Сэтгэл догдлом гайхалтай түүх: Гэрэл зурагчин бүсгүй орон гэргүй хүний зургийг авсныхаа дараа удаан хугацаанд хайж явсан аав нь мөн болохыг олж мэджээ!

5

Солонгос гаралтай Америк гэрэл зурагчин энэ чиглэлээр сурахынхаа хажуугаар орон гэргүй хүмүүсийн зургийг авч эхэлжээ. Гудамжинд зураг авч байх үедээ тэдгээр орон гэргүй хүмүүсийн нэг нь олон жилийн турш ганц ч хараагүй байсан аав нь мөн болохыг олж мэдсэн байна. Аав ээж нь гэр бүлээ цуцлуулснаас хойш охин нь аавтайгаа бүрмөсөн холбоо тасарсан байжээ.

Бид өнөөдөр та бүхэндээ энэхүү гайхалтай түүхийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Таны сэтгэлийн утсыг хөндөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Диана Ким (Diana Kim) аав ээж хоёрыгоо салах үед дөнгөж 5 настай байсан бөгөөд тэр багаасаа л өөрийгөө аавгүй гэж боддог байв. Кимийн ээж нь хүнд хэцүү цаг үеийг туулах шаардлагатай болсон тул хамаатан садан болон найз нөхдийнхөөрөө бяцхан охиноо дагуулж хоног төөрүүлдэг байжээ. Заримдаа тэдэнд хонох газар олдохгүй болоход цэцэрлэгт хүрээлэн эсвэл машин дотор унтдаг байсан гэнэ. Гэхдээ Ким эдгээр он жилүүдэд амьдарсаар өнөөдрийг хүрчээ.

© The Homeless Paradise/Facebook

Кимийн аав нь гэрэл зургийн студитэй байсан бөгөөд энэ нь түүнийг гэрэл зураг авах дур сонирхолтой болоход нь нөлөөлсөн байна. Тэр коллежид байхаасаа эхлэн орон гэргүй хүмүүсийн зургийг авах болжээ. Дараа нь сургуулиа төгсөж, мэргэжлийн гэрэл зурагчин болсон ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр байв. Энэ төсөл түүний хувьд маш ойр санагдаж байсан бөгөөд энэ нь гарцаагүй түүний хар бараан дурсамжаар дүүрэн хүүхэд нас болон орон гэргүй амьдрах зовлонг өөрийн биеэр мэдэрсэн гашуун түүхтэй нь холбоотой юм.

© The Homeless Paradise/Facebook

Тэрээр Гонолулугийн гудамжинд зураг авч байх үедээ орон гэргүй хүмүүсийн дунд өөрийнх нь аав байгааг анзаарчээ. Тэр түүнтэй очиж ярилцах гэж үзсэн ч аав нь цөхөрч ядарсан, бие махбодь болон сэтгэл санааны хувьд хямралд орсон байсан бөгөөд залуухан гэрэл зурагчинтай ярилцахаас татгалзжээ. Ким хэд хэдэн удаа түүний анхаарлыг өөртөө татах гэж хичээсэн боловч амжилтад хүрч чадсангүй. Тэр охин руугаа харахгүй байв.

© homelessparadise/instagram

Тэр Кимтэй үг дуугарахыг хүсэхгүй байсан ч охин бууж өгсөнгүй. Тэр түүнийг харахаар дахин дахин очиж байснаас гадна ярилцах гэж хичээж, ямар нэгэн хариу өгнө гэж итгэсээр байв. Мөн зургийг нь үргэлжлүүлэн авч байжээ. Аавыгаа ийм байдалтай байгааг харах Кимийн хувьд зүрх шимшрэм байсан нь ойлгомжтой. Камераараа түүний зургийг авах нь охинд аавтайгаа хамгийн ойр байх боломж байв. Ямар ч байсан тэр зургаар дамжуулаад ч болов аавтайгаа хамт байж чадаж байсан гэж хэлэхэд болно.

© The Homeless Paradise/Facebook

Энэ мөчөөс эхлээд Ким гэрэл зураг гэдэг хөдөлгөөнгүй зураг биш, бүхэл бүтэн дурсамж, түүх агуулагддаг юм байна гэдгийг ойлгожээ. Гэрэл зурганд тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж тэр чигээрээ бууж үлдсэн байдаг. Түүний гэрэл зурагчин болох хүсэл эрмэлзэлд аав нь гэрэл зургийн студитэй байсан нь нөлөөлснөөс гадна хожим хойно аавынхаа зургийг авснаар энэ чиглэлээр насан туршдаа ажиллах хүсэл тэмүүлэлтэй болгожээ.

© homelessparadise/instagram

Нэг өдөр Кимийн аав гудамжинд зүрхний шигдээс болж хэн нэг нь түргэн тусламж дуудсан байна. Эмнэлэгт хүргэгдэж, зүрхний шигдээсийг эмчлэх эмчилгээг яаралтай эхлүүлсэн бөгөөд давхар түүний бие организмыг хэвийн болгоход эмч нар анхаарчээ. Энэ магадгүй хачин сонсогдож мэдэх юм, гэхдээ зүрхний шигдээс түүний амьдралыг аварсан гэхэд болно, бас мэдээж түргэн тусламж дуудсан тэр нэгэн хүнд талархах хэрэгтэй.

© The Homeless Paradise/Facebook

Тохирох эмчилгээг цаг алдалгүй хийлгүүлсний үр дүнд Кимийн аавын бие эрс сайжирсан байна. Тэд одоо хамтдаа нэгэн компанид ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд аав охин байж чадаагүй тэр бүх цаг хугацаагаа хамтдаа нөхөж байгаа гэнэ. Тухайлбал хамт кино үзэж, цугтаа машин барьж эсвэл наран шарлагын газарт амрах гэх мэт.

© The Homeless Paradise/Facebook

“Энэ түүх бол зөвхөн минийх биш… хүн бүрийнх… бид орон гэргүй болсон эсвэл болж байгаа маш олон хүнийг мэднэ. Би тэдгээр хүмүүст хүнлэг зан гаргаж, туслах хүн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн Ким хэлжээ.

© The Homeless Paradise/Facebook

“Түүний талаар би илүү ихийг мэдэх тусам, би өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж байгаа юм шиг санагддаг… Би бүхний шалгуур болсон цаг хугацаанд талархахын сацуу, надад энэ боломжийг олгосонд баярлалаа.” гэж Ким үргэлжлүүлэн сэтгэлийн үгээ хэлсэн байна.

© The Homeless Paradise/Facebook

“Хэрэв чиний эхний оролдлого амжилтад хүргээгүй бол дахин дахин оролдоорой!” – энэ үнэн, хэзээ ч битгий бууж өгөөрэй, яг л Ким тэгээгүй шиг! Та хорвоо ертөнцийг өөрчилж чадахгүй, хэн ч чадахгүй. Гэхдээ та хэн нэгний амьдралыг өөрчилнө гэдэг бол юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй зүйл юм шүү.

© The Homeless Paradise/Facebook

Та Кимийн амьдралын түүхийг уншаад гайхширсан уу? Та бидэнтэй энэхүү түүхийг уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

198
ГоёГоё
41
ХөөрхөнХөөрхөн
33
БахархмаарБахархмаар
25
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Ш. Мөнхбаяр

    Ш. Мөнхбаяр

    2019/04/18 at 20:30

    eej ni yasiin bol

  2. Сайн охин.уншаад сэтгэл хөдлөөд………аавтайгаа байна гэдэг сайхан

  3. Отгонтуяа Ламзав

    Отгонтуяа Ламзав

    2019/04/18 at 20:48

    Kino hiivel gaihaltai saihan kino bno doo

  4. Энхмаа Лхамжав

    Энхмаа Лхамжав

    2019/04/18 at 20:58

    Vneheer gaihaltai aguu tvvh bnaa

  5. Narantsetseg Jugder

    Narantsetseg Jugder

    2019/04/18 at 21:04

    Yamar uhaalag ohin ve gaihaltai

  6. Khuder Bataa

    Khuder Bataa

    2019/04/18 at 21:14

    Энэ лав дор хаяж 100 гаран ангитай кино болно кк.

  7. Duuren Davaa

    Duuren Davaa

    2019/04/18 at 21:14

    Өнөөдөр уншсан хамгиын сайхан зүйл байлаа азтай хүмүүс юм

  8. Tsegi Tserka

    Tsegi Tserka

    2019/04/18 at 21:23

    сайн гярхай охин байна аз жаргал хүсье

  9. Зочин

    2019/04/18 at 21:32

    Аав нь мөн гэдгийг яаж мэдсэн байх вэ. Тодорхойгүй л байна даа.

  10. Tsetsegbal Munkh-Orgil

    Tsetsegbal Munkh-Orgil

    2019/04/18 at 21:33

    Ymar sain ohin bn deeruur sanaatai negen bol uhaangui neg ni tanisan murtuluu haraad zugatah blgui

  11. Sarantuya Haidav

    Sarantuya Haidav

    2019/04/18 at 21:49

    Гайхалтай туух байнаа

  12. Tseren Tseren

    Tseren Tseren

    2019/04/19 at 00:32

    Өнөөдөр уншсан хамгийн гэгээлэг сайхан бас сэтгэл догдлом мэдээлэл байлаа.

  13. Enkhee Enkhtuya

    Enkhee Enkhtuya

    2019/04/19 at 08:14

    Mundag ohin bna

  14. Dambaosor Tuul

    Dambaosor Tuul

    2019/04/19 at 09:37

    Uy

  15. Tseden-ish Yagaan

    Tseden-ish Yagaan

    2019/04/19 at 15:10

    Аавыгаа олсон нь ямар сайн хэрэг вэ гайхамшигт а

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *