Ердөө хэдхэн өдрийн турш энэ орцоор нүүрээ угаагаарай, үр дүнд нь сэвх, үрчлээс арилах болно

5

Эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл урт хугацаанд арьсаа залуу бас гэрэлтсэн харагдуулахыг хүсдэг. Гэвч бодит байдал дээр хүссэнээр болоход амаргүй. Химийн найрлагатай бүтээгдэхүүн, эргэн тойрны бохирдлоос үүдэж бидний арьс гэмтэж байдаг.

Мөн амьдралын эрүүл бус хэв маяг арьс үрчлээтэх, толбо үүсэх, арьсны амьсгалах нүх бөглөрөх шалтгаан болдог байна. Энэ нь нүүрний гоо сайхныг бага зэрэг үгүй хийдэг.

Эмэгтэйчүүд гол төлөв дэлгүүрээс гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүн авч, арьсаа арчилдаг.

Гэвч үнэн хэрэгтээ тэдгээр гоо сайхны бүтээгдэхүүн нь найрлагандаа химийн бодис агуулдаг учир арьсыг бүр ч илүү гэмтээх нь бий.

Нүүрний арьс маш эмзэг мэдрэмтгий байдаг учир болгоомжтой арчлах хэрэгтэйгээс гадна, pH-ийн хэмжээг өөрчлөхгүй байх хэрэгтэй. Энэ нь арьсны эрүүл байдалд нөлөөлдөг. Бид батга, үрчлээс, гүвдрүү зэрэг арьсны асуудлыг ямар ч хор нөлөөгүй үгүй хийх байгалийн гаралтай жорыг хүргэж байна.

Бид бүхэн кокосын тос болон хүнсний содын ач тусыг мэднэ. Тэгвэл энэхүү жор нь эдгээр орцон дээр суурилсан бөгөөд таны арьсыг гүнээс нь цэвэрлэж, асуудал үүсэхээс сэргийлнэ.

Энэхүү жор нь үрэвсэл болон халдварын эсрэг учраас өдөр тутам хэрэглэх боломжтой. Эхлээд орцнуудын ач тус, давуу талыг мэдэж авцгаая.

Хүнсний сод бол болор нунтаг бөгөөд батга гарахаас сэргийлж, арьсны эрүүл байдлыг нэмэгдүүлнэ. Мөн шүдийг цайруулж, үнэртэн болгон ашиглаж болно.

Содын бикарбонат нь арьсны pH-ийг тэнцвэржүүлдэг.

Мөн кокосын тос нь арьс арчилгаанд тохирсон хамгийн шилдэг сонголт юм. Энэхүү хэрэгцээтэй тос нүүрийг чийгшүүлж, нүхжилтийг цэвэрлэж, арьсан дахь тослогийг тэнцвэржүүлнэ.

Орц:

  • 1 цайны халбага хүнсний сода
  • 2 цайны халбага кокосын тос

Бэлтгэх арга:

Жижиг саванд орцуудаа хийж, сайтар хутгаад, нүүрэндээ түрхэж, хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хийнэ. 5-10 минутын дараа бүлээн усаар нүүрээ угаана.

Кокосын тос арьсыг гүнээс нь чийгшүүлэх учир уг жорыг хэрэглэснийхээ дараа чийгшүүлэгч хэрэглэх шаардлагагүй. Эдгээр орцыг хаанаас ч олж авах боломжтойгоос гадна, байгалийн гаралтай бүтээгдэхүүн учир таны арьсыг гэмтээхгүй. Та үүнийг туршиж үзээрэй. Үр дүн нь гайхшруулах болно.

30
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Saraa Sodnom

    Saraa Sodnom

    2018/05/29 at 10:25

    Коксын тосыг хаанаас авах вэ?

  2. Батсүх Нинжбадгар

    Батсүх Нинжбадгар

    2018/05/29 at 12:52

    .

  3. Зочин

    2018/05/29 at 14:36

  4. Bayaraa Toodgoi

    Bayaraa Toodgoi

    2018/05/29 at 15:12

    Коксын тос хаагүүр баыдаг вэ

  5. Tsetsgee Yarinpil

    Tsetsgee Yarinpil

    2018/05/29 at 17:31

    Temdegleed abdan ter yedee hvn amitanaar yariulad boloh bh

  6. Эрдэнэ Эрдэнэтүлхүүр Түлхүүр

  7. Yu ym nz

  8. Энхбат Болортуяа

    Энхбат Болортуяа

    2018/05/29 at 20:41

    Ariunaa Altantsetseg

  9. Batjargal Lhamsvren

    Batjargal Lhamsvren

    2018/05/30 at 10:13

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *