Хүзүү болон нуруу нь байнга өвддөг хүмүүсийн гаргадаг түгээмэл болон аймшигтай алдаа! Анагаах чадалтай энэ аргыг туршлагатай эмч хэлж өгсөн юм…

3

Нурууны өвчин тийм ч амар зүйл биш. Шалтгаан – суугаа жил хийх, амьдралын идэвхгүй хэв маяг. Та яагаад тэгж бага хөдөлж байгаа юм бэ? Яагаад? Спорт зааланд явахаар цаг их орно, тэгээд ч өндөр үнэтэй. Харин гэрийнхээ гадаа спортоор хичээллээд байх нь зохимжгүй ч юм шиг. Тэгвэл гэртээ спортоор хичээллэх 10 минут гаргаж болно биз дээ? Тийм ч хэцүү биш гэж бодож байна. Саяхан олон жил ажилласан үе мөчний эмчид үзүүлсэн юм. Тэр эдгээр дасгалыг өдөр болгон хийхийг зөвлөлөө. Хамгийн гол нь алгасахгүй тогтмол хийх ёстой. Тэгээд яасан гэж үү? Эцсийн эцэст намайг олон жил зовоосон нуруу, хүзүүний өвчин алга болсон юм…

Нурууны булчин чангалах үр дүнтэй цогц дасгалыг танилцуулахаар бэлдлээ. Энэ бол зүгээр нэг гимнастик биш, энэ бол йог, цигун бөгөөд үе мөчийг эрүүлжүүлэх дасгал. 10-хан минут зарцуулаад та нуруу нугасны өвчнийг ор мөргүй мартана.

 

Нурууны булчинд зориулсан дасгал

Өглөөний 8 цагт дасгалаа хийхийг зөвлөж байна. Нэг дасгалд 1-ээс илүүгүй минут зарцуулна. Хатуу гадаргуу дээр хэвтэх бөгөөд сул чөлөөтэй хувцас, гутал өмсөөрэй.

1. “Олстой багана” дасгал

Энэ дасгал нуруу, мөрний чангарсан булчин, шөрмөсийг суллана. Хөлөө мөрний хэмжээний зайтай тавиад гараа сул унжуулна. Гараа их биеийг тойруулж “савчуулах” хөдөлгөөн хийнэ. Эргүүлэх тутамд хүчийг нэмэгдүүлээрэй.

 

2. “Дэглий шувуу” дасгал

Энэ дасгалын цигун нэршил нь – “алтан тахиа нэг хөл дээрээ зогсоно” гэдэг. Дасгалыг хийхдээ хөл нүцгэн байсан нь дээр. Тэнцвэр олоход тусалдаг, авхаалж самбаа нэмэгдүүлнэ. Дорнын анагаах ухаан энэ дасгалын ачаар дархлааны системээ дэмжиж өвчнийг үндэс суурьгүй эдгээнэ гэж үздэг.

Нэг хөл дээрээ зогсоно, гуя шалтай нэг шулуунд байхаар өргөөрэй. Хөлийн хурууг сунгаж тэгшилнэ. Өргөсөн хөлийн талд байгаа гараа урагш сунгана, гэхдээ тохойгоор нь гүйцэд тэнийлгэхгүй. Нөгөө гараа доош унжуулна, гарын алга шал руу харсан байна. Хоёр бөмбөг дээр тулж байгаа юм шиг л харагдах ёстой. Энэ байрлалд хэдэн секунд зогсоход хангалттай. Тэнцвэрээ олж тайван зогсоод эхлэхээр нүдээ аньж өлмий дээрээ хэд хэдэн удаа зогсохыг хичээнэ.

 

3. “Ролик” дасгал

Бидний танилцуулж байгаа цогц дасгалын хамгийн үнэ цэнэтэй нь гэж хэлж болно. Нуруун нугасны ачааллыг авч сэтгэл санаа дээшлүүлдэг. Дасгалыг гүйцэтгэх арга нь амархан: шалан дээр завилж сууна, заавал хатуу гадаргуу дээр сууна шүү. Хэрвээ эвгүй байгаа бол зөөлөн хивс доороо тавиарай. Нуруугаа дугуйруулна. Шалан дээр огцом арагш болоод нуруугаараа савлана, эргээд бэлтгэл байдалдаа орно. Хөлөө тэгшлэхдээ өвдөгнөөсөө бариарай. Дасгалыг багаар бодоход 12 удаа хийнэ.

 

4. “Алх” дасгал

Энэ дасгалыг хийхэд нурууны дээд хэсэг ажиллах буюу ялангуяа хоёр далны дунд хэсгийн булчин идэвхтэй ажилладаг. “Алх” дасгалыг “ролик” дасгалын дараа шууд хийхийг зөвлөж байна эсвэл хослуулан хийсэн ч болно. Нуруугаараа дээш харан хэвтээд хоёр гараараа мөрнөөс барина. Мөрөө өргөөд нуруугаараа цагираглана. Нуруугаар шал “цохиорой”, гарын байрлалыг өөрчилж болно. Дасгалыг нийт 12 удаа, гар тус бүрээр 6 удаа хийнэ.

 

5. Сунгалтын дасгал

Хамгийн энгийн дасгал. Дээр хийсэн дасгалын дараа булчингаа суллаж цусны эргэлтийг сайжруулна. Нуруугаараа хэвтээд гарын хуруунуудыг салаавчлан барина, гараа аль болох дээш татах бол хөлийн өлмийг  тэгшилнэ. Амьсгалаа зөв авахаа мартаж болохгүй, чөлөөтэй бас хөнгөн авж гаргах хэрэгтэй. Энэ байрлалд хэдэн секунд 10 удаагийн давтамжтайгаар хэвтэнэ. Хэрвээ биед таагүй санагдвал хөлийн өлмий дээрээ зогсоод сунгалтын дасгалыг хийж болно.

 

6. “Лаа” дасгал

Танд “далан дээр зогсох” нэрээрээ илүү танил байх. Йогод урвуу харуулсан асана гэж үздэг – ой санамж сайжруулна, сэтгэн бодох хурдыг нэмэгдүүлнэ. Мөн судас бүдүүрэх өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Дасгалыг хэрхэн хийх ёстойг та мэдэх биз ээ.

Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө дээш нь өргөөрэй, гараараа гуя эсвэл бэлхүүснээс барина. Хөлийн улыг сунгана. Энэ байрлалд хэдэн секунд чадлаараа байхыг хичээнэ. Бэлтгэл байдалдаа эргэж ороод нум дасгал руу шилжинэ – хөлөө толгой дээгүүрээ гаргаад шалтай нэг шулуунд байрлуулахыг хичээгээрэй. Гарыг дээш өргөнө.

 

7. “Сфинкс” болон “могой” дасгал

Энэ дасгал мөн л йогоос уламжлагдсан. Нуруу чангална, уян хатан чанарыг нэмэгдүүлнэ мөн нугасны хөдөлгөөний дэмждэг. Дасгалыг хийхийн тулд хэвлийгээрээ доош харан хэвтэнэ, гараа урагш нь сунгаарай. Цээжин биеэ аажим дээш өргөөд нуруугаараа гэдийнэ, тохойгоороо газар тулах бөгөөд урагш эгц хараарай. Хөлийн улыг сунгана, хөлөө өргөхгүй. Харц урагшаа харсан байгаа нь “сфинкс” дасгал. Одоо толгойгоо арагш гэдийлгээд тааз руу ширтэнэ, энэ бол “могой” дасгал.

 

8. “Үр” дасгал

Энэ асанаг заавал “могой”-ны дараа хийнэ. Нурууг гэдийлгэсэн бол дараа нь заавал эсрэг тал руу чиглэсэн дасгал хийх ёстой. Уг дасгал нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, өвдөг өвдөх үед маш үр дүнтэй дасгал байдаг. Хийхэд ч амархан: хөлөө нугалж суугаад өвдөг дээрээ гараа тавина эсвэл урагш нь шууд сунгаж болно. Энэ байрлалд хэдэн секунд барина. Дасгалыг 8-10 удаа хийнэ, бэлтгэл байдалд орохдоо нуруугаа эгц байлгах ёстойг мартаж болохгүй.

 

9. Эргэх дасгал

Нурууны булчинг чангалах маш үр дүнтэй дасгал. Нуруу бөгтийх, нурууны архаг өвчний үед – үүнээс илүү үр дүнтэй дасгал олдохгүй болов уу? Нурууны өвчнийг  асуудал болгохоо больцгооё. Зураг дээр үзүүлсэн шиг сууна. Толгойгоо их биеэ эргүүлэх чиглэлийн эсрэг тал руу харуулна. Тохойгоороо хөлөө тулна. Эдгээр байрлал нь дасгалыг илүү үр дүнтэй болгоход нөлөөлөх юм.

 

10. Тонгойх

Тонгойх нь анагаах хүчтэй дасгалд тооцогддог. Бэлхүүсийг чангална, шөрмөс болон холбоосуудыг сунгаж өгдөг. Дасгалыг босоо байрлалаас хийнэ, хөл мөрний хэмжээний зайд, гараа хоёр тийш алдална. Гарын байрлалыг өөрчлөхгүйгээр баруун тийш тонгойно. Хэд хэдэн удаа амьсгалаа авч гаргаад зүүн хөлөндөө хүрнэ. Бэлтгэл байдалдаа эргэж орно. Эсрэг тал руугаа дасгалыг гүйцэтгэнэ. Тал тус бүрээр 5-6 удаа хийнэ. Дасгалыг дуусгаад нуруугаа гэдийлгэх дасгал хийгээрэй.

Эдгээр дасгалыг өглөө болгон хийхээс битгий залхуураарай. Эрүүл нуруу – эрүүл байхын үндэс. Хэрвээ үнэхээр цаг байхгүй бол ажлын байрнаасаа босолгүй нурууны бусад дасгалуудыг хийж үзээрэй.

Дасгал хийсэн ч нурууны архаг өвчин арилахгүй байвал заавал эмчид хандан үзүүлэхийг зөвлөж байна. Хэрвээ та уг нийтлэлийг хэрэгтэй гэж үзсэн бол бусадтайгаа заавал хуваалцаарай.

59
ГайхмаарГайхмаар
27
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
10
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Г. Одончимэг

    Г. Одончимэг

    2019/01/10 at 18:27

    Г. Насанжаргал хараарай!!!

  2. Tsogoo Bagsh

    Tsogoo Bagsh

    2019/01/10 at 19:02

    Tsetseg Dari

  3. Жұлдыз Жұмағұл

    Жұлдыз Жұмағұл

    2019/01/10 at 19:11

    Joanna Khakhsha

  4. Densambuu Bulgamaa

    Densambuu Bulgamaa

    2019/01/10 at 19:38

    Suldmaa Densambuu

  5. Linda Yanjin

    Linda Yanjin

    2019/01/11 at 04:50

    Saikhan dasgald bna, bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *