Энэтхэгийн дэндүү аюултай алсыг харагч

0

Энэтхэгийн дэндүү аюултай алсыг харагч


Саяхан Барууны орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн Энэтхэгийн хүний хүчээр ажилладаг чөтгөрийн дугуй нэртэй алсыг харагч нь тус улсын Шинэ Дели хотын зугаа цэнгэлийн яармаг дахь овсгоотой шийдлүүдийн нэг бөгөөд YouTube болон бусад шейр сайтуудад маш хүчтэй тархаж байгаа билээ. Хэдийгээр Барууныхан үүнийг мэл гайхаж хүлээж авч байгаа ч үнэн хэрэгтээ энэ үзэгдэл нь цахилгааны хувьд найдваргүй Азийн орнуудад түгээмэл байдаг зүйл аж. Зарим яармагуудад генератор тэр ч бүү хэл машины батерей хэрэглэдэг бол зарим нь хүний хүчийг ашигладаг байна.Энэхүү хамгийн энгийн бөгөөд хамгийн өртөг зардал хэмнэсэн арга нь цэнгэхийг хүссэн хүмүүс гар ажиллагаатай алсыг харагч өөд авиран гарч, нэг үзүүрээс нь зүүгдэн тоглоомыг эргэлдүүлдэг зориг зүрхтэй залуусыг хөлслөн авдаг байна. Уг энгийн байгууламж нь ердийн металл их бие болон цөөн тооны задгай чингэлэгтэй байх ба цахилгааны эх үүсвэргүй байдаг. Харин энэхүү байгууламж өөд авиран гарсан аймшиггүй зоригтнууд тэнд суусан хүмүүст яг л орчин үеийн алсыг харагч дээр суусан мэт мэдрэмжийг төрүүлэхүйц ажиллаж чаддаг байна. Эдгээр зардал чирэгдэлгүй чөтгөрийн дугуйнууд нь хүрээлэн буй орчинд ээлтэй байж болох ч тоглоомон дээр тоглогчид болоод тоглоомыг эргэлдүүлэгчдийн аюулгүй байдлын асуудал огт хөндөгдөөгүй сэдэв гэдгээрээ асар их хэл амыг дагуулж байгаа юм. Дашрамд дурдахад Энэтхэг орон энэ мэт үхлийн аюул дагуулж болзошгүй үзүүлбэрүүдээрээ алдартай.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/04/29 at 10:22

    insane

  2. Eenjig

    2013/04/29 at 11:24

    айхтар эд вэ

  3. Зочин

    2013/04/30 at 03:13

    *** goe yuch gehiin

  4. Зочин

    2013/04/30 at 05:02

    level: халтар *** нар шаас хаха

  5. Зочин

    2013/04/30 at 18:27

  6. andor

    2013/05/02 at 12:24

    xaxaxaxaxa

  7. Зочин

    2013/05/03 at 06:28

    manaihan bol icheed suuhgui dee

  8. mgl_love

    2013/05/16 at 21:26

    neeree tiim shuu sayhan tvziin show gaar yo vzvvlne gej alsan shuu

  9. tsatsralchimeg

    2013/06/11 at 22:49

    yaaay aimr2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *