Таныг ан амьтдыг илүү их хүндлэхэд хүргэх 9 баримт. Үүнийг уншсаны дараа та тэднийг илүү анхааралтай ажигладаг болно

0

Амьтад бидний бодож байснаас илүү мундаг гэдгийг батлах баримтууд жил ирэх тусам нэмэгдсээр л байна. Тэд бие биедээ нэр өгдөг, найз нөхдийндөө зочилж очдог бас “гадаад” хэл ч сурч чаддаг бололтой. Амьтад өөрийн эрхгүй бидний хайрыг татдаг, тиймээс тэдний супер чадварын талаар илүү ихийг мэдэхийг хичээсэн юм. Нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж буй – Монгол тэмээний тухай.

Сармагчингууд хүн шиг ярьж чаддаг байх байлаа

© Unsplash

Макаки сармагчин хүний яриаг дуурайж хэлэх чадвартай: тэдний залгиур, хоолойны холбоос, хэл болон уруул нь уг үйлдлийг хийхэд бэлэн. Даанч сармагчинд энэ бүхнийг удирдах нейроны хяналт байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хэл яриагаа зөв зохицуулж чадахгүй гэсэн үг юм.

 

Тарвага таны тухай ихийг хэлж өгч чадна

© East News

Тарвага нь хот, томоохон гудамж гэмээр нарийн систем бүхий нүхэн үүрэнд амьдардаг. Тэдний хэл бүрэн хөгжсөн гэхэд буруудахгүй, тэд бие биедээ аюул ирж байгааг анхааруулахдаа өөрийн хэлээ ашиглана. Араатан гараад ирвэл нэг эсвэл хэд хэдэн тарвага бидний чихэнд шувуу жиргэж байгаа юм шиг сонсогдох аюулын дохио өгнө. Аюулын дохиог сонссон амьтад өөрсдийн үүр рүүгээ орж зугтаана.

Дaйсан болгонд төрөл бүрийн дохио ашигладаг. Мөн араатан дундаас хүнийг ч ялгаж харах чадвартай байгаад зогсохгүй гадаад төрхөөр нь ч шинжинэ. Ер нь бол бусдадаа хүний биеийн хэмжээ, хэлбэр, тэр ч бүү хэл “дaйсны” өнгийг ч тодорхойлж хэлдэг ажээ.

 

Тодол шувуу америк үхэрнүүд рүү түрэмгийлэн дaйрдаг

© Waltraud Grubitzsch / DPA / East News

19 дүгээр зууны сүүлээр шувуу сонирхогч, Шекспирийг шүтэгч Южин Шиффелин гэх нэгэн герман цагаач Хойд Америкт алдарт зохиолчийн бүтээлд байнга гардаг шувууг тэжээж яагаад болохгүй гэж боджээ. Нэгэн хүйтэн өвөл герман цагаач Нью-Йорк дахь Төв хүрээлэнд 60 тодол шувууг үржинэ гэж найдаад тавьсан байна. Шувууд ч герман цагаачийн хүслийг хөсөрдүүлсэнгүй.

Одоогийн байдлаар АНУ-д ойролцоогоор 200 сая европ тодол тоологдох бөгөөд хүмүүст багагүй төвөг учруулдаг байна. Жишээ нь, фермерүүд тодлоос болоод жилдээ ойролцоогоор 1 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг. Энэ нь газар тариалан, ялангуяа жимсний мод сүйтгэх зэргээр илэрнэ. Бас тодол шувуу нь үхэрнүүдийн жинхэнэ дaйсан: тэд үхрийн тэжээлээс xулгайлдаг.

Хувь тавилангийн эрх гэх юм уу даа, үнэндээ Шекспир зохиолдоо ганц л удаа тодол шувууг дурдсан байдаг юм: “Тавдугаар Генрих”-ийн эхний хэсэгт. Зохиолын баатар Хотспер хаанд тодол шувуу зарахыг хичээнэ. Уг шувуу нь Мортимер гэдэг нэрийг давтан хэлдэг – Эзэн хааны цорын ганц зaналт дaйсны нэрийг.

 

Лемур дуулж чадна

© East News, © Thomas Marent / ardea.com / East News

Бүлтгэр нүдтэй хар-цагаан том лемурын хашхирах чимээг дуутай адилтгаж болохгүй л дээ, гэхдээ л бусад хөxтөн амьтдыг бодвол ямар нэгэн хэмжээгээр хэмнэлтэй. Лемурын хэмнэлтэй дуу 2 төрөл – 1:1 болон 1:2. Эхний тохиолдол нь метрономын хэмнэлтэй төстэй: нот болгоны дунд яг адилхан хугацааны пауз авдаг. 1:2 хэмнэл нь бусдаасаа 2 дахин урт паузтай, жишээ нь Queen-ий «We Will Rock You» дуу шиг.

 

Тасманы чөтгөpүүд бие биенийхээрээ зочлон айлчилдаг

© Jgritz~commonswiki / Wikimedia Commons

Тасманы чөтгөpүүд нөхөрлөл гэдгийг сайн мэднэ. Тэд багаасаа үерхэж нөхөрлөх бөгөөд энэ харилцаагаа олон жил дэмждэг ажээ. Тэр ч бүү хэл найзынхаараа зочилж бүр хоноглодог гэнэ.

 

Тагтаа тоолж чадна

© AA / ABACA / Abaca / East News

Тагтааг олон хүн тэн.эг гэж боддог, энэ нь даанч гомдмоор хэрэг. Шинэ Зеландын эрдэмтэд шувууг 1-9 хүртэл тоолж чадаж байгааг туршилтын явцад тогтоожээ.

 

Дельфин бие биенээ нэрээр нь дууддаг

© Noah Wulf / Wikimedia Commons

Дельфин бидэн шиг л бие биенээ нэрээр нь дууддаг: тэд нэрийг хэлэхдээ өөр өөрөөр исгэрнэ. Судлаачид дельфиний дууг бичиж аваад исгэрсэн авиа болгон дээр анхааралтай ажиллаж судалгаа хийжээ. Исгэрээ болгоныг тусгай төхөөрөмж дээр бичиж тоглуулсан байна. Зөвхөн өөрийнхөө нэрийг сонссон дельфинүүд л дуу гарч байгаа төхөөрөмж дээр ирж байжээ.

 

Алуyрчин халим дельфиний хэлийг сурч чадна

© chung-tung yeh / Wikimedia Commons

Сан-Диегогийн эрдэмтэд далайн аквариумд амьдарч байсан 10 алyyрчин халимны дуу авиаг судалж үзжээ. Сүргээрээ амьдарч байсан 7 нь өөрийн авиаг гаргаж байсан бол, дельфин зэрэг бусад загастай цуг амьдарч байсан 3 нь дельфинтэй ойролцоо авиа гаргаж байгааг олж тогтоосон байна.

 

Хархнууд инээж чадна

© Unsplash

Харамсалтай нь харханд хошигнох мэдрэмж байхгүй, гэхдээ тэд инээж чаддаг. Эдгээр мэрэгч амьтдад хүний адил гижигдэлтийг мэдрэх биеийн хэсгүүд байдаг ажээ. Эдгээр хэсгүүдийг нь гижигдвэл харх инээж байгаа юм шиг хэт авиа гаргана. Гэхдээ сэтгэл санаа нь сайхан байгаа үед л гаргадаг ажээ.

 

Бонус: малчид хуурдаж ингэн тэмээг уяраан, гологдсон ботгыг эхэд нь авахуулдаг

© GHPhotography / Wikimedia Commons

Монгол ингэ дөнгөж төрсөн ботгоо голох тохиолдол гардаг. Энэ үед малчид тусгай зан үйл хийдэг билээ. Ингэ, ботго хоёрыг холбоод малчин морин хуураар хуурдан дуугаа дуулна. Малчин ингэний төлөв байдлыг ажиглан дуугаа өөрчлөх нь бий. Уянгалах дуунд уярсан ингэ ботгоо амлуулдаг байна. Уг зан үйлийг үйлдэх цаг нарыг бас тусгайлан гаргадаг ажээ.

Гэрийн тэжээвэр амьтнаасаа та ямар нэгэн онц сонирхолтой зүйл ажиглаж харж байсан уу?

31
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *