Эрчүүд араар тавилтыг яаж хүлээж авдаг вэ? Зурхайн орд тус бүрээр тэдний хариу үйлдэл ямар байдгийг сонирхоцгооё

2

Араар тавилт үргэлж аймшигтай сэтгэлийн өвдөлт болон уур бухимдлыг хүмүүст төрүүлдэг. Хайртай хүнээ таны сэтгэлийг уландаа гишгэж, араар чинь тавьсныг мэдэх хар дарсан зүүд л гэсэн үг. Хэдий тийм боловч цаг хугацаа өнгөрөх тусам бид уучлах замыг сонгох нь бий. Эрчүүд харин хэрхэн уучилдаг бол? Тэд яг үнэндээ эмэгтэйчүүд шиг хүлцэнгүй хүмүүс биш шүү дээ. Одон орон судлаачид зарим зурхайн ордын эрчүүд араар тавилтыг амархан уучилдаг бол зарим нь ямар ч өршөөл үзүүлэлгүй салахыг эрхэмлэдэг болохыг хэлж байна.

Хонь

Эмэгтэй хүн араар тавих үед ихэнх хонинууд шоконд ордог. Тэд маш удаан хугацаанд хашхирах ба харилцааныхаа талаар бодож үзээд, эцэст нь хууран мэхлэгчийг орхих сонголт хийдэг. Энэ ордны залуу таныг араар тавьсан явдлыг хэзээ ч уучилж өршөөхгүй.

 

Үхэр

Тэд сэтгэл шархлах, шаналах талаар юу ч бодохгүй. Харин өөрсдөдөө байгаа эд хөрөнгө, мөнгө төгрөгөө хэрхэн тэнцүү хувааж аваад салах талаар бодох болно.

 

Ихэр

Араар тавилт ихрүүдийг зан чанарыг эвдэлж, түүний амьдралыг жинхэнэ олон ангит кино шиг болгодог. Түүний эргэн тойронд хүмүүс нэг хэсэгтээ зовж, шаналж байгааг нь харж суухаас өөр аргагүйд хүрнэ.

 

Мэлхий

Хууран мэхлэлт мэлхийнүүдийг анхаарлаа төвлөрүүлэх чадварыг гээгдүүлдэг. Тэд муу зуршилд донтож, сэтгэл санаагаа засах зорилгоор хэт их хоол идэхэд хүрнэ. Гэсэн хэдий ч хайртай эмэгтэй нь түүнээс уучлалт хүсвэл тэр уучлалтыг нь хүлээж авах болно.

 

Арслан

Арслангууд зовж, шаналж байгаагаа бусдад хэзээ ч харуулахыг хүсэхгүй. Тэр зовлон шаналалаа өөр дээрээ авч, араар тавьсан эмэгтэйд хандаж, зүгээр л өөрийг нь орхихыг хүснэ. Тэгээд ч тэд удаан гомдоллохгүй – учир нь удахгүй тэд өмнөх учралаасаа илүү нэгэнтэй учрахаар адал явдал эрэлхийлнэ.

 

Охин

Энэ ордны ихэнх эрчүүд хайртай эмэгтэй нь араар тавьсныг мэдвэл шууд тус тусын замаа хөөхийг илүүд үзнэ. Гэсэн хэдий ч заримдаа хайртай эмэгтэй нь түүнээс өвдөг сөгдөн уучлалт гуйвал, тэр зөвшөөрч магадгүй л юм.

 

Жинлүүр

Жинлүүрүүдэд хууран мэхлэлт таатай санагдахгүй тул тэр яг л жүжиг тоглож байгаа мэт аашилна. Аяга таваг хагалж, цонхоор хуримын бөгжөө авч шидэхээс буцахгүй. Харилцаагаа дуусгахаас өмнө жинлүүрүүдэд хэцүү санагдаж байгаа мэт харагдах хэдий ч нэгэнт бүх зүйл дууссан бол тэд эргээд хэвийн амьдралдаа орцгооно.

 

Хилэнц

Хилэнцийн ордны залууг болж өгвөл хэзээ ч хуурч болохгүй. Тэр тантай танихгүй хүн шиг харьцах эсвэл найзууд шиг байх болсон бол тэр хэдийнээ таныг өөрийг нь араар тавьсан гэдгийг хэн нэгнээс мэдсэн гэж бодоход буруудахгүй.

 

Нум

Тэд цонхоор юм авч шидэхгүй бас драм кино тоглохгүй. Тэд бүхнийг уучилж өршөөх боловч нэгэнт хайртай эмэгтэй нь араар тавьсныг мэдсэн бол түүнд сайн сайхныг хүсээд орхиж явах болно.

 

Матар

Тэд сэтгэлээр унана – гэхдээ тийм ч удаан биш. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хажуу дахь эмэгтэйдээ зориулсан хөрөнгө мөнгөө буцааж авах талаар бас бодно. Өгсөн бэлгүүдээ ч буцааж авахыг үгүйсгэхгүй – дараа нь эксийгээ шууд орхиж явна. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа матрууд гаргасан шийдвэрээ өөрчлөх талаар бодож эхэлдэг байна.

 

Хумх

Хумхууд цаанаасаа л харилцааг эхэнд тавьдаггүй ба тэдэнд найз нөхөд юу юунаас илүү эрхэм чухал байдаг. Тэд өөрсдөө ч гэсэн араар тавьдаг нь нууц биш. Гэвч тэд хайртай эмэгтэй нь өөрийг нь араар тавьсан бол түүний талаар маш сөргөөр бодож эхэлнэ.

 

Загас

Тэд араар тавиуллаа гээд хэзээ ч хариугаа авах хүмүүс биш. Гэхдээ тэд хайртай эмэгтэйнхээ хийсэн үйлдэлд маш их гэмшиж, нулимс дуслуулна. Хэдий тийм ч гэлээ тэд хайртай эмэгтэй нь чин сэтгэлээсээ уучлалт гуйвал дахин нэг удаа боломж олгохыг илүүд үзнэ.

Мэдээж хэрэг бүх эрчүүд өөр хоорондоо адилгүй ба тэдний араар тавилтын тухай бодол санаа ч гэсэн ижилхэн биш. Та дээрх зурхайтай санал нийлэх үү?

18
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *