Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохгүй бол дэлхий дээрх хамгийн алдартай 18 газар ямар болж өөрчлөгдөхийг харна уу

0

Сүүлийн 10 жил өнгөрсөн 125 мянган жилийн туршид тохиож байгаагүй халуун болжээ: 1990-ээд оны дунд үеэс манай гараг 28 триллион мөс алдсан байна. Энэ тоо нь манай гараг дээрх бүх амьд биетүүдээс 28 дахин их тоо юм. Мөсний хэмжээ багасаж байгаа нь хүн төрөлхтөнд ул мөр үлдээхгүй байна гэж үгүй: өнөөдөр дэлхийн олон хотууд уур амьсгалын өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрч эхлээд байна.

Дэлхийн уур амьсгалын дулаарлын хор уршгийг үнэлэхээр шийдсэн юм. Дэлхийн уур амьсгал ердөө 3 хэмээр нэмэгдэхэд л бидний сайн мэдэх олон сайхан газрууд усанд автах аюултай болоод байна.

Санкт-Петербург, Орос

© Romas_ph / Depositphotos.com

21 дүгээр зууны төгсгөл гэхэд Нева мөрний дэргэд орших хот жинхэнэ Венец болж өөрчлөгдөх аюулд орно: усны түвшин нэмэгдэж тус хотын оршин суугчид завиар л хөл залгуулдаг болох нь. Усны дээд гүн ойролцоогоор 2-3 метр орчим байх ажээ.

 

Их Шүрэн Далан, Австрали

© Depositphotos.com

Дэлхийн дулаарал нь Австралийн эрэг орчмоор байрлах Их Шүрэн Даланд хүчтэй сөрөг нөлөө үзүүлэхээр дүр зураг гарчээ. Тухайн бүс нутгийн ан амьтад нь эрчимтэй өөрчлөгдөж байгаа уур амьсгалд дасан зохицож амжихгүй тул дэлхий хөрснөөс арчигдаж ул мөргүй устаж үгүй болно.

 

Мумбай, Энэтхэг

© Sharad Raval / Shutterstock.com

Өнөөдөр Энэтхэгийн Мумбай – эрчимтэй хөгжиж байгаа хот хэдий ч маргааш ямар болж өөрчлөгдөхийг хэн ч таашгүй: ойрын хугацаанд усанд автах аюул бүрэн нүүрлээд байна. Нутгийн ард иргэд нь аюулгүй амьдрахын эрхээр эх газар руу улам их нүүдэллэх болно.

 

Антарктид

© Limbitech / Shutterstock

Уур амьсгалын өөрчлөлт мөн Антрактидын мөсөн уулсад ч нөлөөлж байгаа юм. Хэдэн мянган мөсөн уул хайлснаар газрын зураг дээр шинэ арал гарч ирэх нөхцлийг бүрдүүлнэ, мөн эрэг орчим байрлах улс орнуудад ч хор xохирол учруулах ажээ.

 

Рио-де-Жанейро, Бразил

© Hitoshi Mochizuki / AFLO / East News

Дэлхийн дулаарал Бразилд ч багагүй төвөг учруулна, далайн эрэг хавийн нутаг дэвсгэр нь усанд автах аюултай. Хамгийн аймшигтай нь дэлхийн агаарын хэм багахан нэмэгдэхэд л тэдэнд ийм аюул нүүрлэнэ.

 

Альп, Швейцар

© Depositphotos.com

Дэлхийн дахины цанын бааз сонирхогчдын цуглардаг газар Альпын уулсад байдаг. Мөс, цасгүй явган зугаалгын бүс болоход тун ойртоод байна. 21 дүгээр зууны төгсгөл гэхэд цана сонирхогчид хүсэн хүлээсэн Альпын цасандаа хүрэхийн тулд өндөр уулын бэлээс 3 км зам дээш мацахад хүрэх нь ээ.

 

Амазоны бороо шивэрсэн ой мод, Бразил

© Depositphotos.com

Байнга л бороо орж байдаг Амазоны ой мод нь өмнөд америк тивийн бараг 40 хувийг эзэлдэг. Ан амьтанд ээлтэй уг бүс нутаг нь одоо аюултай бүс болоод байна гэдгийг эрдэмтэд анхааруулж эхэлжээ. Хуурайшлаас болоод ойн түймэр огт намжихгүй байгаа юм. Одоо ингэж байгаа юм чинь маргааш биднийг юу хүлээж байна вэ?

 

Хавана, Куб

© Karol Kozlowski / robertharding / East News

Кубын нийслэл өнөөдөр эргэн тойрон наран шарлагын газраа хүрээлэгдсэн, үзэж харах байгалийн үзэсгэлэнтэй газрууд ихтэй. Хэрвээ агаарын дундаж хэм 3°С-ээр нэмэгдэхэд л энэ бүхэн усанд автах аюултай юм. Хүн төрөлхтөн агаарт хаях хорт бодисоо багасгаж ирээдүйд нэмэгдэх хэмийн өөрчлөлтийг зогсоож байж л Хаванаг аварч чадна.

 

Пасторури мөсөн уул, Перу

© Depositphotos.com

Өнөөдөр Пасторури нь Өмнөд Америкт байгаа цөөн тооны мөнх цаст уулсын нэг юм. Агаарын хэмийн багахан өөрчлөлт байгалийн үзэсгэлэнт газрыг үгүй хийх аюулд оруулахаар урьдчилсан тооцоо гараад байна.

 

Мале, Мальдив

© Depositphotos.com

Мальдив нь Энэтхэгийн далайд оршдог, нийт 1100 гаруй бараг хавтгай шүрэн арлуудаас бүрддэг. Уур амьсгалын өөрчлөлт далайн эргийн аялал жуулчлал хөгжсөн энэ улсад ямар ч боломж үлдээхгүй, 21 дүгээр зууны төгсгөл гэхэд усанд автах эрсдэлтэй.

 

Сплит, Хорват

© lugrin / Depositphotos.com

Хүн төрөлхтөн богино хугацаанд агаарт ялгаруулах нүүрстөрөгчийн хэмжээг эрс бууруулахгүй бол Хорватын хот Сплит хэсэгчлэн усанд автах аюултай. Мөн Адриатын тэнгисийн эрэг хавийн бусад хэсгүүдээр ч ийм эрсдэлтэй тулгарна. Энэ нь ойрын арван жилд болох аймшигтай өөрчлөлт юм.

 

Эрх чөлөөний арал, АНУ

© AA / ABACA / Abaca / East News

Дэлхийн дулаарал нь Нью-Йоркийн амьдралд ч хүндээр тусна. Тус хотын алдартай хөшөө бэлхүүс хүртлээ усанд автах дүр зураг харагдаад байгаа юм. Нью-Йоркийн гудамжуудаар ч жуулчид холхих нь юу л бол: ихэнх гудамжнууд усанд автах ажээ.

 

Аляска, АНУ

© Depositphotos.com

Хүйтэн Аляска нь 2050 он гэхэд хамгийн халуун газар болох өндөр магадлалтай. Чухам Хойд Америкийн энэ бүсэд л ойн түймэр сүүлийн жилүүдэд бараг 2 дахин нэмэгдээд байгааг эрдэмтэд ажиглажээ. Үүгээр ч дуусахгүй: гал түймрээс гадна илүү хуурайшиж байгалийн үзэсгэлэнт газрууд үгүй болох нь.

 

Букингемийн ордон, Лондон, Их Британи

© PhotoLondonUK / Shutterstock.com

Алдартай Букингемийн ордон ч xохирохоор дүр зураг харагдаж байгаа юм: судалгааны үр дүнгээс харахад английн хатан хаан тун удахгүй өөр газар руу буюу илүү хуурай газар руу нүүх шаардлага гарч болзошгүй.

 

Венец, Итали

© Depositphotos.com

Адриатын тэнгисийн ойролцоо орших Венец ч гэсэн үзэсгэлэнтэй дүр төрхөө усанд автуулж алдахаар байна. Италийн засгийн газар ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авахгүй бол далай тэнгист ойр хотын дүүргүүд бүхэлдээ усанд живнэ.

 

Сөнөсөн тэнгис, Израиль

© Depositphotos.com

Сөнөсөн тэнгис хуурай газраас эзэлсэн байсан газар нутгаа сүүлийн арван жилд эрчимтэй алдаж байна. Дэлхийн дулаарал Ойрх Дорнодод нөлөөлж байгаагийн хамгийн тод жишээ энэ юм. 2050 гэхэд Сөнөсөн тэнгис бүрэн ширгэх аюулд өртөөд байна.

 

Салоники, Грек

© vverve / Depositphotos.com

Салоники – орчин үеийн Грекийн үндсэн хотуудын нэг – ойрын арван жилд бас нэгэн Венец болж хувирах эрсдэлтэй. Агаарын дундаж хэм нэмэгдсэнээр явган жуулчдыг хүлээж авах боломжгүй болно.

 

Дубай, Арабын Эмират

© Anastasios71 / Depositphotos.com

Манай дэлхийн хамгийн орчин үеийн, өндөр хөгжилтэй мегаполис гэхэд буруудахгүй. Тун удахгүй ганц ч амьд амьтангүй элсэн цөл болох эрсдэлтэй. Өнөөдрөөс усны хомстолд орж өөр бусад асуудалтайгаа тэмцэж эхлээд байгаа юм. Гэхдээ ирээдүйд цэвэр усны хангамж, хөргөх системд зарцуулах өртөг улам нэмэгдэхээр дүр зураг харагдана.

Бид уур амьсгалын өөрчлөлтөд ямар нэгэн байдлаар нөлөөлж чадна гэж та бодож байна уу?

30
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Сонирхолтой, эрдэмтэд судалсан юм чинь магадлал өндөр. Үнэн

  2. Mariy Torguud

    Mariy Torguud

    2021/12/15 at 23:20

    Судласан эрдэмтэд нь нобелийн шагнал авсан бн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *