Хоол хийх үед гаргадаг эдгээр 10 алдаанаас болж хүнсний бүтээгдэхүүн шим тэжээлээ алдах эсвэл бүр хор хөнөөлтэй зүйл болон хувирдаг

1

Хүн болгон өөрийн хэмжээнд эрүүл хооллолтыг дэглэм баримтлахыг хичээдэг. Жишээ нь, ахиухан ногоо, жимс идэх, хааяа жигнэсэн ногоо идэх, өглөөдөө жимсгэнэтэй тараг уух. Гэхдээ хоол бэлдэх зарим нэг арга нь хүнсний бүтээгдэхүүний чанарт шууд муугаар нөлөөлдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Зарим нэг тохиолдолд бүр хортой ч болох нь бий.

Харахад гэмгүй мөртлөө бидний ямар үйлдэл хоол хүнсний шим тэжээлийг алдагдуулахад хүргэж байна вэ?

10. Жимсийг хэрэглэх болоогүй байхдаа зүсдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Жимс нь С амин дэм, В бүлгийг амин дэмээр баялаг, гэхдээ эдгээр шим тэжээл нь дулаан болон гэрэлд алдагдаж эхэлдгийг хүмүүс мэддэггүй. Тийм учраас жимсийг зүсэж тавиад удаан хадгалбал, тэр бүү хэл хөргөгчинд хийсэн ч хамаагүй шим тэжээлээ алдахыг анхаараарай. Үүнээс дүгнэж үзэхэд жимсний шим тэжээлийг бүрэн бүтэн авахыг хүсэж байгаа бол жимсийг бүтнээр нь хадгалж байгаад яг идэхийнхээ өмнө л зүсэж заншаарай.

 

9. Мөөгийг шарж эсвэл даршилдаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Мөөгөнд их хэмжээний хүнсний ширхэглэг, уураг, амин xүчил болон төрөл бүрийн амин дэм агуулагддаг. Мөөг болгож идэх түгээмэл арга – шарах эсвэл даршилна – эдгээр тохиолдолд шим тэжээл нь шууд багасдаг юм. Мөөгийг болгох хамгийн зөв арга нь грилл дээр болгож идэх ажээ. Шим тэжээл нь алдагдахгүй, антиоксидант үйлчилгээ нь бүр ч ихэсдэг гэнэ.

 

8. Ногоог байнга хальсалж цэвэрлэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Жимс, ногооны үндсэн шим тэжээл нь чухам хальсандаа л агуулагддаг. Жишээ нь, төмс гэхэд л кали, фосфор, магни, С болон В амин дэмээр баялаг. Хэрвээ төмсний хальсыг авбал эдгээр шим тэжээлтэй бодисууд эрс багасдаг байна. Тиймээс төмсийг заримдаа хальстай нь жигнэж эсвэл чанаж идэж байх хэрэгтэй. Бас лууван, алим зэргийг ч мөн адил: ногоо арилгагч барьж авахаасаа өмнө сайтар бод: хальс нь сайхнаараа байвал (нэг ёсондоо хэтэрхий зузаан эсвэл хуурай биш бол) хальслалгүйгээр шууд хүнсэндээ хэрэглээрэй.

 

7. Улаан лоолиор сүмс хийдэг

© Pixabay, © Depositphotos.com

Улаан лооль – фолийн xүчил, С амин дэм, кали мөн байгалийн цэвэр гаралтай фруктоз, натрийн баялаг эх сурвалж юм. Улаан лоолийн сүмсэнд эдгээр шим тэжээлтэй бодисуудын агууламж багасч бусад элементүүдийн агууламж ихэсдэг. Ингэснээр бие махбодод хэрэггүй элементийн хуримтлал үүсч илүүдэл жинд хүргэдэг байна, ялангуяа хэвлийн орчмоор эрчимтэй таргална. Үүнээс гадна гэрийн пастанд элсэн чихэр их хийдэг, тиймээс эрүүл гэхээсээ илүүтэй хортой хүнс болж хувирдаг ажээ.

 

6. Зөгийн балыг өндөр хэмтэй зүйлд хийдэг

© Depositphotos.com

Зөгийн бал нь эмчилгээний үйлчилгээтэй бөгөөд сахарыг орлох эрүүл хувилбар юм. Гэхдээ өндөр хэмд өөрийн ихэнх шим тэжээлийг шууд алддаг. Тиймээс зөгийн балыг сэрүүхэн газар хадгалах хэрэгтэй, мөн дөнгөж буцалсан усанд хийхээс зaйлсхий. Харин бүлээн цайнд санаа зовох зүйлгүй хольж болно.

 

5. Тахианы цээж махыг сүмсээр амталж иддэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тахианы цээж мах нь хоолны дэглэм баримталж байхад хамгийн зөв хооллолт болдог, гэхдээ элдэв амталгаагүйгээр байнга идээд байхыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Сүмсний буруу сонголт баримталж байгаа эрүүл хоолны дэглэмийг эвдэж болох юм. Яагаад гэвэл дэлгүүрт зарж байгаа ихэнх сүмс, амтлагч нь их хэмжээний сахар, давс агуулсан байдаг, өөрөөр хэлбэл – хоосон калори гэсэн үг. Энэ өнцгөөс харахад тахианы цээж махыг өөрийнх нь шүүсэнд болгож элдэв төрлийн амтлагчаас аль болох татгалзахыг хичээх болж байна.

 

4. Оливын тосыг хоол хүнс шарахдаа хэрэглэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тостой хамаатай нэг ийм ойлголт байдаг юм: “утааны цэг” – тос исэлдэж шатах хэм. Шүүж цэвэршүүлсэн наранцэцгийн тос өндөр хэмийн боловсруулалтыг сайн даадаг. Харин шүүгээгүй оливын тос маш бага хэмд шатаж эхлэх тул хоолны амтанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлдэг ажээ Тиймээс оливын тосыг салатанд л хэрэглэж байх нь зөв юм.

 

3. Жүржээр шинэхэн шахсан шүүс хийдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гэртээ өөрөө хийсэн жүржийн шүүсэндээ сахар хийгээгүй байсан ч хамаагүй, жүрж нь өөрөө сахарын агууламж ихтэй. Харин бие махбод тэр сахарыг адил хэмжээгээр боловсруулдаг. Шууд их хэмжээгээр уусан шүүсний ширхэглэг нь цусан дахь сахарын хэмжээг огцом өгсгөж болно, энэ нь цаашлаад жин нэмэгдэх, инсулинд мэдрэг болгох аюултай.

 

2. Тарганд жимс нэмдэг

© Depositphotos.com

Тарганд жимс нэмэх нь үнэндээ тийм ч шим тэжээлтэй зүйл биш, бид энэ талаар буруу ойлголттой явж байжээ. Учир юунд оршино вэ гэвэл, жимсний xүчил уурагтай хүсээгүй урвалд ордог – тарагны шингэх явцыг хэт удаашруулж ходоодонд ялзрахад хүргэдэг байна. Мөн сүү эсвэл жүрж, өндөгний холимог адил үр дүнд хүргэнэ.

 

1. Ногоог хэтэрхий удаан чанадаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Усанд уусдаг шим тэжээлтэй бодис гэж байдаг, жишээ нь, С болон В бүлгийн амин дэм, фолийн xүчил багтдаг. Энэ нь ногоог усанд чанахад ногооноос “угаагдана” гэсэн үг юм. Амин дэм угаагдаж байгаагийн тод жишээ гэвэл өнгөтэй ус байна, жишээ нь лууван чанасны дараах ус. Гэхдээ лууванг огт чанаж болохгүй гэсэн үг биш, хагас зөөлрүүлэхэд л болох юм. Энэ тохиолдолд та луувангийн шим тэжээлийг бүрэн авч чадна. Хамгийн гол нь – усны хэмжээг анхаар, мөн ногоог хэт нялз биш өөрийн шаржигнасан байдлаа алдаагүй байх ёстой.

Танд хоол хүнсний шим тэжээлийг алдагдуулахгүйгээр хоол хийхэд баримталдаг өөрийн гэсэн дүрэм байдаг уу?

4
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *