London 2012 Olympic Closing Ceremony 720p

0

London 2012 Olympic Closing Ceremony 720p


2012 оны 7-р сарын 27-ны өдөр Англи улсын нийслэл Лондон хотноо сүр жавхлантайгаар нээлтээ хийсэн зуны Олимпийн ХХХ наадам 2012 оны 8-р сарын 12-ны өдөр Лондон хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд хаалтын ажиллагаагаа ёслол төгөлдөр хийснийг үзэгч та бүхэнд толилуулж байна. Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны билэг тэмдэг болсон Олимпийн энэхүү наадамд Дэлхийн 204 орны 10.500 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаа, авьяас билгээ сорин оролцсон нь Нэгдсэн Вант улсын хувьд тус улсад зохион байгуулагдсан хамгийн том, олон төрлийн спортын үйл явдал болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. 80.000 хүний багтаамжтай Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон A Symphony of British Music хэмээх энэхүү хаалтын ажиллагаа нийт 3 цаг 11 минутын хугацаанд үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор Дэлхийн 750 сая үзэгч шууд хүлээн авч үзсэн байна. Энэхүү хаалтын ёслолын ажиллагаанд дараагийн Олимп буюу 2016 оны Олимпийн наадмын зохион байгуулагчаар ажиллаж байгаа Рио де Жанейро хотод шилжүүлэн өгөх үйл явдал ч багтсан юм. Хаалтын ёслолын хүндэт зочдоор Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Jacques Rogge болон Их Британий хатан хаан Elizabeth II-ыг төлөөлж ханхүү Harry хүрэлцэн ирсэн байлаа. Британий сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн хүчтэй байсан уран бүтээлчдийн ая дуу эгшгээр үргэлжилсэн хаалтын ажиллагаанд Английн электроник dance хөгжмийн хоёрол Pet Shop Boys рикша дугуйтайгаар орж ирсэн бол тэдний дараа Британи-Ирландын хөвгүүдийн поп хамтлаг One Direction ирж, ая дуугаа өргөлөө. Дуучин Taio Cruz “Dynamite” дуугаа дуулснаас хэсэг хугацааны дараа тус хаалтын ажиллагааны маш сэтгэл хөдөлгөм хэсэг үргэлжлэн явсан нь алдарт John Lennon-ы “Imagine” дуу нэрт дуучны энэ дуугаа дуулж буй бичлэгний хамт эгшиглэсэн явдал байлаа. Түүнчлэн алдарт Queen хамтлагийн Brian May, Roger Taylor нар үзүүлбэр үзүүлэхийн өмнө тус хамтлагийн гоцлол дуучин Freddie Mercury-ийн бичлэг ч бас гарсан юм. Түүний дараагаар тайзыг тэр чигт нь хүнээр сумласан үхэр буу галдахаас өмнө Британий хошин шогийн хамтлагийн төлөөлөл, моррис бүжигчид, Ромын цэргүүд, пунжаби хөгжимчид, бүжигчдийн гайхалтай үзүүлбэрүүд болсон билээ. Лондонгийн Олимпийн хаалтын ажиллагаанд хүндэтгэлтэйгээр уригдан ая дуугаа өргөсөн уран бүтээлчдийг нэрлэвэл Emeli Sandé, Madness, Ray Davies, Elbow, Kaiser Chiefs, Ed Sheeran, Russell Brand, Fatboy Slim, Beady Eyе, George Michael, Annie Lennox, Jessie J, Taio Cruz, Tinie Tempah нарыг нэрлэж болохын дотор Английн рок хамтлаг Muse 2012 оны Олимпийн наадмын албан ёсны дуу болох “Survival” дуугаа дуулсан юм. Мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай эмэгтэй хамтлаг гэгддэг алдарт Spice Girls хамтлаг Лондонгийн Олимпийн хаалтын ажиллагаанд ая дуугаа өргөсөн нь үнэхээр гайхалтай хэрэг байлаа. Лондон хотын дарга Boris Johnson Олимпийн далбааг Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Jacques Rogge-д ёслол төгөлдөр дамжуулсныг Jacques Rogge Рио де Жанейро хотын дарга Eduardo Paes-д хүлээлгэн өгсөн юм. Бразилын богино хэмжээний үзүүлэх тоглолтонд оролцсон нэгэн хүнийг дурдахгүй байхын аргагүй ба энэ хүн бол хөл бөмбөгийн агуу од Pelé байлаа. Лондонгийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Sebastian Coe хаалтын үгийг хэлсний дараа алдарт Take That хамтлаг дуулж, Английн ахмад балетчин Darcey Bussell тэргүүтэй бүжигчид үзүүлбэр үзүүлсэн билээ. Олимпийн наадмын хаалтыг илэрхийлж, Олимпийн тогоонд дүрэлзэж байсан Олимпийн бамбар шөнө дундаас нэг минут өнгөрөхөд унтарсан юм. The Who хамтлагийн бусад оролцогч уран бүтээлчдийн хамт дуулсан дуугаар өндөрлөсөн хаалтын ажиллагааны сүүлчийн хэсэг нь гайхамшигт баярын буудлага байлаа.

Татаж авах

Монгол сервер

[ File.mn ] [5.42 GB]

http://share.xopom.com/rsbzmxb6z30b/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part01.rar.html
http://share.xopom.com/f7jyu06yhixq/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part02.rar.html
http://share.xopom.com/l73dqljydhcc/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part03.rar.html
http://share.xopom.com/cn361ca1fwv9/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part04.rar.html
http://share.xopom.com/2fwlhgylrntf/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part05.rar.html
http://share.xopom.com/2sa8ief1e58s/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part06.rar.html
http://share.xopom.com/5a1gd33285um/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part07.rar.html
http://share.xopom.com/11s4dr3fl1ku/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part08.rar.html
http://share.xopom.com/s4gm4pchxi8w/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part09.rar.html
http://share.xopom.com/qrrpd1p7z2ow/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part10.rar.html
http://share.xopom.com/3a1afuibraw9/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part11.rar.html
http://share.xopom.com/otxdykji706v/L.2012.O.C.C.720p.XopoM.com.part12.rar.html
[hr]Гадаад сервер

http://www.sharpfile.com/mt2vkrc8/london.2012.bbc.olympic.closing.ceremony.720p.hdtv.x264-angelic.part1.rar.html
http://www.sharpfile.com/gd7r6hbx/london.2012.bbc.olympic.closing.ceremony.720p.hdtv.x264-angelic.part2.rar.html
http://www.sharpfile.com/72bkc64d83yq/london.2012.bbc.olympic.closing.ceremony.720p.hdtv.x264-angelic.part3.rar.html
http://www.sharpfile.com/98bjpgn4k/london.2012.bbc.olympic.closing.ceremony.720p.hdtv.x264-angelic.part4.rar.html
http://www.sharpfile.com/3vtqyd2n8/london.2012.bbc.olympic.closing.ceremony.720p.hdtv.x264-angelic.part5.rar.html
http://www.sharpfile.com/7qw289nvt43z/london.2012.bbc.olympic.closing.ceremony.720p.hdtv.x264-angelic.part6.rar.html

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. mongol_llc

    2012/08/14 at 19:30

    ашгүй олимпийн хаалтыг үзэж чадаагүй байсын.
    баярлалаа westbam* ax.

  2. TheLibertines

    2012/08/14 at 20:59

    **********wonderwall**********

  3. gzo2008

    2012/08/14 at 22:12

    pooh neelteesee ih bagtaamj yum bn te

  4. jerry-man

    2012/08/15 at 11:48

    дажгүй ээ

  5. ass_kiss

    2012/08/16 at 10:37

    tnx

  6. Uchralbayar

    2012/08/22 at 01:18

    bugdiig tataj bj uzeh um uu? heseg hesgeer tatahaar uzej bolohgui bh um. browse yu yu gn ve?

  7. SoL0

    2012/08/23 at 23:36

    tnx

  8. ReD_MooN05

    2012/08/24 at 14:03

    hoooo aimar2;-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *