Хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа сүүлийн 6 жилийн турш сургууль руугаа үүрч авч явж байгаа 12 настай хүүгийн бахархам түүх

0

Хөвгүүд зам замаа хөөн цааш явцгаахад эсвэл ажилд орохоор болоход яах болж байна – бодохоос ч гунигламаар… Сайн анд найз байхад алзахгүй гэж хүмүүс ярьцгаадаг. Хүнд хэцүү үед тусалж дэмжих найз үнэхээр хүнд байх ёстой.

Хятад улсад амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүү сүүлийн 6 жилийн турш ангийн найзынхаа туслалцаа дэмжлэгтэйгээр сургуульдаа ямар ч хүндрэлгүй явдаг болжээ. Найз нь түүнийг өдөр болгон нуруун дээрээ үүрэн хичээлдээ явцгаадаг. 12 настай Сюй Биньян ангийн найз Жан Зег сургуульд нь хүргэж өгнө, гадаа гудамжинд цаг агаар ямар ч байсан хамаагүй цугтаа л явцгаадаг найз нар. Тусч сэтгэлтэй хүү найзынхаа өдрийн хоолыг бэлдэж өгөхөд нь тусална, хичээлийн анги хооронд зөөнө.

Хятадын Сычуань мужийн Мэйшань хотын хоёр хүүгийн үнэнч нөхөрлөлийг хятадын мэдээллийн агентлагууд, тэр дундаа Sichuan Online болон Xinhua гаргажээ.

Жаныг бодвол Сюй биеэр өндөр бас илүү бяртай. Найзыгаа өргөж явахад түүртэх юмгүй, харин ч дуртай байдаг гэсэн байна. Мөн Жаныг өргөхөд тийм ч хүнд биш гэжээ.

Sichuan Online

“Би 40 кг-аас илүү жинтэй, харин Жан Зе ердөө л 25-хан кг, тэгээд л би түүнийг өргөж дийлдэг” гэж Сюй хэлсэн байна. Нөгөө талаасаа Жан найздаа яаж талархахаа мэдэхгүй байгаагаа ч ичиж зоволгүй хэлсэн юм. “Сюй Биньян миний хамгийн сайн найз. Тэр өдөр болгон надтай цуг сургуульдаа явдаг, надтай тоглодог, надтай байнга эелдэг харилцдаг. Өдөр болгон надад анхаарал халамж тавьж байдагт нь би маш их талархаж байна” гэж хүү хэлжээ.

Сюй, Жан хоёр – тэд хотын төв сургуулийн 6-р ангийн сурагчид. Жаныг дөрвөн настай байхад нь булчингийн маш ховор тохиох өвчний онош тавьжээ. Миастения гэж албан ёсоор нэрлэгдэх өвчний улмаас Жан хөлийнхөө булчинг удирдаж чадахаа больсон юм. Тэр бие дааж ганцаараа явж чадахгүй. Азаар Жан сэтгэл амар эрдэм номдоо шамдан суралцах боломжтой – тэр нэгдүгээр ангиасаа л сайхан сэтгэлтэй, тусч найзтай болсон юм.

 

Найзуудын аялал амаргүй

Sichuan Online

Жишээ  нь, хоёр найз сургуулийн ариун цэврийн өрөө ороход гурван минут зарцуулахад хүрнэ. Тэдний анги, ариун цэврийн өрөө хоорондоо 70 метрийн зайтай. Бага зайг туулахын тулд Сюй Жаны гараас бариад эсвэл бага зэрэг өргөж дэмжээд бага багаар газар хороодог байна.

Замд нь шат гараад ирвэл Сюй найзыгаа нуруун дээрээ үүрэхээс өөр аргагүй. Сью Жаны усны савыг усаар дүүргэж өгнө, багшид гэрийн даалгаврыг нь өгнө бас ариун цэврийн өрөө ороход нь тусалдаг.

 

Найздаа туслахын тулд Сью өдөр болгон тэвчээр хатуужил, авхаалж самбаагаа гаргана. Тэдний ангийн бас нэг хүү Жанд тусалдаг байжээ.

Sichuan Online

Даанч тэр хүү нь гуравдугаар ангидаа хичээлээ хийх чөлөөт цаг гарахгүй байна гэсэн шалтгаанаар өөр сургууль руу шилжсэн байна.

“Сюй олон жил найзыгаа үүрч сургуульд нь хүргэж өгч тусалж байна, гэхдээ ганц ч удаа багш нар, ангийн сурагчиддаа гомдол хэлж үзээгүй” гэж түүний анги даасан багш хэлжээ. Сюй бол хөдөлмөрч, амьдралыг ухаарсан хүү гэжээ. Сюйгийн ээж ч эхлээд хүүгээ ийм эр зориг, тэвчээр гарган ангийн найздаа тусалдаг байсныг нь мэддэггүй байсан аж. Даруу зантай, ичимтгий хүү нь энэ тухайгаа ээждээ хэзээ ч хэлж байгаагүй гэнэ. Ээж нь хүүгийнхээ тусч үйлийг бусад сурагчдаас мэдэж авчээ.

Сюйгээс ирээдүйнх нь тухай асуухад – том болоод нийгэм болон эргэн тойронд тусламж хэрэгтэй хүмүүст туслах хүсэлтэй гэсэн юм.

 

Миастения гэж юу вэ?

Sichuan Online

Миастения – биеийн тодорхой булчингуудыг сулруулдаг маш ховор тохиох, мөн удаан үргэлжлэх хүнд өвчин. Мэдрэл, булчинг гэмтээдэг дархлааны гaжиг гэж үздэг. Ихэвчлэн булчинд нөлөөлнө. Нүд, зовхи, нүүрний илэрхийлэл, зажлалт, залгих болон хэл ярианы булчингуудад нөлөөлсөн тохиолдлууд ч бий. Мөн амьсгал, хүзүүний хөдөлгөөн, захын булчингуудад нөлөөлсөн тохиолдлууд ч бүртгэгджээ.

 

Миастениятай холбоотой булчингийн сулрал нь биеийн идэвхтэй хөдөлгөөний үед илүү илэрч, бие амарсан үед эргэж сайжирдаг

Sichuan Online

Дархлааны гaжиг – дархлааны систем эрүүл эсүүд рүү андууран дaйрч байгаа үйл явц юм. Миастения өвчний үед дархлааны систем эсрэг биет (уураг) ялгаруулдаг бөгөөд энэ нь булчингийн эд эсийг блоклох эсвэл гэмтээдэг ажээ.

Та урьд нь ийм үнэнч, бат бөх нөхөрлөлтэй учирч байв уу?

5
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *