2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт

0

Бид бүгд л өөрсдийгөө жаахан эрхлүүлэх дуртай байдаг бол алдартнууд үүнийг их далайцтай хийх ба асар их мөнгийг тун ч эргэлзээтэй зүйлд цацдаг билээ. Нохойны жижигхэн байшингаас эхлээд хамгийн үнэтэй, ховор машин хүртэл зүйлсийг худалдаж авсан 10 алдартан бидэнд мөнгөнөөс салах амархан гэдгийг харуулж чаджээ.

10. Жастин Бибер “Ferrari La Ferrari”-г 1,4 сая доллараар худалдан авчээ

Энэ бол 21 настай дуучны хоёр дахь Ferrari юм. Уг машин нь 6,3 литрийн багтаамж бүхий 789 морины хүчтэй, V12 мотортой. Хүүхэд болгон л ийм тоглоомтой болохыг мөрөөддөг байх.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 1

9. Дуучин Беионсе-гийн 321 000 доллараар худалдаж авсан гутал

House of Borgeze брэндийн Princess Constellation загварын 1290 бриллиант шигтгээтэй энэхүү гутлын чулууны жин 65,5 карат гэнэ.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 2

8. Пэрис Хилтон 2 нохой 25 000 доллараар худалдан авчээ

Пэрисийн иймэрхүү зүйлд бид ч дасал болжээ. Пэрис ээждээ 340 грамм жинтэй гөлөг, өөртөө 177,5 грамм жинтэй 3 сартай үүлдэр угсаа сайтай гөлгийг Канадын Betty’s Teacup Yorkies клубээс худалдаж авсан гэнэ.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 3

7. Флойд Мейвезер 4,8 сая доллараар хамгийн үнэтэй машин худалдан авчээ

Флойд 2015 онд ганцхан тулаан хийж 300 сая доллар авсан ба үүнээсээ бараг 5 саяыг нь Koenigsegg CCXR Trevita хэмээх суперкар авахад зарцуулсан байна. Дэлхийд ийм хоёрхон машин байдаг ба 100 км/цаг хурдыг 2,9 секундэд авдаг 400 км/цаг хурдлах чадвартай машин гэнэ.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 4

6. Опра Уинфри “Weight Watchers” компанийн 10%-ийн хувьцааг 43 сая доллараар авчээ

Энэ бол олон улсын корпораци бөгөөд 31 улсад үйл ажиллагаагаа явуулдаг турахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар юм.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 6

5. ЛиЭнн Раймс “Arizona Resort” зочид буудалд өдрийн 5992 долларын үнэтэй өрөө хөлсөлжээ

Стресс болон айдсын өвчинд автсан энэ дуучин нэгэн өдөр тансаг зочид буудалд өдрийг өнгөрүүлэхээр шийджээ. Тэнд 3 усан сан, гольфын талбай, иог болон морь унах сургууль байх ба тоолж баршгүй спа байдаг ажээ.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 5

4. Лэди Гага хий үзэгдэл тодорхойлогч 50 000 доллараар авчээ

Хий үзэгдэл болон үл мэдэгдэх зүйлээс айх болсон дуучин маань хий үзэгдэл тодорхойлогч худалдан авч өөрийгөө хамгаалахаар шийдсэн байна. Леди Гага маань заримдаа өөрийн орох зочид буудлын өрөөнд хий үзэгдэл байгаа эсэхийг шалгахыг битүүхэн гуйдаг гэсэн яриа бий.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 7

3. Элтон Жоны 33 сая доллараар авсан шинэ байшин

Калифорнийн Беверли Хилззд байрлах энэ байшин 10 унтлагын өрөө, 9 камин зуух, 11 машины граж, теннисийн корт, биеийн тамирын танхимтай юм байна. Харин Элтон Жоны өөрийн хөрөнгө 413 сая доллар гэдэг.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 8

2. Tyga Кайли Женнерт Ferrari бэлэглэв

Рэппэр Tyga өөрийн хайрт 18 настай Кайли Женнерт 320 000 долларын үнэтэй Ferrari бэлэглэсэн нь энэ.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 9

1. Брэд Пит, Анжелина Жоли нар Грекийн нэгэн арлыг 4,7 сая доллараар худалдан авах гэж байна

Хос одууд маань өөрийн гэсэн аралтай болох гэж байгаа ба энэ нь Ионийн тэнгист байрлах Гайя арал юм. Ингэснээр ядаргаатай папараццчидаас салж амрах биз.

2015 онд алдартнуудын хийсэн 10 “солиотой” худалдан авалт 10

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Master Wong

    2015/12/26 at 01:46

    <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3<3 <3 <3 <3 ————————-http%3A%2F%2Ffacebook.com/1044028632285429

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *