Айл болгонд байдаг, харахад ямар ч гэм хоргүй мэт боловч цаагуураа бидний эрүүл мэнд муугаар нөлөөлж байдаг 9 эд зүйл

1

Бид өөрийнхөө болон ойр дотнын хүмүүсийнхээ амьдралыг аль болох хөнгөвчлөхийг хүсдэг. Бид эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухаа хангахын тулд элдвийн л зүйл ашиглана. Ингэж байхдаа нүдэнд үл үзэгдэх аюулын эх үүсвэр эргэн тойронд бий болж байгааг огт гадарладаггүй.

Бид эргэн тойрноо сайтар судалж үзээд ямар эд зүйлд онцгой анхаарал болгоомжтой хандах ёстойг тодруулсан юм.

Зөөлөн тоглоом

© keroprincess / Reddit

Чихмэл бамбарууш зэрэг зөөлөн тоглоом нь зөвхөн хүүхдүүдийг баярлуулаад зогсохгүй мөн томчуудыг ч баярлуулдаг түгээмэл бэлэгт тооцогддог. Уг тоглоом өөртөө ямар аюул агуулж байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй нь харамсалтай. Зөөлөн тоглоом дээр тоос шороотой цуг тоосны хачиг үржиж байдаг. Энэ нь хамар доторх салстын архаг үрэвсэл (ринит), харшил эсвэл гуурсан хоолойн багтраа өвчин үүсгэх аюултай.

Яах ёстой вэ? Ийм тоглоомыг үе үе угааж цэвэрлэх эсвэл халуун уураар ариутгаж байх хэрэгтэй.

 

Ээмэг

© ChainmailTank / Imgur

Никель зэрэг хямд материалаар хийсэн эмээг чихний арьсыг цочроох, хавагнахад хүргэж болзошгүй. Харин ээмэг хийхэд ашигласан зарим нэг металл нь харшил өгч ч мэднэ.

Яах ёстой вэ? Таагүй мэдрэмжийг огт тэвчиж болохгүй. Чанаргүй гоёл чимэглэлээс татгалзаж сур, харшил өдөөxгүй чанартай гоёл чимэглэл зүүхийг хичээгээрэй.

 

Хүүхдийн асгардаггүй аяга

© Penny Powell / Facebook

Энэ төрлийн аяга нь өөрийн онцгой бүтцээс болоод мөөгөнцөр үүсгэх таатай орчин болдог байна. Дархлаа султай эсвэл ямар нэгэн зүйлд амархан харшилдаг хүүхэд мөөгөнцөрт эмзэг байж болзошгүй: энгийн ханиалгаас эхлээд гуурсан хоолойн багтраа эсвэл гэдэс ходоодны хямрал болох аюултай.

Яах ёстой вэ? Асгардаггүй аягийг салдаг хэсэг болгоноор нь салгаж мөөгөнцөр үүсэж болзошгүй газруудыг нямбайлан угааж цэвэрлэнэ. Хэрвээ нарийн салдаггүй, угааж цэвэрлэх боломжгүй бүтэцтэй бол хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй аяга сонгож ашиглаарай.

 

Хумсны будаг арилгах бодис

Зарим нэг бодис нь ацетон зэрэг эрүүл мэндэд хортой бодис агуулсан байдаг. Уг бодисын уур нь нүд болон уушгинд хортой, арьсанд хүргэсэн тохиолдолд арьсыг цочроох эсвэл харшил өгч болзошгүй.

Яах ёстой вэ? Өнөөдрийн зах зээл дээр ацетоны агууламжгүй олон бодис зарагдах болжээ. Эдгээр нь аюул багатай, ашиглахад ч илүү хялбар болсон байна.

 

Тасалгааны ургамал

© Depositphotos.com

Гэртээ бас нэгэн шинэ тасалгааны ургамалтай болохдоо бид хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтанд аюултай байж болзошгүй талаар огт боддоггүй. Тасалгааны ихэнх цэцэг үнэн хэрэгтээ хортой байдаг. Цэцгэнд хүрэх эсвэл хоол хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд гэдэс, ходоодны хямрал болох эсвэл арьсаар тууралт гарна. Харин сараана цэцгийн тоосонцор нь мууранд үxлийн аюул учруулдгийг та мэдэх үү?

Яах ёстой вэ? Гэртээ шинэ цэцэг авчрахаасаа өмнө уг ургамлын талаар сайтар судалж танилцах хэрэгтэй. Гэртээ хортой цэцэг ургуулахаар шийдсэн бол хүүхэд болон амьтны хөл, гар хүрэхээргүй газар тавиарай.

 

Ванны резинэн нугас

© Drakonluke / Reddit, © Morgan Knighton Rogers / Facebook

Ийм тоглоомын гадна талыг амархан цэвэрлэж болно, харин дотор талд нь мөөгөнцөр үүссэн байгааг яагаад ч цэвэрлэж чадахгүй. Энэ нь гарт таарсан болгоноо ам руугаа явуулдаг бага насны хүүхдүүдэд маш аюултай. Үүнээс гадна тоглоомын дотор талд үүссэн мөөгөнцөр нь хүүхэд тоглож байгаа усанд ч орохыг үгүйсгэхгүй.

Яах ёстой вэ? Ванны тоглоом сонгохдоо дотогшоо ус орох нүхгүйг худалдаж авахыг хичээгээрэй.

 

Блендер

Блендер өөрөө аюулгүй, харин резинэн зөөлөвч нь аюултай юм. Бид үүнд тэр болгон анхаарал хандуулдаггүй, шинээр солих тухай бол бүр бодох ч үгүй. Энэ нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Резинэн зөөлөвчийг шинжилж үзсэн судалгааны үр дүнгээс харахад сальмонелл гэх гэдэсний савханцар болон өөр бусад төрлийн мөөгөнцөр үүссэн байгааг тогтоожээ.

Яах ёстой вэ? Резинэн зөөлөвч муудсан тохиолдолд солих зорилгоор нэмэлтээр резинэн зөөлөвч худалдаж авах эсвэл мөөгөнцөр үүсэхээс хамгаалж сайтар угааж ариутгаж занших хэрэгтэй.

 

Шүршүүрийн толгой

© Depositphotos.com

Бид угаалгын өрөөний ариун цэвэрт онцгой анхаарал хандуулдаг, гэхдээ шүршүүрийн толгой дотор ямар юм болж байгааг огт анзаардаггүй. Халуун, чийгтэй орчны улмаас шүршүүрийн толгойд төрөл бүрийн бас маш олон тооны нян үржиж байдаг. Эдгээрийн зарим нэг нь дархлаа сул тохиолдолд уушгины өвчлөлд хүргэж мэднэ.

Яах ёстой вэ? Шүршүүрт мөөгөнцөр үүсэхээс хамгаалж сар болгон шүршүүрийн толгойг сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

 

Цайны гүц

Шавар цайны гүцийг бид эрүүл мэндэд хоргүй гэж боддог. Даанч зарим нэг ухамсаргүй үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хар тугалга, кадми зэрэг хортой бодис ашигладаг байна. Эдгээр хортой бодисууд нь цайнд шингэж эрүүл мэндэд хор xохирол учруулж эхэлнэ. Ялангуяа буруу технологиор боловсруулсан бодис бол бүр ч аюултай.

Яах ёстой вэ? Боросиликатын шилээр хийсэн цайны гүц хамгийн аюулгүйд тооцогдоно. Уг материал нь хүнд химийн бодис агуулаагүй учир цайны амт, чанарт огт нөлөөлөхгүй юм.

Ямар зүйлийн аюулын талаар та огт мэдэхгүй явж байсан байна вэ?

61
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *