Бүтэн жил сургуульд сурснаас илүүтэй дэлхий ертөнцийн талаарх мэдлэг олгоход туслах 20 гэрэл зураг

0

“Мянга сонсохоор нэг үз” гэдэг үгийг бид сайн мэднэ. Энэ үг үнэний ортойг ч бид бүгд сайн ойлгосон. Нэг удаа ч болов өөрийн нүдээр ховор үзэгдлийг харах эсвэл физикийн хуулийн өөрчлөлтийг үзэх нь энэ тухай хэдэн мянган удаа уншснаас ч илүү сонирхолтой бөгөөд ойлгомжтой байдаг.

Бид шинэ болгоныг олж мэдэхийг тэмүүлцгээдэг. Өнөөдөр зүгээр сууж чадалгүй интернетээс бидний эргэн тойронд байгаа үзэгдлийг буулгасан сонин хачин гэрэл зургуудыг та бүхэндээ сонирхуулахаар цуглуулсан юм.

Салютыг удаашруулж авсан гэрэл зураг. Яг л сансрын мананцар шиг харагдаж байгаа биз?

© Bored_space_nerd / Reddit

 

Миний харааны шил хоёр өөр юм. Зүүн талынх буюу -3 нь баруун талынх -5-аасаа илүү хурдан цантаж байна

© quixxoticelixxer / Reddit

 

Энэ хайруулын таваг биш ээ, дотор нь шарвин байгаа юм. Аав бүгдийг нь харлатал нь түлчихжээ

© sms42069 / Reddit

 

Нөхөр маань хатаагчаа цэвэрлэсэн юм. Тэгсэн дотроос нь бөмбөлөг болсон “эсгий” мэт зүйл гарч ирлээ

© StellarStylee / Reddit

 

Зузаан гэгч нь хөнгөн цагаантай 24,000 км/цаг хурдтай явсан өчүүхэн жижигхэн хуванцар сансарт мөргөлдвөл ийм зүйл болох нь

© alistofthingsIhate / Reddit

 

Таныг мэдэхгүй байх гэж бодоод: артишок цэцэглэдэг шүү

© saladbars / Reddit

 

Хясаа ийм том байдгийг мэдэх үү?

© luanneplatterrr / Reddit

 

Кварц руу гэрэл тусгавал ийм болно

© FlamingoJoe1776 / Reddit

 

Нугын хошоонгорын навчийг 1922 оноос хойш өдрийн тэмдэглэлдээ хадгалсан байгаа нь, бараг л 100 жил гэсэн үг

© tnick771 / Reddit

 

Салатны навчийг цагт нь хураахгүй бол шинэ жилийн гацуур мод шиг л болох нь

© Pscel / Reddit

 

M&M’s-ийн үрлүүдийг устай аяганд хийгээд орхичихсон юм – ийм дүр зураг гарчээ

© bananaboat95 / Reddit

 

Жирийн тоглоомон бөмбөлгийг галд халаагаад хүйтэн усанд хийвэл ийм болж байна

© unicornheab**t / Reddit

 

290 км/цаг хурдтай явахад нэхмэл цамц ийм болж байна

© Dsams / Reddit

 

Эргээс ийм цэлцэгнүүр маягийн бүтэцтэй дун оллоо. Шинэ хуяг нь ийм үе шаттайгаар үүсдэг байж болох юм

© SenpaiBeardSama / Reddit

 

Хэзээ ч юм өөртөө хүрэн манжингийн шүүс аягалж байснаа бүр мартаж орхижээ. Санамсаргүй оллоо л доо. Шүүс ийм болж “хатсан” байна

© ThePhantomDullbooth / Reddit

 

Пуужин хөөрч байгааг онгоцны цонхоор харахад

© lew2696 / Reddit

 

Хийжүүлсэн ундаа өдөржингөө халуун машинд хэвтсэн юм л даа, бараг л дэлбэpэхээ шахаж

© xnick58 / Reddit

 

Цох хорхой ямар мөр үлдээдгийг та нар мэдэх үү?

© jlin01 / Reddit

 

Хамелеон шилээ жалюзи хөшигтэй цонхны тавцан дээр үлдээчихжээ

© SuperiorBlade36 / Reddit

 

Наранцэцгийн дэлбээг хатаахаар номын завсар хавчуулчихсан чинь… хуудаснуудыг нь идэж орхижээ

© bowb4zod / Reddit

Таны өдөр тутмын амьдралд этгээд хачин зүйл тохиолдож байв уу? Юу байсан бол?

10
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *