүйтэн байх

Хүйтэн гар хөлтэй хүн дулаахан зүрх сэтгэлтэй байдаг гэсэн яриа санаанд тань орж байгаа байх. Гэтэл эмч нар харин үүнийг зөвшөөрдөггүй бөгөөд хэрвээ гар хөл халуун зунаар ч хүйтэн байвал энэ нь цусны эргэлт муу байгаагийн шинж гэж үздэг байна.

 

5. Шээх хэмнэл өөрчлөгдөх

Бөөрөнд хангалттай хэмжээний цус очихгүй бол хүний шээх хэмнэл өөрчлөгдөж ариун цэврийн өрөө орох нь улам бүр цөөрдөг байна.

Өдөрт 2 литр шингэн уудаг эрүүл хүн 6-7 удаа ариун цэврийн өрөө ордог гэнэ. Ууж байгаа шингэний бүтэц, хэмжээнээс хамааран өдөрт 4-10 удаа ариун цэврийн өрөө орохыг хэвийн гэж үздэг бөгөөд хэрвээ та хэвийн хэмжээний шингэн хэрэглэж байгаа ч өдөрт 3 болон түүнээс бага хугацаагаар ариун цэврийн өрөө орж байвал анхаарах цаг болсон байна шүү.

 

6. Хөлийн хумс өөрчлөгдөх

Анагаах ухааны чиглэлийн ямар нэг боловсролгүй ямар ч хүн энэ хоёрын хооронд холбоо байгаа гэдэг талаар огт бодож байгаагүй нь лавтай. Эмч нар цусны гүйцэд биш хангалт нь хөлийн хурууны хумс өөрчлөгдөх нөхцөл болдог гэж баталдаг байна.

Мөн хөл гарын хурууны хумс хэвийн ургаж байгаа ч ямар нэг бэрхшээл зовлон байх нь мөн үүнтэй холбоотой гэдгийг заавал дурдах хэрэгтэй билээ.

 

7. Бэлгийн амьдралд үүсэх бэрхшээл

Хүний бэлгийн хүсэл сонирхол нь цус бэлэг эрхтэнд очих замаар бий болдог учир цусны эргэлт муутай эрэгтэй, эмэгтэй хүний хувьд орон дотор янз бүрийн бэрхшээл бий болж болох юм. Үүнийг ямар нэг эмээр биш харин эмчид үзүүлэн амьдралын хэв маягаа өөрчилж байж шийдэх билээ.

 

Юу хийх вэ?

Цусны эргэлт муу байх нөхцөлийн ихэнх тохиолдлыг бид өдөр тутмын амьдралдаа гаргадаг байна. Ийм байдалд орохгүйн тулд хэд хэдэн зарчим баримтлах хэрэгтэй.

  • Хоол хүнсэндээ анхаарах. Транс тос бүхий хүнсийг хязгаарлах. (маргарин, түргэн хоол хийхэд зориулагдсан чанар муутай тос зэрэг) Ийм тос нь эмч нарын үзэж байгаагаар зөвхөн цусны эргэлтэнд нөлөөлөөд зогсохгүй зүрхний өвчин бий болох нөхцөл болдог байна.
  • Биеийн тамираар хичээллэх. Цусны эргэлт хэвийн байхын тулд хүн долоо хоногтоо 150 минутыг хөнгөн аэробикт зарцуулах юм уу эсвэл 75 цагийн эрчимтэй дасгал хийх хэрэгтэй.
  • Усан эмчилгээ хийх. Цусны эргэлтэнд халуун устай онгоцонд орох (40-50 хэм) нь сайн нөлөөтэй юм. Мөн үүнээс гадна халуун устай онгоцонд 15 минутаас дээш хугацаагаар байх нь зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг байна.
  • Тамхи татахаа болих. Эмч нарын үзэж байгаагаар зүрх судасны өвчний 30% нь тамхи татахтай холбоотой бий болдог байна. Хортой бодис нь судас нарийсгаж, гэмтээх бөгөөд энэ нь цусыг өтгөрүүлж, түүний эргэлтэнд муугаар нөлөөлдөг билээ.

 

Согтууруулах ундаа

Эмч нар цусны эргэлт муу байх үед согтууруулах ундаа хэрэглэх нь ихээхэн маргаантай асуудал гэж ярьдаг. Нэг талаас согтууруулах ундаа нь судсан дахь бөглөрөл бий болоход саад болох боловч нөгөө талаар зүрхний дутагдалд орох эрсдэл бий болгодог.

Ямар ч бай бүх судлаачид согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэх нь хортой гэдэг дээр санал нийлдэг байна.

 

Эмнэлгийн тусламж

Хэрвээ танд цусны эргэлттэй холбоотой ямар нэг бэрхшээл бий болсон шинж илэрвэл амьдралын хэв маягаа өөрчлөөрэй. Гэхдээ ганцаараа энэ бэрхшээлийг бие дааж зүгээр болгох гэж оролдох нь хангалтгүй бөгөөд ямар ч нөхцөлд танд эмч, эмнэлгийн тусламж хэрэгтэй.

Учир нь цусны эргэлт муу байх нь зөвхөн нэг л зүйл биш бөгөөд энэ нь өөр бусад хүнд өвчин үүсэх нэг нөхцөл болж байдаг юм. Эдгээрийг эмнэлгийн шинжилгээгүйгээр тодруулж, эмчлэх боломжгүй билээ.

14
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oyuntsetseg Pvrewjaw

    Oyuntsetseg Pvrewjaw

    2018/05/29 at 16:05

    TSA

  2. Ээгий Ээгий

    Ээгий Ээгий

    2018/05/30 at 07:45

    .m

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *