Нүүрний арьс унжихаас хэрхэн сэргийлэх вэ? Нүүрний булчинг чангалах аргууд

6

Нас явах тусам нүүрний арьс суларч, хацар яг л унжиж эхлэх мэт болдог. Энэ нь арьс сунаснаас үүсэх бөгөөд хүн болгонд эрт орой хэзээ нэгэн цагт тохиолдох зүйл. Эмэгтэйчүүд үүнээс урьдчилан сэргийлэх, бий болсон бол алга болгохын тулд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй болдог байна.

Арьс, хацар унжих шалтгаан их олон. Энэ нь аймшигт татах хүч, хацрын булчин суларсан, дааврын өөрчлөлт зэргээс бий болдог юм. 35 наснаас хойш арьсны коллаген багасч уян хатан байдал муудаж, суларч эхэлдэг байна. Үр дүнд нь нүүрний арьс доош унжиж бульдогийн хацар мэт болно.

Үүний эсрэг тэмцэлд одоогоор гоо сайхны мэс засал хамгийн эхний эгнээнд явж байгаа боловч нэгэн сайхан мэдээ нь гоо сайхны мэс засал нь цорын ганц тэмцэх хэрэгсэл биш юм шүү. Хацар унжихаас сэргийлэх, түүнийг үгүй болгох мэс заслын бус арга олон бий.

 

Нүүрний арьсыг хэрхэн татаж, хэлбэрийг нь хадгалах вэ?

Нүүрний хэлбэр хадгалах энэхүү дасгалыг долоо хоногт 3 удаа, нэг удаадаа 5 оролтоор тогтмол хийж байх хэрэгтэй.

1. “Жаргалтай хашхираа”

Нуруугаа тэгш байдлаар зогсох эсвэл шүдний эмчийн сандал дээр мэт байдлаар сууж амаа том ангайлган “а” гэж 10 хүртэл тоолон барина. Буцаж үндсэн байдалдаа орно.

Бид нүүрний энэ хэсгийн булчинг их бага хэрэглэдэг байна. Энэ дасгалын үеэр та эдгээр булчин хэрхэн ажиллаж байгааг анзаарах болно.

 

2. “Бохь”

Толгойгоо доош болгон баруун тийш харах ба эрүү баруун мөрөн дээр байна. Эрүүгээрээ бохь зажилж байгаа мэтээр тойрог хөдөлгөөн хийх ба 5 секунд үргэлжилнэ. Дараа нь зүүн талын мөрөн дээрээ хийнэ.

 

3. “Даруухан инээмсэглэл”

Алгаа хацар дээрээ тавьж хурууны үзүүрээ уруулын захад дарах байдлаар хүргэнэ. Одоо инээх мэт амаа хөдөлгөх бөгөөд хуруугаараа энэ үйлдэлд саад хийх хэрэгтэй. Инээж түүнийгээ эсэргүүцэх байдлаар 10 секунд болно. Энэ дасгал нь нүүрний булчин чангалахад маш хэрэгтэй юм шүү.

Иллэг бол арьс, хацар унжихаас сэргийлэх маш сайн арга юм. Нүүрний дасгалын дараа заавал иллэг хийж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр та хорт бодисыг гадагшлуулж, арьсан дахь хүчилтөрөгчийн хүрэлцээг сайжруулах билээ.

 

Арьс, хацар унжихаас сэргийлэх иллэг

1. Нүүрээ ихээхэн хэмжээний ургамлын тосоор арчиж цэвэрлэх ба тослог крем хэрэглэж болно. Алгаа тойрог мэт болгон атгана.

2. Атгасан гараа чихний дунд хэсгээс доош хүзүү дагуулан иллэг хийнэ. Аль болох арьсаа сунгах байдлаар биш харин гулгуулж хийх хэрэгтэй юм шүү. Дараа нь нөгөө талдаа хийнэ.

3. Тосоо усаар болон цаасан алчуураар арилган цэвэрлэнэ. Ийм иллэгийг өдөрт хацар бүрт хоёр оролтоор 10 удаа хийх хэрэгтэй. Та 10 өдрийн дараа л хацар дээрээс чинь хэдэн жил алга болсныг мэдрэх болно.

Нүүрний хэлбэр засах энэхүү арга нь чийрэгжүүлэх иллэгтэй нийлэн арьс, хацар унжих, давхар эрүү бий болохоос үр дүнтэй хамгаалах билээ.

Харамсалтай нь нийгэмд маань эр хүнд зөвшөөрдөг боловч эмэгтэй хүнд байж боломгүй хэмээн ойлгодог зарим нэг зүйл бий. Та 50 насандаа 35 настай мэт харагдах ёстой гэх мэт. Сайхан харагдахын тулд хэт их хохирол хүлээх хэрэггүй бөгөөд мэс заслын хутга хүргэх нь тийм ч сайн зүйл биш юм. Өөрийн хүчээр өөрийгөө нилээд өөрчилж болох бөгөөд үүний тулд шантралгүй ажиллах хэрэгтэй. Дээрх хэдэн дасгал нь таны нүүр царайг сайхан зөв хэлбэртэй болгоно. Өдөрт 15 минутаар хэдэн сарын турш дасгалаа хийвэл та удахгүй хацар унжих гэдгийг мартах билээ.

Харин та залуу насаа эргэн авчрахын тулд юу хийдэг вэ? Өөрийн туршлагынхаа тухай сэтгэгдэл дээр бичээрэй.

65
ГайхмаарГайхмаар
24
Ха ХаХа Ха
24
ГоёГоё
20
БурууБуруу
19
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *