Шинэ өглөөг сэтгэл өөдрөг угтахад тань танд юу тусалдаг вэ? Аяга халуун кофе, амттай бөгөөд өег өглөөний зууш гэдэг үгийг хэлэх олон хүн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ өглөөний цайндаа идэхээр бэлтгэдэг зууш, хачиртай талх чинь өглөө бүр нэг л ижилхэн байгаад байвал жаахан уйтгартай, тийм үү? Санал нэгдэж байгаа бол наашаа анхаарлаа хандуулна уу. Учир нь энд дараагийн 20 өглөөг огт өөрөөр угтахад тань туслах хачиртай талхны санаанууд байна.
Улаан лооль, сармис, ногоон ургамал, сонгиноор бэлтгэдэг маринара соус, чанасан өндөг, бяслаг, базилик
Авокадо, фета бяслаг, анар жимс, оливийн тос
Кимчи, чанасан өндөг, гүнжидийн үр
Гадил, газрын самрын нухаш, чиа үр
Утсан яргай загас, өргөст хэмх, крем чиз, ногоон сонгино
Бөөрөлзгөнө, крем чиз, базилик
Хатаасан инжир, рикотта бяслаг, гүнжидийн үр
Гуа, хушга, ямааны бяслаг
Манго, моцарелла бяслаг, лаймын шүүс, далайн давс
Гүзээлзгэнэ, ямааны бяслаг, шар буурцагны шош, бальзамик цуу буюу гаврын цуу, далайн давс
Алим, зөгийн бал, хөгцтэй бяслаг
Цоохор майлз, үзэм, газрын самрын нухаш
Чавга, газрын самрын нухаш, маалингын үр
Вандуйн нухаш, улаан лооль, шарсан өндөг
Авокадоны нухаш, шар буурцагны шош, байцаа, нимбэгний шүүс
Шарсан байцаа, омлет, бяслаг
Гүнжидийн үрийн нухаш, оливийн тос, нимбэгний шүүс, давс, сармисны холимог буюу хумус, хэрчсэн хушга, анар
Шошны соус, улаан лоолинд суурилан хийдэг сальса соус, яншуй, шарсан өндөг
Ханборгоцой, зөөлөн бяслаг, кешью самар
Лийр, рикотта бяслаг, нимбэгний шүүс
Хасарваань жимс буюу нанжин чавга, фета бяслаг, бүйлсний самар
Гайхмаар
Бахархмаар
Буруу
Ха Ха
Гоё
Хөөрхөн
Харамсалтай
Тэнэглэл




Зочин
2015/03/27 at 19:44
liirtei talh zohitsohuu odoo