Тод ягаан өнгийн хүнсний ногоо болон жимс яагаад эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг вэ?

2

Та тод ягаан өнгийн салат харж байсан уу? Эсвэл тод ягаан өнгийн цэцэгт байцаа ч юм уу? Тэгвэл тод ягаан өнгөтэй лууван яаж байна? Эдгээр хүнс магадгүй хачин харагдаж мэднэ, гэхдээ маш их ач тустай.

Тод ягаан болон цэнхэр өнгөнүүд баян тансаг, эрхэм дээд болон хүч чадлыг эртнээс билэгшээсээр иржээ. Тэгвэл энэ өнгийн хүнсний ногоо болон жимснүүд эрдэс бодис, шим тэжээлээр баялаг байдаг.

Шоколадны хувьд гэхэд хар шоколад илүү их ач тустай. Ягаандуу өнгийн ферментжүүлсэн бүтээгдэхүүнүүд амттай, шим тэжээлээр баялаг бөгөөд антиоксидантыг их хэмжээгээр агуулдаг.

Ийм учраас та хоолныхоо тавган дээр илүү их тод ягаан өнгийн хүнс тавих хэрэгтэй гэсэн үг.

1. Хорт хавдраас сэргийлнэ

Флаваноидууд тод ягаан өнгийн ферментжүүлсэн хүнс болох төрөл бүрийн жимс, хаш болон сонгино зэрэгт агуулагддаг бодис бөгөөд антиоксидантаар баялаг учир хорт хавдраас таны биеийг бүрэн хамгаална.

 

2. Залуу харагдуулна

Ягаан өнгийн хүнс антоцианин, антиоксидантаар баялаг бөгөөд эдгээр нь радикалын эсрэг үйлчилгээтэй тул ой санамжийг сайжруулах, хорт бодисыг гадагшлуулах болон хөгшрөлтийг удаашруулахад тусална. Жимс болон хар шоколад дээрх эрдэс бодисуудаар баялаг байдаг. Инжир болон тод ягаан лууван дотоод шүүрлийн доголдол үүсэхээс сэргийлж, огцом жин хасах болон үр тогтоох чадвар муудахаас хамгаална.

 

3. Гэрэлтсэн арьстай болгоно

Монотерпенүүдээр баялаг хүнс болох интоор болон лаванда зэрэг нь цусны эргэлтийг тогтворжуулж, нойргүйдэл, сэтгэл зовнил, толгой таллаж өвдөх болон депрессээс сэргийлнэ. Лавандагийн тос найрлагандаа фито-тэжээллэг липид алкоголь агуулдаг бөгөөд энэ нь мөөгөнцөр болон үржлийн эсрэг үйлчилгээтэй тул, арьсны өвчнүүд болох хайрст үлд, батга, үрчлээ, шарх зэргийг эмчилнэ.

 

4. Үрэвслээс сэргийлнэ

Найрлагандаа полифенол агуулдаг олив, хар чавга зэрэг нь үрэвсэлтэй тэмцэнэ. Мөн архаг төрлийн өвчнүүд болох зүрхний өвчин, чихрийн шижин, үе мөчний үрэвсэл болон дархлааны системийн доголдлыг хэвийн болгох ач тустай.

 

5. Согтууруулах ундааны нөлөөллийг бууруулна

Хар будаа (өөрөөр ягаан будаа гэж нэрлэдэг) – антиоксидантаар баялаг, самрын анхилуун үнэртэй үр нь найрлагадаа антоцианиныг нэрсэнд агуулагдах хэмжээнээс ихийг агуулдаг учир, согтууруулах ундаа уух үед элгийг гэмтэхээс хамгаална.

 

6. Зүрхэнд сайнаар нөлөөлнө

Ресвератрол бол цэнхэр болон ягаан хүнсэнд агуулагддаг хамгийн чухал бодисын нэг бөгөөд цусны даралтыг тогворжуулах болон холестериныг бууруулах ач тустай. Мөн артерын хананд тайвшрал өгч, артерын даралтаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулна.

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uchral Uka

    Uchral Uka

    2019/10/12 at 08:12

    .

  2. Roza Orchid

    Roza Orchid

    2019/10/12 at 09:41

    ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *