Энгийн хэдхэн дүрмийг дагаж мөрдвөл таны хүүхэд олон хэл мэддэг хүн болж өснө. Хүүхдийг багаас нь гадаад хэл сурах боломжийг нээж өгөх зөвлөгөө

1

Техник технологийн хурдацтай хөгжил улс хоорондын хил хязгаарыг арилгаж байна, энэ тохиолдолд гадаад хэлний мэдлэг өдөр тутмын хэрэглээ болон хувирч байгааг ч бид харж байгаа билээ. Хүүхдийнхээ ирээдүйд анхаарал тавьдаг эцэг, эхчүүдийн тавьдаг асуултуудын нэг бол: “Хүүхдэдээ хэдэн наснаас нь эхэлж гадаад хэл сургах вэ?”. Хамгийн боломжтой нас нь 1,5-9 насны хооронд. Энэ насан дээр ой санамж нь илүү хөгжиж байдаг. Хэрвээ тухайн гэр бүлд ээж нь монголоор, аав нь англиар, асрагч нь хүүхэдтэй багаас нь герман хэлээр ярьдаг бол хүүхэд ямар ч хүндрэлгүйгээр гурван хэлээр ярьж сурна.

Хүүхдийн гадаад хэл сурах боломжийг нээж өгөх үүднээс бид та бүхэндээ хэд хэдэн энгийн зөвлөгөөг бэлдлээ.

Хэзээнээс эхлэх вэ?

© depositphotos

Хүүхэд гадаад хэл сурах авьяас, чадвартай юу гэдэг асуултанд логик уялдаа холбоотой хариулт өгмөөр санагдаж байна: хэрвээ хүүхэд өөрийн төрөлх хэлээр ярьж эхэлсэн бол тэр өөр бусад гадаад хэл сурах чадвартай, хэрвээ тэр үгийг дагаж хэлдэг болсон бол түүнд гадаад хэл зааж эхэлж болно гэсэн үг юм. Хүүхдэд өөрийн төрөлх хэл нь тогтож дууссан цагаас хойш буюу энэ нь 2,5 наснаас хойш түүнд гадаад хэл зааж эхэлж болно. Хэрвээ та өөрөө гадаад хэлийг төгс эзэмшсэн бол түүний гадаад хэлний орчныг бий болгох боломжтой, үүнийг эрт эхлүүлсэн ч болно.

 

Хаана сурах вэ? Гэртээ юу эсвэл хүүхдэд зориулсан сургалтаар уу?

© depositphotos © depositphotos

Бүх хувилбарууд боломжтой: гэртээ болон сургалтаар, асрагчтай, хэлний сургууль гэх мэт. 3 хүртэлх насны хүүхдэд гэрийн сургалт илүү тохиромжтой байдаг, яагаад гэвэл бага насны хүүхэд нийгэмших, цугтаа тоглох чадвар арай төлөвшөөгүй байдагтай нь холбоотой юм. 4 болон түүнээс дээш насныханд сонголт нэмэгдээд ирнэ: тэд хүүхдүүдтэй нийгэмших чадвартай, энэ нь гадаад хэлийг хурдан бөгөөд амархан сурахад нь тусалдаг байна.

 

Юунаас эхлэх вэ?

© depositphotos

Хэрвээ та гадаад хэлийг төгс эзэмшсэн бол хүүхэдтэйгээ өдөр тутамдаа байнга гадаадаар ярьж харилцаж байхыг хичээгээрэй. Хүүхэд хэлний бүтцийг уудаг цаас шиг л өөртөө шингээнэ, гэхдээ нэг л дүрмийг ягштал баримтлах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ зөвхөн гадаад хэлээрээ л харилцана. Жишээ нь, ээж нь зөвхөн англиар, харин аав нь монголооор.

Энгийн үгнүүдээс эхэлж болно. Та англи хэл зааж эхэллээ гэж бодъё, тэгвэл th, ch, ph гэсэн үсгүүдийн хослолыг түр орхиод 3-4 үсэгтэй үгнээс эхлэх хэрэгтэй. Хэрвээ таны хүүхэд өнгөнүүдээ өөрийн төрөлх хэлээр сайн хэлж мэддэг бол өнгөөр дамжуулж гадаад хэлийг зааж эхлүүлэх боломжтой. Цагаан толгойг шууд заах тохиромжгүй: хүүхдийн сонирхлыг огт татахгүй шүү. Түүний анхаарлыг хурц өнгөтэй амьтан, тоглоомын зурагт хуудсаар илүү сайн татна.

 

Унших

© depositphotos

4-5 наснаа хойш л хүүхдийг уншуулж сургана, зөвхөн нэг үетэй эсвэл цөөхөн үсэгтэй үгээр эхлүүлэх хэрэгтэй. Цагаан толгойг дуугаар дамжуулж цээжлүүлнэ: хүүхдүүд тоглоомын аргаар заасан цагаан толгойг амархан тогтоодог. Үгтэй карт ашиглаж болно – дуудлагыг нь бичсэн, мөн төрөлх хэлээр нь орчуулгыг бичсэн байвал бүр ч үр дүнтэй. Эсвэл хүүхэдтэйгээ цуг өөрсдөө картаа хийсэн ч болно шүү. Хүүхдэд сонирхолтой байх тусам л шинэ зүйл сурах нь амархан бөгөөд удаан тогтож үлддэг байна.

 

 

Англиар ярьдаг хүүхэлдэй

© depositphotos

Тоглоом зохиогоод (гартаа угладаг тоглоом өөрсдөө хийж болно) өөрсдөө нөхцөл байдалдаа тохируулж тоглоно. Таны зохиосон тоглоом зөвхөн гадаад хэлээр л ярьж чаддаг, монгол хэл ойлгохгүй. Цугтаа дуу дуул, шүлэг унш. Энэ бүгд хүүхдэд гадаад хэл сурах хүслийг төрүүлнэ.

 

Ямар чадварыг нь хөгжүүлэх вэ?

© depositphotos

Сургуулийн өмнөх насны хүүхэд сонсголоороо гадаад хэл сурдаг, сонссоноо тогтооно, дагаж хэлнэ, таньтай цуг зургуудыг харж дагаж уншина. Бага насны хүүхдэд дүрэм заах хэрэггүй. Эцэг, эхчүүд нэг л энгийн дүрмийг анхаарах хэрэгтэй: гадаад хэлийг өөрийн төрөлх хэлний хэмжээгээр сонсож, ярьж байвал зохино. Гэхдээ бага насны хүүхдэд гадаад хэл заах хичээлийн хугацаа 15 минутаас огт хэтэрч болохгүй. Хүүхдийн нас бага байх тусам хичээлийн цаг богино байх нь чухал.

 

Дуудлагыг засах уу?

© depositphotos

Насанд хүрэгчид гадаад хэл сурж байх явцад дуудлагын хүндрэлтэй тулгардаг. Дуудлагаа засахын тулд маш их цаг, хүч хөдөлмөр зарцуулна. Харин бага наснаасаа гадаад хэл сурч байгаа хүүхдүүдийн хувьд ийм асуудал гарахгүй, яагаад гэвэл өгүүлэх эрхтний үйл ажиллагааг тохируулах шаардлагагүй байдаг.

 

Англи хэл сурахад туслах энгийн 5 арга

© depositphotos

1. Англи хэлээр ярьдаг хүүхэлдэйн кино үзээрэй. Хүүхэлдэйн кино үзсэний дараа англиар үг хэлбэл гайхах хэрэггүй, яагаад гэвэл хүүхдийн хэлний мэдрэмж маш сайн хөгжсөн байдаг ажээ.

2. Өдөр тутмын амьдралдаа англи үг, хэллэг хэрэглэж байгаарай. Жишээ нь, гадаа салхилж байхдаа хүүхдээсээ асууна: “Ямар өнгөтэй машин байна?” Түүнийг хариулсны дараа англиар “шар машин” гэдгийг тэгж хэлнэ ээ гэж зааж өгнө.

3. Гол дүрмийг мартаж болохгүй. Тухайн нөхцөл байдалд тохирсон үгийг хэрэглэж байх. Өдрийн хоолны үеэр хоолны тухай ярилцана, гадаа салхилж байхдаа цаг агаарын тухай, амьтны хүрээлэнгээр зугаалж байхдаа амьтдын тухай.

4. Дан үг бус холбоо үг заана: This is a cat! Хүүхдэд дараа нь дүрэм заахад хамаагүй амар байх болно.

5. Заасан бүхий л үгийг хараанд нь тогтоож өгнө. Dog гэж заасан бол нохойны зураг үзүүлнэ, гудамжинд яваа эсвэл зурагтаар гарсан нохойг үзүүлээрэй.

Өөрийнхөө хүч чадал, боломжийнхоо хэрээр хүүхдийнхээ ирээдүйг бататгахын зэрэгцээ түүний бага нас аз жаргалтай байх ёстойг бүү мартаарай. Төгс англи хэлнээс түүнд аз жаргалтай бага нас илүү чухал юм шүү.

8
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Burnee Burnee

    Burnee Burnee

    2020/06/19 at 11:17

    Gegee Gerelmaa bb

  2. Э. Марал

    Э. Марал

    2020/06/19 at 22:48

    Ш. Отгонтуяа hardaaaa eeje

  3. Мөөгий Мз

    Мөөгий Мз

    2020/06/20 at 00:05

    Munkh-Erdene Erdenebat😒😒😑😑

  4. Ч. Нямка

    Ч. Нямка

    2020/06/20 at 22:30

    Чингис Амкаа 2 дүүдээ зааж өгөөч хэхэ

  5. Ardagul Bakhit

    Ardagul Bakhit

    2020/06/21 at 01:53

    Bolat Ahil

  6. Мөнх Хүслэн

    Мөнх Хүслэн

    2020/06/21 at 10:41

    Э. Хүслэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *