
Урт сормуустай, хацар гоо харагдахыг хүсдэггүй бүсгүй хүн гэж үгүй. Иймээс ч сормуусны будаг үйлдвэрлэлийн зах зээл олон сая доллараар үнэлэгддэг биз ээ. Харин дэлхийн хамгийн урт сормуустай эмэгтэй хаана амьдардаг бол? Хариулт нь бидэнтэй тун ойр буюу урд хөршийн Шанхай хотод ажээ.
Түүний сормуус 12.4 см урттай

Jianxia гэх уг эмэгтэй сормуусаа төрсөн цагаасаа хойш буюу бараг 50 жилийн турш сормуусандаа онцгой анхаарал хандуулан ургуулжээ.
Өдгөө 49 настай хятад бүсгүйн зүүн нүдний дээд сормуус нь 12.4 см урттай болсноор манай дэлхийн хамгийн урт сормуустай хүн хэмээн нэрлэгдэж, Гиннесийн амжилтын эзэн болжээ.
Тэгвэл ийм урт сормуустай болж чадсан түүний нууцыг олон бүсгүйчүүд мэдэхийг хүсч байгаа нь гарцаагүй. Иймээс ч “Сормуусаа хэрхэн хурдан ургуулсан бэ? Тэр сормуусаа тайрч байсан болов уу? Сормуусаа шампуниар угаадаг болов уу? Сормуусны үзүүр нь үс шиг салаалж гэмтдэг болов уу?” гэх мэт олон асуултууд түүнийг байнга дагаж явдаг ажээ.
Хамгийн гол нь сормуус тань төрөлхийнх мөн үү гэсэн асуулттай олон таарч байжээ

Гиннесийн дэлхийн амжилтын номонд дурьдсанаар тэрээр 2013 онд 18 сарын хугацаанд зэрлэг байгальтай ойр амьдарсан нь сормуусны ургалтыг маш сайн дэмжиж байгааг олж мэджээ.
Ийнхүү тэрээр тогтмол сормуусаа ургуулах зорилготой зэрлэг байгальд гарч амардаг болсон аж.
Түүний сормуус үс мэт долгиолон хийсдэг

Түүний энэхүү амжилт Гиннесийн амжилтын 2018 оны хэвлэлд бичигдэн үлджээ. Сормуусаа урт ургуулах түүний зөвлөгөө мэдээлэл олонд тархснаар маш олон бүсгүйчүүд зэрлэг байгальд аялж зугаалах ханадлага нэмэгдсэн байдаг ажээ. Мөн тэрээр сормуусандаа ямар нэгэн будаг түрхэж хэрэглэдэггүй бөгөөд харин сормуусаа тогтмол самнаж, сүлждэг гэнэ.
Ингээд сормуусаа самнаж янзлаад гарахад бэлэн боллоо









Зочин
2021/03/15 at 18:09
Үсээ наачихсан юм бишүү
Зочин
2022/10/20 at 14:48
Хүний сормуус, хөмсөг хэзээ ч ингэж ургах боломжгүй. Цаанаасаа богинохон байдаг. Ялангуяа сормуус. Зөвхөн толгойн үснээсээ сормуус суулгуулсан бол ингэж ургана.