Америк эмч нар коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийн сэтгэл санааг тайвшруулах зорилгоор хамгаалалтын хувцсан дээрээ инээмсэглэж буй зургуудаа тавьжээ

0

Олон тооны эмнэлгийн ажилтнууд Covid-19 вирусын тархалтын үед аюултай нөхцөл байдалд ажлаа хийж байна. Тэд илүү цагаар ажиллахаас гадна амь насаа эрсдэлд оруулж байгаа юм.

Хэдийгээр ажиллаж буй орчин, ажлын нөхцөл хүнд хэцүү байгаа боловч олон эмч, сувилагч болон бусад эрүүл мэндийн ажилтнууд хамгийн сайнаараа хичээнгүйлэн ажиллаж, хүн бүрийг эрүүл болгохын төлөө зорьж байна.

Амьсгалын замын эмч Robertino Сан Диего дахь Скриппс Мерси эмнэлэгт Covid-19 вирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байгаа аж. Нэг өдөр тэрээр өвчтөний өрөөнд орох үедээ хөлөөсөө авахуулаад толгой хүртлээ хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн байгаа өөрийг нь хараад өвчтөнд ямар мэдрэмж төрөх талаар бодож үзжээ.

captain_wolf82 / Instagram

 

Эмч, сувилагч нар маск зүүснээр өвчтөнд хамгийн их хэрэгтэй байгаа инээмсэглэлийг бэлэглэх боломж хязгаарлагдаж байгаа юм.

Эцэст нь тэр өөрийн Инстаграмаараа дамжуулан ийн бичжээ “Инээмсэглэлээр өвчтөний сэтгэл санааг тайвшруулах нь өвчтөнийг айлгахаас тэс өөр зүйл.” Үнэнтэй нүүр тулгар – маск зүүсэн хүн бусдад нөхөрсөг эсвэл зарим талаараа хүн шиг санагдахгүй. Тэр тусмаа хэрэв та эерэг мэдрэмж хэрэгтэй байгаа хүмүүстэй ажиллаж байгаа бол энэ нь нөхцөл байдлыг бүр ч дордуулна.

Иймд тэр хамгаалалтын хувцас болон маскаа тайлалгүйгээр өвчтөнүүддээ эерэг мэдрэмж төрүүлж, инээмсэглэл бэлэглэх нэгэн мэргэн санаа бодож олжээ. Тэр өөрийнхөө инээмсэглэж буй зургийг хэвлэж, хамгаалалтынхаа хувцсан дээрээ наасан байна.

captain_wolf82 / Instagram

 

Сан Диегогийн бусад эмч нар өөрсдийнхөө инээмсэглэж буй зургуудыг хамгаалалтын хувцсан дээрээ тавьцгаажээ

Ингэснээр битүү хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн эмч нарыг өвчтөнүүд хараад айдас төрөхгүйгээс гадна – инээмсэглэж буй царай нь өвчтөнүүдэд эерэг мэдрэмж төрүүлэх юм. Ахмад настнуудын эмч, доктор Kate Granger-ийн хэлж байгаагаар инээмсэглэх нь эмч болон өвчтөний хоорондын холбоог улам нягт болгож, хоёр талд хоёуланд нь тайвшрал бэлэглэх ач тустай гэжээ. Иймээс энэ арга үнэхээр үр дүнтэй байх боломжтой аж.

 

Бусад эмнэлгийн эмч нар ч гэсэн түүнээс үлгэр дуурайлал авч, энэ аргыг хэрэгжүүлээд эхэлжээ

Энэхүү үйл явдлаас хойш маш олон эмнэлгийн ажилтнууд түүнээс үлгэрлэж, уг санааг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний нотолгоо нь Robertino бусад мэргэжил нэгтнүүдээсээ өөрийнх нь бодож олсон аргыг хэрэгжүүлж буй зургуудыг хүлээж авах болжээ.

Тэдгээр зургаа ирүүлж буй эмч нарын нэг болох Derek өөрийн Инстаграм хаягаараа дамжуулан энэ санааг онлайнаас олж харсан бөгөөд энэ хүнд хэцүү цаг үед өвчтөнд итгэл үнэмшил бэлэглэхэд туслах сайхан арга байна гэж хэлсэн байна.

captain_wolf82 / Instagram

 

Үүнээс өөрөөр эмч нарын инээмсэглэж буй царайг өвчтөнд харуулах арга зам яг энэ цаг мөчид байхгүй байгаа ба хэрэв өөр арга гэвэл өөр төрлийн хамгаалалтын хувцас өмсөх явдал юм.

captain_wolf82 / Instagram

 

Эмнэлгийн ажилтнууд: гэртээ байцгаая, гараа угаацгаая, олон нийтийн газраар явахгүй байя, энэ бол тоглоом биш.

captain_wolf82 / Instagram
5
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhjargal Yondon

    Enkhjargal Yondon

    2020/04/11 at 08:40

    Өвдөж байхад эмчийнхээ тайван инээмсэглэсэн царайг хараад өвдөхөө байчихдаг тал байдаг шүү.

  2. Rentsen Tsetsegmaa

    Rentsen Tsetsegmaa

    2020/04/11 at 18:30

    Гоё сэтгэжээ.хэн нь мэдэгдэхгүй битүү хувцастай хүмүүс бараг хараад аймаар хувцас .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *