Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд

0

Нөхрүүд нь Орос хэл үзэж, хадам ээжийнхээ хийж өгсөн борщ шөл, баншийг амтархан иднэ. Барууны одууд орос бүсгүйчүүдийг эхнэрээ болгох нь их болжээ. Тэдний ч зөв байх, яагаад гэвэл орос бүсгүйчүүдийг энэ дэлхийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдэд тооцно. Хосууд бүгд цаг хугацааны шалгуурыг давж чадахгүй: зарим нэг нь салж дараагийн шинэ “тал”-ынхаа эрэлд гарах, харин зарим нь хамтдаа амьдарсаар л…

1. Ирина Шейк, Брэдли Купер хоёр

Ирина Шейк 2015 онд Криштиан Роналдогоос, харин Бредли Купер модель Сьюки Уотрехаусаас салсан. Үүнээс хойш Ирина, Брэдли хоёр цугтаа хагас жил амьдраад байна. Залуу хосууд харилцан бие биеийнхээ ээж нартай танилцсан гэдгийг папарацци нар батлаад байгаа ажээ.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 2

2. Анна Вьялицина, Адам Левин хоёр

Залуу хосууд 2010 онд Лас-Вегасын нэгэн үдэшлэг дээр танилцжээ. Maroon 5 хамтлагийн Misery дууны клипний халуун зураг авалтын үеэр тэд болзож эхэлсэн байна. Тэдний хайр дурлалын харилцаа 2 жил гарантай үргэлжилж байгаад 2012 оны 4-р сард салцгаасан. Аннагийн мэдээллэснээр, тэдний хайр дурлалын гал унтарсан ч нөхөрсөг байдлаар салцгаасан гэв. Ямар ч үзэн ядалт, хэрүүл уруулгүй тайван салалт болжээ. 2014 онд Адам өөр нэгэн супер модель болох Бехати Принслутай гэрлэжээ, энэ бол өөр түүх.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 3

3. Оксана Григорьева, Мел Гибсон хоёр

Дурлалт хосуудын түүх үлгэрийн мэт эхэлсэн юм. Ажил хэргийн шугамаар гэж хэлж болно. Оксанагийн продюссерээр Мел ажиллаж байв. Охин төрснөөс хойш бүх зүйл орвонгоороо эргэжээ. Хосуудын тухай цуу яриа Холливудаар нэг тархаж эхлэснээс хойш хосууд хэсэг хугацааны дараа салцгаажээ.

Оксана Григорьевагийн талаар нэг баримтыг дурдах хэрэгтэй байх – энэ бүсгүй харийн эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн тоогоороо рекорд тогтоосон нэгэн. 1995 онд Лондоны кино наадмаар Никита Михалковын орчуулагчаар явж байхдаа Тимати Далтоны зүрхийг эзэмдсэн түүхтэй. Тэд удалгүй гэрлэж хүү Александр төрсөн юм. Тэдний гэр бүл бат бөх байж чадсангүй, дам сонсохнээ тэдний салалт Оксанагаас болжээ – бүсгүй Шведийн бизнесмен Петер Бломквистинтэй явалдсан байна.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 4

4. Анастасия Макаренко, Микки Рурк хоёр

Хосууд 2009 онд танилцсан, тэд 35 насны зөрүүтэй ч тэдний хувьд энэ юу ч биш байлаа. Хайртай хосууд бие биенээ ухаангүй хайрлана, харилцан хамаатан садангуудтай нь танилцаад авсан. Хайр дурлал нь 5 жил л үргэлжилжээ. Салах санааг Анастасия гаргасан гэсэн ам дамжсан яриа бий. Рурк ч удаан гуниж гутарсангүй: түүний зүрхийг төд удалгүй бас нэгэн орос бүсгүй эзэмдээд авчээ – бүжигчин Ирина Коряковцева.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 5

5. Анна Курникова, Энрике Иглесиас хоёр

Хосууд Энрикегийн нэгэн клипний зураг авалтын үеэр 2002 онд танилцсан юм. Хосууд удалгүй нэг гэртээ оржээ. Хосууд одоо болтол аз жаргалтай цугтаа амьдарсаар байна. Саяхан даа, Энрике нэгэн концерт дээрээ Аннатай гэрлэсэн гэж мэдэгджээ. Пи-ар байсан уу эсвэл үнэхээр гэрлэсэн үү гэдгийг хосууд л өөрсдөө мэднэ.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 6

6. Катя Иванова, Ронни Вуд хоёр

Домогт Rolling Stones хамтлагийн гишүүн нэгэн баарны зөөгч орос бүсгүйтэй танилцжээ. Шинэхэн хосуудын хайр дурлал ч ширүүн эхэлсэн шигээ ширүүн салцгаасан байна. Хагас жилийн дараа тэдний харилцаа тасарсан юм.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 7

7. Лара Лието, Эдриен Броди хоёр

Лариса Тяка (бүсгүйн жинхэнэ нэр), Эдриен хоёрын хайр дурлал 3 жил гарантай үргэлжилж байна. Тэд Каннын кино наадам дээр танилцсанаас хойш хагацаж салахаа больжээ. Эхлээд тэд дотно харилцаагаа бусдаас нуухыг хүсэж байсан ч папарацци залуу хосуудыг дор нь олны нүдэнд ил болгож орхих нь тэр. Хэн мэдлээ, Холливудын гоонь эрийн тоо нэгээр багасах ч юм билүү?

attends the 'Cleopatra' premiere during The 66th Annual Cannes Film Festival at The 60th Anniversary Theatre on May 21, 2013 in Cannes, France.

8. Мариника Смирнова, Жонатан Рис-Майерс хоёр

Хосууд 2014 онд нэгэн хаалттай үдэшлэг дээр танилцсан. Хүмүүсийн ярилцах нь залуус бие биенээ хараад л дурласан гэх. Мариника анхныхаа уулзалтаар ичиж зоволгүй Жонатаны авьяасыг биширдэг гэдгээ ч хэлээд авчээ.

Хосуудын харилцаа дотносож, удалгүй бүсгүй охиноо Жонатантай танилцуулжээ. Харамсалтай нь тэдний харилцаа эхэлсэн шигээ л гэнэт дууссан юм. Жүжигчний санхүүгийн байдал Мариникад таалагдаагүй гэж хүмүүс ам дамжин ярих нь бий.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 8

9. Анастасия Виткина, Жим Керри хоёр

Тэд 2010 онд танилцаж жил гаран найзалсан. Керри бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн гэж ярьж байтал гэнэт л салах болжээ. Хэн салах хүсэлт гаргасан нь одоо болтол нууц хэвээр байна.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 9

10. Катя Елизарова, Бенедикт Камбербэтч хоёр

Оросын загвар өмсөгч бүсгүй, “Шерлок” хоёрын хайр дурлалын түүх жил гаран үргэлжилсэн. Тэд нэгэн цэнгээний үер танилцжээ. Анхны харцаар дурласан гэж хэлж болох бөгөөд тэдний хайр дурлалын тухай ч яриа гал шиг тархсан юм. Гэхдээ хосууд бид зүгээр л найзууд гэж мэдэгдсээр. Бенедиктийн завгүй зураг авалтанд явдаг байснаас ч болсон уу эсвэл Катигийн нэгэн бодлогогүй үгнээс (бүсгүй нэгэн ярилцлагад, англи эрчүүдэд ой гутаж байна гэжээ) ч болсон уу хосууд эвтэй найртай салцгаасан юм.

Холливудын оддын зүрхийг эзэмдсэн гоо үзэсгэлэн Орос бүсгүйчүүд 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Н.Удвал

    2016/10/24 at 14:41

    сайн уу? Үнэхээр таалагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *