Хятад улс хөл хориог цуцалсны дараагаар мянга мянган хүн Ухань хотыг орхин явж байна

0

Ухань хотын зэрлэг амьтад худалдаалдаг захаас коронавирус анх илэрсэнтэй холбогдуулж, Хятад улс тэр даруйд нь хөл хорио тогтоож, вирус тархахаас сэргийлсэн билээ. Хоёр сар гаруйн хугацаанд хөл хорио тогтоосны эцэст Хятадын удирдлагууд вирусын тархалт огцом буурсантай холбогдуулж, зарим хотуудад тогтоогоод байсан хөл хориог цуцалж эхэлсэн.

Ингэснээр Ухань хотын иргэд хувийн унаагаараа хотоос гарах эсвэл хот руу орох эрх чөлөөтэй болсон бөгөөд үүний зэрэгцээ олон нийтийн тээврийн үйлчилгээг хүртэл хэвийн явуулж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ухань хотыг мянга мянган хүн орхин явж байгаа гэнэ.

“CNN” эх сурвалжийн мэдээлснээр Ухань хотод хөл хорио тогтоосноос болж, хот руу орж гарах маш их хөл хөдөлгөөн гацаанд ороод байсан бөгөөд хөл хориог цуцалсан учир, урьдын адил маш их ачаалал үүсэх магадлалтай байна гэжээ.

Мэдээж хэрэг холбогдох газраас ойрын ирээдүйд дахин шинэ халдвар бүртгэгдэхээс урьдчилан сэргийлж, авч буй арга хэмжээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. Жишээ нь, зорчигчид Ухань хотыг орхиж явахаасаа өмнө эрүүл эсвэл бага эрсдэлтэй эсэхээс үл хамаарч, зайлшгүй шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа ажээ.

Мөн өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн хэвлэл мэдээллээр ойрын өдрүүдэд ойролцоогоор 55,000 гаруй зорчигчид галт тэргээр Ухань хотыг орхиж явна гэсэн тооцоолол байгаа талаар онцолжээ. Удирдлагуудын зүгээс галт тэрэг болон галт тэрэгний буудлуудыг халдваргүйжүүлж, зорчигчдын халууныг хэмжсэн байх ёстой гэсэн шаардлага тавих юм байна.

Нөгөөтэйгүүр, лхагва гаригт Ухань хотоос зорчигч тээврийн 54 нисэх онгоц 15 чиглэлд 10,000 зорчигчийг авч хөөрөхөөр төлөвлөжээ.

 

Зорчигчид Ухань хотыг орхиж явахаар бэлтгэж буй бичлэгийг үзнэ үү:

2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Сүүгий Сүүгий

    Сүүгий Сүүгий

    2020/04/11 at 06:20

    Наашаа бүү зүглэ!

  2. Tsogzol Tegshee

    Tsogzol Tegshee

    2020/04/11 at 16:12

    Har odruud muuhai dursamj holdoh heregtei bailgui dee ebii mini

  3. Сүүгий Сүүгий

    Сүүгий Сүүгий

    2020/04/11 at 17:17

    Хэт бодох биш. Хүн төрөлхтөн ямар их үхэл хагацал, зовлон үзэж байгааг чи ойлгож бн уу, аргаа барсан сэтгэл нь өвдсөн хүний үг.

  4. Otgoo Bat

    Otgoo Bat

    2020/04/12 at 07:45

    Эд нар дотор нян тээсэн хүн олон яваа!
    Хятдаас татгалзмаар байгаа шүү!
    Наадуул чинь санаатайгаар тахал тараадаг хүмүүс!

  5. Айлий Бямбасайн

    Айлий Бямбасайн

    2020/04/12 at 07:47

    Uhani saihan hot… uvchin duusah bh oo

  6. Khankhugshin Borjigon

    Khankhugshin Borjigon

    2020/04/12 at 13:25

    Huurhiis haana ochih boldoo naashaa l buu oruulaasai daa tur zasag min ee guij bna

  7. Ганболд Намжилжав

    Ганболд Намжилжав

    2020/04/12 at 19:06

    Шаахааны мөр наашаа бүү гарга

  8. Xorloo Olzii

    Xorloo Olzii

    2020/04/13 at 08:35

    naashaa bvv zvgle

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *