Бие давхар болсон гэдгээ хамгийн хөөрхөн, сэтгэл хөдөлгөм байдлаар олон нийтэд зарласан 10 алдартан

0

Цахим сүлжээгээр харж болох хамгийн эерэг, сэтгэл хөдөлгөм зүйлсийн нэг яах аргагүй бидний хайртай жүжигчин, дуучин гэх мэт алдартнуудын бие давхар болсон гэдгээ олон нийтэд зарласан нийтлэл, зургууд билээ. Манай сайт уншигч танд хамгийн хөөрхөн бөгөөд сэтгэл хөдөлгөм байдлаар бие давхар болсон гэдгээ зарласан 10 алдартанг танилцуулж байна.

1. Emma Roberts

© emmaroberts / Instagram

“Valentine’s Day” киноны од бүсгүй болон түүний нөхөр Garrett Hedlund нар өнгөрсөн оны 12-р сард анхны хүүгээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд бие давхар үедээ гарсан анхны алдартан болоод зогсохгүй өөрийн Инстаграм хуудастаа, “Би болон миний хамгийн хайртай хоёр залуу” гэсэн тайлбартай зургийг нийтэлж байв.

 

2. Anne Hathaway

© annehathaway / Instagram

Оскарын шагналт жүжигчин Anne Hathaway хоёр дахь хүүхдээ тээж байх үедээ хүүхэд олно гэдэг ч амаргүй хувь тохиол гэдгийг олон нийттэй нээлттэй хуваалцаж байжээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа, “Үргүйдэлтэй нүүр тулахын нэгэн адил хүүхэд олно гэдэг ч тийм амар зүйл биш шүү дээ. Та нартаа аз жаргал хүсье” хэмээн зургаа оруулж байв.

 

3. Tan France

© tanfrance / Instagram

“Queer Eye” цувралын од маань нөхөр Робын хамт хүүхэдтэй болохоор шийдсэн тухайгаа ийнхүү олон нийтэд зарлаж байжээ. Тэрээр, “Энэ зураг үнэхээр үнэмшилтэй харагдаж байж болох ч мэдээж би жирэмсэн биш” хэмээн наргиад, “Хамгийн азтай нь бид энэ зун хүүхэдтэй болохоор төлөвлөж байна. Түүнийгээ энгэртээ тэвэрч, хайр халамжаа зориулна гэхээс тэсч ядаж байна” хэмээжээ.

 

4. Mandy Moore

© mandymooremm / Instagram

Америкийн дуучин, жүжигчин бүсгүй маань дээрх зургийг өөрийн Инстаграм хуудастаа, “Бяцхан Goldsmith удахгүй бидэн дээрээ ирэх нь” гэсэн тайлбартайгаар оруулж байжээ. Түүний нөхрийн овог Goldsmith бөгөөд хос хоёрын анхны хүүхэд өнгөрсөн 2-р сард мэндэлсэн билээ.

 

5. Jenna Dewan

© jennadewan / Instagram

“No Tomorrow” цувралын од Jenna Dewan охины хамт унтаж байгаа зургаа нийтлэхийн сацуу, “Эх хүн болсон маань миний амьдралд тохиосон хамгийн эгэл бөгөөд гайхамшигтай зүйлсийн нэг байсан юм” хэмээжээ.

 

6. Halsey

© iamhalsey / Instagram

Өмнө нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тодорхой асуудалтай тулгарч байгаагаа мэдэгдэж байсан 26 настай дуучин бүсгүй өөрийн хөл хүнд болсон гэдгээ дээрх зургаар шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж шуугиан тарьж байв.

 

7. Jennifer Love Hewitt

© jenniferlovehewitt / Instagram

“Ghost Whisperer” телевизийн цувралын од бүсгүй жирэмсний тестээ харуулсан энэхүү зургийг цахим сүлжээндээ нийтлээд тайлбарт хэсэгт, “Хүүхэд олжээ! Энэ сайхан мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна” хэмээн бичиж байв. Тэрбээр нөхөр Brian Hallisay-ын хамтаар ийнхүү 3 дахь хүүхдээ хүлээж буй юм.

 

8. Kevin Jonas

© kevinjonas / Instagram

Дуучин Kevin Jonas эхнэр Danielle Deleasa-гийн хамтаар хүүхэдтэй болох гэж буйгаа тун бүтээлч байдлаар олон нийтэд зарласан юм. Тэд junk food буюу эрүүл бус хүнс хэрэглэж байгаа зургаа, “Хоёр дахь хүүхдээ хүлээн авахдаа бэлдэж байна” гэсэн тайлбартайгаар нийтэлж байв.

 

9. Kelis

© kelis / Instagram

Дуучин, ахлах тогооч Kelis цахим сүлжээндээ жирэмсний тесттэй сельфи зургаа, “Ахлах тогооч Kelis, 5 хүний ширээ бэлдээрэй. Бидэн дээр нэг шинэ хүн ирнэ” гэсэн тайлбартайгаар оруулж байжээ.

 

10. Katy Perry

© katyperry / Instagram

Katy Perry болон Orlando Bloom нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа нь “Never Worn White” дууны клип дээрээс ил болсон билээ. Хожим Katy Perry өөрийн цахим хуудастаа улаан өндөгний баярын туулайн хувцас өмсссөн дээрх зургаа нийтэлж, бие давхар болсон гэдгээ албан ёсоор зарлаж байжээ.

Хэн нь хамгийн өвөрмөц бөгөөд сэтгэл хөдөлгөм байдлаар бие давхар болсон гэдгээ зарласан байна вэ? Таны хувьд жирэмсэн болсон гэдгээ гэр бүлийнхэндээ хэрхэн хэлж байсан бэ?

20
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *