Зөвхөн Японд л харж болох хачирхалтай 10 зүйл. Та дэлхийг бүтэн тойрсон ч өөр хаанаас ч ийм зүйл олж харахгүй

2

Япон соёлын хэв маяг бидний амьдралд нэгэнт шингэжээ. Бид аниме, драма үзэж, сүши болон бэлэн гоймон идэх дуртай болж. “Ардын зугаа” буюу караокены хувьд яриад ч хэрэггүй, үүнийг япончууд зохиосон гэхэд итгэхэд бэрх санагддаг юм. Гэсэн хэдий ч зөвхөн наран улсдаа л үлдсэн үндэсний зүйлүүд ч бас байна аа.

Япон соёлын чухам ямар онцгой шинж тэднийг дэлхий дахинаас ялгаруулж байгааг бид олж мэдэцгээсэн юм.

1.

Иллюстратор Yekaterina Ragozina

“Ногоон хүн асахад зам хөндлөн гарч болно” гэж бид бага байхаасаа л заалгасан. Харин Японы зарим нэг гэрлэн дохион дээр Голландын зураач Дик Бруны хүүхдийн номын баатар болох Миффи туулай найрсгаар “анивчина”. Энэ дүр Япон соёлыг яахаараа ингэж их гүн эзэмдэж чадав? Хариулт нь маш энгийн: Миффи нь Японы Hello Kitty-г санагдуулдаг азийн алдартай брэндийн “нүүр царай” учраас.

 

2.

Иллюстратор Yekaterina Ragozina

Хүнсний бүтээгдэхүүн худалдах автомат машинууд одоо хаа сайгүй л байдаг болж. Энэ машинаас бид кофе, хөнгөн зууш зэргийг худалдаж авах нь элбэг. Харин Японд дотуур хувцас болон усны хувцас худалдаалах автомашин их алдартай. Удирдах товчлуураар өөрийн хэмжээгээ сонгоод л болно, ямар ч асуудалгүй. Хамгийн гол давуу тал нь хэдхэн секундэд л худалдан авалтаа хийчихнэ. Яахав ганц дутагдал гэвэл сонирхож байгаа бараагаа өмсөж үзэх боломжгүй л юм даа.

 

3.

Иллюстратор Yekaterina Ragozina

Бид кафе, баарны уламжлалт өндөр сандал дээр суугаад дассан хүмүүс. Харин Япончууд дээд зэргийн тав тухтай байдал руу тэмүүлдэг, хаа ч байсан тав тухыг эрхэмлэдэг улс. Тийм учраас японы хоолны газруудын сандал нь бараг хагас хэвтээ гэж хэлж болно. Европчууд энэ төрлийн тавилгыг изакая гэж нэрлэдэг ба ийм намхан сандалтай баар ресторануудыг ч мөн ийнхүү нэрлэх нь бий.

 

4.

Иллюстратор Yekaterina Ragozina

Стрессээс салах эсвэл толгойн өвчнөө дарахын тулд бид цэгэн иллэг хийдэг төхөөрөмж ашигладаг. Энэ төхөөрөмжийг зарим нэг улс оронд “гижигдэгч” гэж нэрлэдэг. Харин Японд илүү сайжруулсан, гэхдээ “залхуу” хувилбар зохион бүтээжээ. Төрөл бүрийн өнгөний сонголттой наймаалжин цахилгаан иллэгийн аппарат.

 

5.

Иллюстратор Yekaterina Ragozina

“Нэг амссан л бол одоо ч идээстэй” гэдэг уриатай Pringles чипсэнд бид ямар их дуртай билээ. Харин Японд энэ брэнд нэрийн доор бэлэн гоймон үйлдвэрлэдэг байна.

 

6.

Иллюстратор Yekaterina Ragozina

Аяга кофе уух гэж эсвэл өдрийн хоолоо идэхээр ойр байгаа кафед орж ганцаар суух нь бидний хувьд жирийн л үзэгдэл. Харин Японы кафед ганцаараа яваа үйлчлүүлэгч нараа уйдаахгүйн тулд том бамбарууш мэтийн чихмэл тоглоом хань болгон суулгадаг ажээ.

 

7.

Иллюстратор Yekaterina Ragozina

Дэлхий дахинд ашиглаж байгаа кофены автомат машины ажиллах зарчим ерөнхийдөө адилхан гэж хэлж болно. Кофе болон уламжлалт цаасан аягаа сонгох хэдэн товчлуур л байдаг. Харин Японд нэгэн үйлчилгээ алдаршиж байна: тусгай мессенжерээр кофегоо захиална, гэхдээ яг хэдэн цагт ямар кофе авахаа урьдчилан захиалах юм. Цаасан аяганы оронд өнгө өнгийн зурагтай шилэн аягануудыг сонгож болно.

 

8.

Иллюстратор Yekaterina Ragozina

“Амьтны хүрээлэн” гэдэг жигнэмэг идэх дуртай хүн олон. Бага байхад гарынхаа алганд атгачихаад л ямар амьтан байгааг тааж тоглодог байснаа санаж байна уу? Матар уу эсвэл яст мэлхий юу? Эсвэл усны үхэр үү? Харин Японд энэ төрлийн амттаныг покемон–ы дүрстэй гаргадаг.

 

9.

Иллюстратор Yekaterina Ragozina

Зул сарын баяраар европынхон тансаг ширээ засаж баярын хоол бэлддэг. Энэ нь өдөр тутмын уламжлалт хоолноос тэс өөр. Хачирхалтай нь Японд энэ баяраар өөр хоол ундаар өөрсдийгөө баярлуулах дуртай. Уламжлал болсон шарсан цацагт хяруулын оронд тэд KFC-ийн шарсан тахиа идэж баяраа тэмдэглэцгээдэг.

 

10.

Иллюстратор Yekaterina Ragozina

Хэрвээ та сүши иддэг бол савхаар хавчихад будаа нь загасны махнаасаа салж үлдээд байдгийг сайн мэдэх байх. Харин Японд ийм асуудал гардаггүй. Учир нь юунд оршиж байна вэ гэвэл тусгай жороор бэлддэгтэй холбоотой. Тэд будаагаа тусгайлан уксус, сахар, давстай сүмсээр амталдаг байна.

Зөвхөн Японд л байдаг тэдний уламжлал, соёлын онцлогийг та мэдэх үү? Бидэнтэй заавал хуваалцаарай.

89
ГайхмаарГайхмаар
36
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
11
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Майдар А.

    Майдар А.

    2019/07/15 at 15:29

    Худлаа мэдээлэл оруулах аа боль

  2. Amarsanaa Tsatsral

    Amarsanaa Tsatsral

    2019/07/16 at 05:17

    Ach holbogdol bagatai …. demii, ug usgiin aldata yum bichih yum.

  3. Мөнгөнцэцэг Д.

    Мөнгөнцэцэг Д.

    2019/07/16 at 09:03

    Sanaad nitsehgvi bno

  4. Uyanga Ganbold

  5. Otgonbat Dashdarjaa

    Otgonbat Dashdarjaa

    2019/07/17 at 23:40

    Ankh Od Otgonbat

  6. 임재범

    임재범

    2019/07/18 at 01:22

    Monh Zaya orood uzeerei sonirholtoi ym bn ❤️

  7. Sodnomdelger Davaajav

    Sodnomdelger Davaajav

    2019/07/18 at 21:28

    Anuk Ariünsêtgêl

  8. Арай Лы

    Арай Лы

    2019/07/19 at 01:54

    S.s pls

  9. Eve Hunt

    2020/10/23 at 12:51

    “Write more, thats all I have to say. Literally, it seems as though you relied on the video to make your point.

    You definitely know what youre talking about, why
    waste your intelligence on just posting videos to your site when you could
    be giving us something informative to read?”
    Regards: Eve Hunt

  10. Joseph Donahue

    2023/03/25 at 13:39

    I like the helpful info you provide in your articles. I will bookmark your weblog and check again here frequently. I’m quite sure I’ll learn plenty of new stuff right here! Good luck for the next
    UpdateLand

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *