Филиппиний оюутнууд “хуулахаас сэргийлэх дуулга” өмсөж шалгалтаа өгч байна. Толгойн гоёлоо харин өөрийнхөө хүссэнээр сонгох эрхийг оюутнууддаа олгожээ

0

Легаспи хотын коллеж хуулахаас сэргийлэх шинэ дүрэм хэрэгжүүлж эхэлжээ – шалгалтын үеэр оюутнууд толгойны гоёл зүүж бусдын дэвтэр, цаас руу өнгийхгүй байхад уг дүрмийн зорилго оршино.  Гэхдээ “хуулахаас сэргийлэх дуулга”-аа сонгох эрхийг оюутнуудад нээлттэй орхисон тул тэд эрхээ бүрэн эдэлжээ.

Профессор Мандане-Ортис толгойн гоёлоо өөрийн хүссэнээр сонгох эрхийг оюутнууддаа бүрэн өгчээ. Ингээд Биколын их сургуулийн Инженерийн коллежийн ангийн оюутнуудын гоёлын гэрэл зургууд сошиалд багагүй шуугиан тарих болов. Мандане-Ортис ВВС-д өгсөн ярилцлагадаа ангид шалгалтын үеэр хэн ч хуулах боломжгүй тийм л “хөгжилтэй арга”-ыг олохыг хүсэж байсан бөгөөд түүний ашигласан арга “үр дүнтэй” болсныг хэлжээ. 10 дугаар сарын гуравдугаар долоо хоногт оюутнууд явцын шалгалт өгөх үеэр хуулахаас сэргийлэх өөрсдийн шинэ бүтээлүүдээ туршиж үзэцгээсэн нь энэ.

Гэрэл зураг дээр оюутнууд толгойдоо хөгжилтэй гэмээр дуулга өмсөн шалгалтаа өгч байгаа нь харагдана. Хэн нэг нь мотоциклын дуулга өмссөн байх бол, нөгөө нь толгойдоо өндөгний цаас угласан байх жишээтэй. Хэд хэдэн оюутнууд хэллоуины сэдэвтэй багаар “гоёжээ”. Тэр дундаас бас “Scream” бас Netflix-ийн “Money Heist” цуврал киноны баг бусдаас илүү нүдэнд тусна.

dailymail.co.uk

Мандане-Отрис оюутнуудаасаа “энгийн” баг хийж ирээрэй гэж эхэлж хүссэн юм гэнэ. Тайландад харсан нэгэн аргаас санаа авсан тухайгаа ч ВВС-д өгсөн ярилцлагаараа дурджээ. 2013 онд Бангкокийн нэгэн сургуулийн сурагчид хоёр шанаа дээрээ цагаан цаас наагаад шалгалт өгч байгааг харсан байна.

Ирээдүйн инженер оюутнууд нь багшийнхаа санааг шууд л шүүрч аван төрөл бүрийн толгойн гоёл хийсэн нь энэ. Зарим нэг тохиолдолд багшийн хэлснээр оюутнууд гарт таарсан хэрэггүй хог хаягдлаар хормын дотор “дуулга” хийсэн байна. Мандане-Ортисийн пост Facebook дээр вирус шиг тарж Филиппиний бусад сургуулиуд хөгжилтэй санааг хэрэгжүүлэхээр болжээ.

dailymail.co.uk

Оюутнууд бие биеэсээ хуулаагүй ч гэлээ оюутан бүрийн сурлагын үзүүлэлт дээшилсэн байгаа нь шалгалтын дүнгээс харагдсан гэж багш нь үнэлсэн байна.

“Би оюутнууддаа хайртай, тэднээрээ бахархаж байна. Яагаад гэвэл инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын явцын шалгалт маш их хүнд, тэдний хувьд стресстэй үе. Ийм үед нь бага ч болов тэднийгээ хөгжөөж чадсандаа баяртай байна” гэж The Strait Times-д ярилцлага өгчээ. “Оюутнууд минь, та нартаа баярлалаа. Би та бүхнээрээ бахархаж байна” гэж нэмж хэлжээ.

dailymail.co.uk
7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *