Эцэг эхгүй өнчирч, хүмүүсийн хайр халамжинд өссөн өхөөрдөм нэгэн имж өдөр бүр өөрт нь санаа тавьдаг хүмүүст талархаж тэвэрдэг гэнэ

0

Шинэ Зеландын Элис-Спрингс хотод байрлах дархан цaaзтай газрын хүрээлэнд амьдардаг имж эцэг эхгүй үлдэж хүмүүсийн халамжинд өсжээ. Дархан цaaзтай газрын хүрээлэн үүсгэн байгуулагдаад өдгөө 15 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд уг газрын хамгийн ахмад амьтны нэг бол Хатан хаан Эбигейл хочтой имж юм. Тэрээр энэ дэлхий дээрх хамгийн өхөөрдмөөр амьтан. Эби өдөр болгон хүрээлэнгийн ажилтнууд төдийгүй үйлчлүүлэгчдийг чанга тэврэлтээр мялаадаг. Үүнийг хүн болгон үзэх ёстой гэж бид бодлоо.

Эбигейлийг 5 сартай байхад нь хүрээлэнд авчирч тэжээх болжээ. Тийм ч учраас Эби хүнээс өөр амьтан мэдэхгүй гэж хэлэхэд болно.

Тэрээр үнэхээр хүнд дассан хайр татсан амьтан. Түүнийг тэжээж өсгөсөн ажилтнууд ч түүн шиг зөөлөн, өхөөрдмөөр имжтэй учирч байгаагүй гэдэг.

dailymail.co.uk

Хатан хаан Эби – нутагтаа алдартай нэгэн. Хүрээлэнг үзэхээр ирсэн хүн болгонд түүнийг танилцуулдаг бөгөөд цугтаа гэрэл зураг даруулахыг зөвшөөрдөг ажээ. Эби ч энэ ажилдаа чин сэтгэлээсээ дуртай.

dailymail.co.uk

Хүрээлэнгийн ажилтнууд Эбид тэврүүлээд сурчихсан төдийгүй ажилдаа ирээд Эбид тэврүүлэх гэж яарцгаадаг болжээ. Хайр татам түүх болон “тэврэлдэж байгаа” гэрэл зургуудыг Инстаграм хуудсанд байрлуулж хандалт авсаар байна.

dailymail.co.uk

Имж – хурц ширүүн ааштайгаараа алдартай амьтан. Хүмүүст ч шиpүүн хандана, өөр хоорондоо ч шиpүүн харьцдаг.

dailymail.co.uk

Гэхдээ Хатан хаан Эби тэднээс тэс өөр.

dailymail.co.uk
7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *