Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө

0

Танд сноуборд болон бусад шаардлагатай бүх хэрэгсэл нь байгаад байдаг, гэвч уулын орой дээр зогсоод “Хэдэн мод дайрч өнгөрөх бол доо?” гэж бодох айдас байгаа нь мэдээж. Эхний оролдлогоороо бүрэн бүтэн доош буухын тулд доорх хэдхэн энгийн зөвлөмжүүдийг дагахад л болно.

1. Юуны түрүүнд сноубордын соёлтой танилц

Өнөөдөр технологийн эрин үе, сноубордын тухай мэдээлэл интернэтээр дүүрэн байгаа хэдий ч ихэнхи нь таныг төөрөгдүүлэх төдий мэдээлэл байх нь харамсалтай. Учир юунд вэ гэвэл, сноубордчин гэхээр л танхай нөхдүүд байгаа тухай мэдээлэл юм. Энэхүү спорт АНУ-аас гаралтай, тэр үеийн сноубордчингууд үнэхээр танхай нөхдүүд байсан бөгөөд уулын цанын баазад тэднийг нэвтрүүлэхийг хориглодог байсан тул тэд яг л далайн дээрэмчид шиг хулгайгаар нэвтрэн орж тухайн үеийн цаначдын хэлдгээр “танхайрч” байжээ. Сноуборд өөрөө анхнаасаа хөгжим болон гудамжны соёлтой маш холбоотой. Гэхдээ одоогийн сноубордчингуудын дунд боловсрол, соёлтой хүмүүс маш их. Сноубордыг илүү ойлгохыг хүсч байвал энэ сэдвээр хийсэн киног үзэж сонирхох нь зүйтэй.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 1

2. Бүү яар

Сноубордын төрөл олон, гулгалтын төрлөөр ялгагдана, гэхдээ эхлэн суралцагчдын хувьд нэг л зүйлийг суралцах ёстой байдаг – тавцан дээрээ зогсож сурах. Тавцан дээрээ зогсож сураагүй байж цанын бааз явж, уул өөд мацах гэж яарах хэрэггүй. Багаас их рүү аажимдаа суралц. Ингэснээр та өртөж болзошгүй гэмтэл бэртлээс зайлсхийж чадна. Ядаж л эхний ээлжинд багшаас зааварчилгаа, зөвлөгөө авсан нь дээр.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 2

3. Анхны сноуборд ямар байх ёстой вэ?

Зах зээл бараа таваараар ханасан цаг үе: энгийн хямдханаас үнэтэй чамин хүртэл сонголт маш арвин. Анхлан суралцагчдад эхний хувилбар тохирно. Хариулт нь маш энгийн, тавцан нь өөрийн хэв загвар, хатуу чанар гээд ялгагдах онцлогоороо их, үүнээс шалтгаалж сноубордчингийн чадварт нөлөөлнө. Анхлан суралцагчдад зөөлөн сноуборд тохирно, та сноубордоо илүү мэдэрч эргэлт дээр таниас бага хүч шаардагдана. Таныг суралцаж байх явцад таны сноубордын тавцан маш их ачаалал авна, та суралцаад цанын бааз руу шилжих болоход таны сноуборд муудсан байх нь мэдээж.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 3

4. Ямар хувцас өмсөх вэ?

Өмсөх куртка болон өмдөндөө сноуборд сонгохоос дутуугүй анхаарал хандуулах хэрэгтэй.
Сноубордын хувцасны хувьд – мембран маш чухал, өнөөдрийн байдлаар ихэнх сноубордын брендүүд Gore-Tex-тэй хамтран ажиллаж байна. Мембран (10 кг-аас ихгүй) – ялангуяа чийглэг уур амьсгалтай газар маш чухал хувцаст тооцогдоно.

Хэрвээ та маш их зузаан цастай газар (үүнд л сноубордын мөн чанар оршино) гулгахыг хүсч байгаа бол өмд, куртка нь залгаатай хувилбарыг сонгож авах хэрэгтэй. Гэхдээ комбинзоноо сонгохдоо хэд хэдэн зүйлийг анхаарах нь зөв – тайлж өмсөхөд хялбар, биед эвтэйхэн байх хэрэгтэй. Өмд нь улавчтай (өсгийчвтэй өмд) бол бүр сайн. Куртканы хувьд “банзалтай” гэх буюу цас оруулахгүй зориулалттай куртка илүү тохирно.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 4

Бариу хувцас авахаас зайлсхий, та чөлөөтэй хөдөлж байх хэрэгтэй. Гэхдээ чөлөөтэй хөдлөхөд саад болохгүй хувцас гээд урд хойноо овоорсон байх нь бас зохимжгүй.

Куртка худалдан авахдаа бас хэд хэдэн зүйлийг анхаарна уу: манжет нь бээлийнээс гадуур гарч байхаар (цас оруулахгүй байх), ханцуйн дээрээ ски-пасс халаастай (маш зөв байрлал юм), мөн агаар солилцох зориулалттай суганы доор цахилгаантай байх нь зөв хувцас болно.

Анхлан суралцагчдад дундаж үнэтэй байхад болно. Яагаад гэвэл маш олон унаж, цасан дээр нэг хэсэгтээ л сууж, хэвтэх биз. Харин чанартай термо дотуур хувцас зайлшгүй шаардлагатай – таны хөлсийг гадагшлуулж таныг нойтон хөлснөөс болж хөлдөхөөс сэргийлэх болно.

5. Бусад хэрэгслийг хэрхэн сонгох вэ?

Эверестийн оргил руу авирах гэж байгаа мэт өөрийгөө бүү төсөөл. Юуны түрүүнд танд зургаан зүйл хэрэгтэй: малгай, бээлий, тусгай ороолт, шил, тусгай оймс, хамгаалалт. За, эхлээд малгай – өөрт таалагдсан ямар ч малгай байж болно, хамгийн гол нь таныг гулгаж байхад нүүр рүү чинь гулгаж орж ирэхгүй л байх ёстой. Хоёрт бээлий – дулаахан, эвтэйхэн байна. Гуравт тусгай ороолт, эсвэл нүүрний баг – маш олон төрөлтэй: флисэн материалтай, олон хэрэглээт нарийхан, чихтэй гэх мэт.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 5

Танд олон хэрэглээт нарийхан тохирно гэж зөвлөх байна, ямар ч улирал, нөхцөл байдалд тохирно. Дөрөвдүгээрт шил – таны нүүр нүдийг цас, салхинаас хамгаална. Ууланд авирах хүнд бол юугаар ч сольшгүй эд дээ. Шилийг сонгохдоо линзийн төрөл болон харагдах өнцгийг анхаарах нь чухал. Линз нь цаг агаар, улирал зэргээс хамаарч төрөл бүр байх учир та хаана, хэзээ зүүхээ бодож байж сонгоорой. Тавдугаарт тусгай оймс – таны хөлийг холгуулахгүй, агаар нэвтэрдэг оймс аваарай. Хамгаалалтын тухай тусдаа ярилцъя.

6. Хамгаалалт хэрэгтэй юу?

Энэ бол тусдаа том асуудал. Хамгаалалт бол яриангүй байх ёстой зүйлийн нэг. Таныг хүмүүс хамгаалалт хийсэн өөдгүй амьтан гэж шоолно гэдгээс бүү ичиж зов, тэдний үгийг бүү тоо. Бүгд л хамгаалалттай гулгадаг, ялангуяа мэргэжлийнхэн. Эхлээд нуруу хамгаалах нуруувч, өвдгөвч, малгай. Хамгаалалтын хэдэн сая хувцас хэрэгсэл бий, үүний дотроос D30 технологи ашигласныг нь сонгоорой – хамгаалалтын маш нимгэн бүтэц юм, ямар нэгэн зүйлд цохигдоход хуванцар шиг хатуу болж элдэв бэртэл гэмтлээс хамгаалж өгдөг. Энэ төрлийн хамгаалалт нь таны хөдөлгөөнд саад учруулахгүй тул сонголтоо зөв хийнэ үү.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 6

7. Өвлийн улиралд бэлдэх үү, үгүй юу?

Ямар нэгэн хэмжээгээр бэлдэх нь зөв. Сноуборд бол аюултай спортын төрөлд багтах учраас илүүдсэн бэлтгэл гэж байхгүй л болов уу. Намар нь спорт зааланд очиж бэлтгэл хийж өвлийн спортын гараагаа амжилттай эхлэхэд анхаарах нь зүйтэй.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 7

8. Ямар ч бэлтгэлгүйгээр уул руу явах нь зөв үү?

Уулнаас гулгахдаа бүү ай. Уул болгон нугачаатай байхгүй, харин сноуборд паркууд трамплинтай байхгүй. Уулнаас алгуурхан буух замыг сонгон гулгахад та сноубордоор хурдан гулгаж сурна.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 8

9. Шууд л хоёр хөл дээрээ гулгаж сур

Хэцүү ч гэсэн цаашдаа танд хэрэг болно. Зарим хүмүүс зүүн хөлөө урдаа тавьж гулгадаг бол зарим нь баруун хөлөө урдаа тавьж гулгах нь бий. Анхлан суралцахдаа танд эвгүй байгаа талаараа эхлээд гулгаж сураарай, харин дараа нь өөрт эвтэйхэн талаараа суралцахад болно. Эвгүй талаараа үндсэн хөдөлгөөнийг сурахад танд илүү их цаг хугацаа шаардлагатай болох хэдий ч дараа нь ямар ч нөхцөлд гулгахад танд хялбар байх болно.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 9

10. Халаалт

Өчүүхэн ч гэсэн маш чухал зөвлөгөө. Гулгаж эхлэхээсээ өмнө ядаж 10 минут ч гэсэн биеэ халаахад авч болзошгүй бэртэл гэмтлийн эрсдэлээс хамгаалах болно.

Сноубордоор эхлэн суралцагчдад өгөх 10 зөвлөгөө 10

3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Suman Altanbat

    Suman Altanbat

    2015/12/03 at 12:29

    Баасанжав Батсуурь Khabul Habul kkk

  2. Narmandakh Luvsan

    Narmandakh Luvsan

    2015/12/03 at 15:37

  3. Даваа Вадаа

    Даваа Вадаа

    2015/12/03 at 18:23

    Narangerel Erdenebaatar

  4. Hash G Batchuluu

    Hash G Batchuluu

    2015/12/03 at 18:50

    Puuje Erkhembayar

  5. Зочин

    2015/12/03 at 20:19

    Сэтгэгдэл 60 nas duhuj baga hun surah gesen yum?
    *

  6. Пунцаг

    2015/12/04 at 12:29

    aaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *