“Би 45 настай ч 22 настай охинтойгоо үе тэнгийн юм шиг харагддаг”: Охиныхоо хамт давхар болзоонд явах дуртай ээж залуухан төрхөөрөө олны анхаарлыг татаж байна

0

Орчин цагт хүмүүс залуу харагдах бүхий л арга, боломжийг хайж, туршиж хэрэгжүүлэх болсон билээ. Ийнхүү шинэ үеийн чиг хандлага, эрэлт хэрэгцээ нэмэгдэхтэй зэрэгцэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон гоо сайхны мэс засалчид ч олшрох болжээ. Манай сайт уншигч танд өдгөө 45 настай ч охинтойгоо үе тэнгийн мэт харагддаг Joleen Diaz бүсгүйн тухай хүргэхээр бэлдлээ.

Ээж, охин хоёрыг хүмүүс ихрүүд хэмээн эндүүрэх нь бий

© joleendiaz / Instagram

 

© joleendiaz / Instagram

45 настай Joleen Diaz болон түүний охин 22 настай Meilani Parks нар сүүлийн үед Инстаграм сүлжээн дэх зургуудаараа олны анхаарлын төвд орох болжээ. Хэдийгээр эх, охин хоёр 24 насны зөрүүтэй ч үе тэнгийн мэт харагддаг бөгөөд эгч, дүүс, ихрүүд хэмээн андуурах явдал ч түгээмэл гардаг аж.

 

Зарим нэгэн хүмүүс түүнийг бусдын зургийг ашиглаж байна гэж эндүүрдэг

© joleendiaz / Instagram

 

© joleendiaz / Instagram

Joleen Diaz охиноо 10 настай байхад АНУ-ын Калифорни муж руу нүүн суурьшиж, ахлах сургуульд багшлах болжээ. Инстаграм сүлжээнд алдаршиж эхлэхтэй зэрэгцэн түүнээс олон дүү залуус түүнтэй холбогдохыг оролддог байсан бол нөгөө талаар түүнийг бусдын зургийг ашиглаж байна гэж эндүүрэх ч явдал олон гардаг байжээ.

 

Ихрүүд мэт харагдах ээж, охин хоёрын харилцаа үе тэнгийн мэт дотно байдаг

© joleendiaz / Instagram

 

© joleendiaz / Instagram

Тэд цахим сүлжээ төдийгүй, танилцах болон болзооны сайтуудад ч бүртгэл үүсгэж, хамтдаа давхар болзоонд ч явдаг ажээ. Энэ тухай Joleen Diaz нэгэн ярилцлагадаа, “Давхар болзоонд явах үедээ бид ихэвчлэн боулинг тоглож, кино үзэж, далайн эргээр зугаалдаг. Охин маань ч надаас болзооны талаар олон зүйлс асууж, чөлөөтэй харилцдаг” хэмээн ярьж байжээ.

© joleendiaz / Instagram

 

© joleendiaz / Instagram

Өдгөө Инстаграм сүлжээнд 600,000 гаруй дагагчтай болоод буй тэрээр бусдад өөрийгөө зөвхөн нийтэлдэг гэрэл зургуудаараа төсөөлөхийг хүсдэггүй бөгөөд өөрийн амьдралын хэв маягийг илүү дутуу хачиргүйгээр бусдад мэдрүүлэхийг зорьдог аж.

© joleendiaz / Instagram

 

© joleendiaz / Instagram

Мөн тэрбээр цахим сүлжээгээр ихэвчлэн өөрөөс нь олон дүү залуу зурвас бичдэг ч охин шигээ насны залуустай болзохыг хүсдэггүй ажээ. Харин түүний хувьд биеэ даасан, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй эрчүүдэд дуртай бөгөөд охиныхоо хамтаар насныхаа ханийг олтол давхар болзоонд явахыг хүсдэг хэмээн ярьж байжээ.

67
ГайхмаарГайхмаар
27
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/11/17 at 12:58

    Эффектгүй, филтергүй зургийг нь харах юмсан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *