Өдрийн турш өег мэдрэмж төрүүлэх амтат Чех шөл хийх жор. Таны ядаргааг бүрмөсөн тайлах болно!

2

Сэтгэл гижигдэм тансаг үнэртэй, мөн дээрээс нь мэдээж хэрэг гайхалтай амттай!

Орц:

  • Тахианы гол мах – 300 гр
  • Сармис – 6-7 хумс
  • Төмс – 4 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Улаан лоолийн нухаш – 1 хоолны халбага
  • Давс болон халуун ногоо – амт оруулах байдлаар хэрэглэх
  • Ургамлын тос – шарахад хэрэглэх
  • Ногоон ургамал – хоолонд хачир болгон хэрэглэх

Хийх заавар:

  1. Тахианы гол махыг бүрэн болтол нь буцалгана, шөлнөөс ялгаж авч, жижиг хэмжээтэйгээр хэрчиж, буцаагаад шөлөндөө хийнэ.
  2. Төмсийг дундаж, дөрвөлжин хэмжээтэй хэрчиж шөл рүүгээ хийнэ.
  3. Төгсгөлд нь сонгиноо хэрчиж, луувангаа хальслагчаар үрж хальслаад 10 минутын турш хуурж болгоно, дараа нь дээрээс нь сармис болон улаан лоолийн зуурмагаа нэмж хийгээд, бага гал дээр хэсэг хугацаанд байлгана.
  4. Дараа нь үүнийгээ буцалж буй шөлөндөө хийж, дээр нь давс болон халуун ногоогоо хийсний дараа 10 минут буцалгахад хангалттай.
  5. Идэхийнхээ өмнө дээр нь ногоон ургамлуудаас чимэглэн тавьж болно.

Та сайхан хооллоорой! Таны ядаргаа тайлагдаж, эрч хүчээр бүрэн цэнэглэгдэх болно!

4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *