Ердөө хоёрхон орцын тусламжтай танай гэрийн зуухыг цоо шинэ мэт болгох 99.9% үр дүнтэй аргыг хүргэж байна

2

Таныг үүнтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна, гэрээ сайхан бас цэвэрхэн байлгана гэдэг их чухал зүйл, тэр тусмаа гал тогооны өрөөн дэх зуухыг зайлшгүй цэвэрлэж байх ёстой.

Africa Studio / Shutterstock.com

Зуухны үлдэгдэл тос болон бохирдлыг цэвэрлэхгүй бол таны идэх хоол хүнсэнд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл цэвэрлээгүй удсан зууханд маш олон төрлийн бактери үүссэн байдаг.

via GIPHY

Иймд хэрэв та гэр бүлийнхнийгээ хоолны хордлого болохоос сэргийлэхийг хүсэж байвал, зуухыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй.

Зуухыг цоо шинэ мэт болтол хэрхэн цэвэрлэх вэ?

Зуухны бохирдол болон үлдэгдэл тосыг цэвэрлэх маш амархан бөгөөд үүний тулд танд гар доорх цөөн хэдэн материал хэрэг болно!

Iurii Stepanov / Shutterstock.com

Та дараах орцуудын тусламжтай цэвэрлэгч бодисыг гэртээ найруулахад л хангалттай:

  • 1 аяга хүнсний сод
  • 1/3 аяга ус
  • Цагаан цуу

Нэг аяга хүнсний содыг 1/3 аяга устай холино. Бэлэн болсон хольцыг зуухны дотор талд порлон эсвэл даавуу ашиглан жигд тарааж, нэг хонуулна. Дараа нь хоосон шүршдэг саванд цагаан цуу хийж дүүргэнэ. Цагаан цууг зуух руу цацаж, бүлээн усанд базсан алчуураар арчиж авна. Ингээд таны зуух цоо шинэ мэт болох болно! Мөн дараах бичлэгээс хэрхэн зуухыг цэвэрлэх талаар үзээрэй.

Бичлэг:

Таны зуух бохирдох болгонд дээрх аргаар зуухыг цоо шинэ мэт болтол цэвэрлэх боломжтой.

via GIPHY

Хэрэв та энэ аргыг урьд өмнө нь туршиж байсан бол сэтгэгдэл бичих хэсэгт хэрхэн үр дүнтэй байсан талаараа бичиж үлдээгээрэй.

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Путь Путин

    Путь Путин

    2019/07/15 at 16:53

    төслийн зуух уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *