Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ

2

Гадил жимс амттай бас эрүүл мэндэд тустай. Гэхдээ ямар их ид шидтэйг нь тэр болгон мэдэхгүй байж болно. Хоёр гадил идэхэд бид өөрсдийн биед хэрэгтэй эрдэс бодис, амин дэмийг хангалттай авч чаддаг бололтой. Хальсан дээрээ бор бор цэг үүссэн гадил хорт хавдрын эсүүдийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг эрдэмтэд саяхан тогтоогоод байлаа билээ.

Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ 8

1. Сэтгэл санааны хямрал

Сэтгэл санааны дарамт болон сэтгэл санааны хямралаас гарахад гадил тусалдаг байна. Мөн “өвлийн хам шинж” буюу эрт харанхуй болдог улиралд хүмүүст таагүй сэтгэгдэл төрж сэтгэл санаагаар унах уналтаас таныг аварна. Гадил жимсэнд триптофан хэмээх аминохүчил агуулагддаг бөгөөд хүний биед оронгуутаа аз жаргалын гармон гэх серотонин ялгаруулж эхэлдэг ажээ.

Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ 1

2. Цусны даралт

Гадил жимсэнд агуулагдах их хэмжээний кали нь цусны даралттай төвөггүй тэмцэж цус харвах эсвэл зүрхний шигдээс зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх увдистай. Зүрхний өвчтэй хүний хувьд гадил юугаар ч орлуулшгүй жимс гэдгийг бүү мартаарай.

Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ 2

3. Цус багадалт

Гадил нь алимны адил өөртөө маш их төмөр агуулдаг. Хэрвээ та цус багадалттай эсвэл цус багадалтаас урьдчилан сэргийлэхийг хүсч байгаа бол танд хэрэгтэй жимс бол гадил. Гемоглобин, эритроцитийн хэмжээг нэмэгдүүлж цусан хангамжийг сайжруулна.

Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ 3

4. Бухимдах

Бухимдаж, уур уцаар чинь хүрч байгаа бол элдэв юм ярилгүй шууд л хэдэн гадил ид. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээ хэвийн хэмжээндээ очиж, харин витамин В нь таны мэдрэлийг тайвшруулна. Та тайвширч дороо бухимдахаа болино.

Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ 4

5. Гэдэс өвдөх

Хүнснээс болж гэдэс өвдөх тохиолдол маш их байдаг. Энэ үед ихэнх хоол хүнсийг түр хорих шаардлагатай болдог бол гадил жимсийг та хэрэглэж болно, гэхдээ их хэмжээгээр биш шүү. Гадил идсэнээр ходоодны хананд давхар бүрхүүл үүсч хүчлээс хамгаалдаг байна.

Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ 5

6. Халуу шатах

Хэрвээ таны цээж, ходоод халуу шатах эсвэл хорсож байгаа бол гадил яг л эм шиг агшин зуур үр дүнгээ өгнө. Идсэн даруйд л та таагүй байдлаа мартаж эхэлнэ.

Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ 6

7. Эрч хүч

Гадил идсэнээр нүүрс-ус тэр дороо ялгардаг. Бэлтгэл сургуулилт эхлэхээс өмнөхөн хэдэн ширхэг гадил жимс идэж эрч хүчтэй байгаарай. Мөн бэлтгэл сургуулилтын дараа ч мөн ганц хоёрыг идвэл зүгээр.

Өдөрт хоёр ширхэг гадил идэхэд та гайхамшгийг мэдэрнэ 7

15
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/26 at 11:50

    urjigdar 1 ochigdor 3iiig idsen eniig unshsnaas bolood onoodor 2iig setgeh heregtei bolloo shu
    :

  2. idehdee 1 ni dundaj nuguuh ni zaawal iim tom bh ystoi yum u :D

  3. Sarangerel Jambaldorj

    Sarangerel Jambaldorj

    2015/12/27 at 03:09

    Lav potassium baidagiig medeh um bna , potassium n hulnii shormos tatah , hunii mineral bodis boldog gedeg

  4. Зочин

    2015/12/27 at 15:46

    Сэтгэгдэл *gaihalt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *