Э.Мөнх-Эрдэнэ: Орон гэртэй болохын тулд Солонгост ажиллахааргүй боллоо

0

Э.Мөнх-Эрдэнэ: Орон гэртэй болохын тулд Солонгост ажиллахааргүй боллоо

-Юнителийн “Таван байр-II” хөтөлбөрийн хоёр дахь азтан тодорлоо-
Монголын нэгэн залуу гэр бүл орон сууцтай боллоо. “Юнител” групп нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хэрэглэгчдийнхээ амьдралын баталгааг хангахын тулд “Таван байр” хөтөлбөр II-ыг хэрэгжүүлж байгаа билээ. “Юнител”-ээс байр хожиж буй долоо дахь азтангаар 881735.. дугаарын хэрэглэгч Эрдэнэ овогтой Мөнх-Эрдэнэ тодорлоо. Орон сууцны конторт ажилладаг байсан тэрбээр орон гэртэй болохын тулд БНСУ-д ажиллахаар явах гэж байжээ. Юнителийн хамт олон өчигдөр азтанууддаа бэлгийг нь байр хожсон азтанд батламжийг нь гардууллаа. Энэ үеэр азтан Э.Мөнх-Эрдэнийн гэр бүлийнхэн ирчихсэн дор бүрнээ “Сугалаа гэдэг ёстой үнэн юм байна” гэцгээж байсан юм. Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Азтанд болсонд баяр хүргэе. Байртай болсноо хэзээ мэдсэн бэ?
-Баярлалаа. Үнэхээр санаандгүй зүйл болсон. Азтан шалгаруулдаг орой гэрийнхээ гадна сууж байтал танихгүй хүн залгаж “Та байр хожих гэж байна шүү дээ. Таны дугаар үлдчихлээ” гэж хэлэхээр нь итгээгүй ч сувгаа МҮОНРТ дээр тааруулсан. Гэтэл яах аргагүй миний дугаар байрны азтан болчихдог байгаа. Тэгтэл утас руу маш олон хүн залгаж, мессеж бичээд холбогдох боломжгүй болчихсон. Монголчууд маань үнэхээр нэгнийхээ төлөө гэсэн, баяр жаргалыг нь хуваалцдаг ард түмэн юм билээ.

-Та азтан болохын тулд их хичээв үү. Сугалааны эрхтэй нэгжээр хэр олон цэнэглэсэн бол?
-Өнгөрсөн жил сугалаанд оролцоно гэж их хичээдэг байсан. Энэ жилийн хувьд азтан болно гэж төсөөлөө ч үгүй. Хэрэглээгээ хангахын тулд л 3000 төгрөгийн үнэтэй нэгж авсан.

-Байрныхаа батламжийг авахад гэр бүлийнхэн чинь ирсэн байна. Танайх хаана амьдардаг байсан бэ?
-Тэгэлгүй яах вэ. Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Орон сууцны “Эцэг эх хүү” компанид слесариар ажиллаж, ажилчдын байранд амьдардаг байлаа. Өөрийн гэсэн орон гэргүй болохоор Солонгост очиж ажил хийе, орон гэртэй болъё гэж шийдсэн. Тэгээд ажлаасаа гараад хадмындаа амьдарч байсан.

Аз ивээж бид дөрөв байртай болчихлоо. Ямар ч байсан орон гэртэй болохын төлөө Солонгост ажиллах шаардлагагүй боллоо. Хоёр хүүхдээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд мөнгө олно. Хүний амьдралд хамгийн чухал зүйл бол гэр оронтой болох шүү дээ. Амьдралын маань, хүүхдүүдийн маань хамгийн чухал асуудлыг шийдэж өгсөнд үнэхээр баяртай байна. Манайхан гэр бүлээрээ “Юнител”-ийн хэрэглэгч болоод таван жил шахам болж байгаа. Үндэсний компанидаа баярлалаа гэдэг үгийг олон удаа хэлмээр байна.

Байрны азтанаас гадна “IDEOS X5” ухаалаг гар утас, “Lava” ухаалаг гар утас, “Wind” болон “Dopin” гар утасны эзнээр тодорсон азтанууд өчигдөр шагналаа гардаж авсан юм.

“IDEOS X5” ухаалаг гар утас болон “Сонгодог” үйлчилгээний шинэ дугаарыг 1GB дата багцыг гурван сарын турш үнэгүй ашиглах эрхийг хожсон 886576.. дугаарын хэрэглэгч Б.Баянмөнх “Миний хүү гурван удаа нэгжээ цэнэглээд азтан болчихлоо. Хүүгийнхээ аз, одтой байгаад баярлаад хэлэх үг олдохгүй байна” гэв.

“Lava” ухаалаг гар утас “Сонгодог” үйлчилгээний шинэ дугаарыг 1GB дата багцыг гурван сарын турш үнэгүй ашиглах эрхтэй болсон 885098.. дугаарын хэрэглэгч Ц.Даваасүрэн “Азтан шалгаруулах нэвтрүүлэг үзсэн ч өөрийгөө азтан болсныг анзаараагүй байсан. Ээж залгаж хэлсний дараа л мэдсэн дээ. Дараагийн удаад байрны азтан болчихсон байна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

Мөн “Wind” гар утас, урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар, 5000 төгрөгийн цэнэглэгч картын эзэн болсон М.Кенжегүл “Ах нь гурван мянган төгрөгийн үнэтэй нэгжээр гурван удаа нэгжээр утсаа цэнэглээд азтан боллоо. Аз ивээсэн утсаа өөрөө барина. Юнителийнхэндээ хандаж “Ард түмнээ үргэлж баярлуулж байгаарай” гэмээр байна” гэв.

“Dopin” гар утас, Dopin үйлчилгээний шинэ дугаарыг хожсон 881300.. дугаарын хэрэглэгч Н.Намхайдагва “Оюутан хүн ухаалаг утастай болно гэдэг мөрөөдөл байсан. Азтан болсноо телевизээр мэдсэн. Шагналдаа биш азандаа баяртай байна” гэлээ.

Ц.Өрнөх

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *