Mi брэндийн салбар брэнд болох Poco нь цоо шинэ бүтээгдэхүүн POCO F1 ухаалаг утсаа нийтэд албан ёсоор танилцуулаад эхэлсэн байгаа билээ. Одоогоор дэлхийд борлуулагдаж байгаа топ ухаалаг утаснуудын дундаж үнэ нь 999 ам.доллар байгаа юм. Жил бүр ухаалаг утаснуудын үнэ нэмэгдэж байгаа шалтгаан нь ухаалаг утас үйлдвэрлэгчид ухаалаг утасны бүхий л шинж чанаруудыг сайжруулах гэж хичээж байгаатай холбоотой, гэвч ямар нэг зүйлийг төгс байлгах гэж хичээх нь өөрөө маш том сул тал байдаг билээ.

Тиймээс Poco нь бүх хүчин зүйлд бус зөвхөн хэрэглэгчдийн бодит эрэлт хэрэгцээ, хүсэлт дээр төвлөрч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Иймээс ч Poco брэндийн бүтээгдэхүүнүүд олон нийт, шүүмжлэгчдийн анхаарлыг ихээр татаж байгаа ажээ. Ингээд Poco брэндийн POCO F1 ухаалаг утастай танилцацгаая.

POCO F1 ухаалаг утасны хүчин чадал:

Тус утасны үйлдлийн систем нь Android 8.1 бөгөөд сүүлийн үеийн Qualcomm Snapdragon 845 чип дээр суурилж ажилладаг. Энэхүү чипийн үзүүлэлтийн хувьд 2.8 GHz CPU-тэй, Adreno 630 GPU (Graphic processing unit буюу График/Дүрс боловсруулах хэсэг)-тэй бөгөөд энэ GPU нь өмнөх Qualcomm Snapdragon-ы чипээс 30% илүү хурдан ажиллагаатай аж. Сүүлийн үед хэрэглэгчид илүү өндөр GPU үзүүлэлт шаарддаг болсон шалтгаан нь утасны өндөр график дүрслэлтэй тоглоомыг ихээр тоглох болсонтой холбоотой.

Хиймэл оюун ухааны хувьд өмнөх хувилбар болох Qualcomm Snapdragon 835 чипээс 3 дахин илүү болж чадсан.

AnTuTu хэмээх Хятадын утас болон төхөөрөмжийн зэрэглэл тогтоодог програм хангамжийн боловсруулсан үр дүнгээс үзэхэд тус чип нь бусад топ ухаалаг утасны чипүүд болох Kirin 970 чипээс 30 хувиар илүү, Exonys 9810 чипээс 9 хувиар тус тус илүү ажиллагаатай байгааг тогтоосон байна. Мөн тус байгууллагаас тогтоож өгсөн 291,302 оноогоор бол энэ утас нь хамгийн өндөр хурдтай утаснуудын нэгт зүй ёсоор багтаж байгаа аж.

Meet MIUI for POCO

For all you MIUI fans out there…would you love to try our fast and fluid MIUI for POCO? #GoPOCO

Posted by POCOPHONE on Friday, August 31, 2018

 

Энгийн ухаалаг утаснуудын хурд харьцангуй удаан байдаг шалтгаан нь ачаалласан үедээ амархан халдаг ба халснаар ажиллагаа нь удааширч эхэлдэг байна. Тиймээс POCO энэхүү утсандаа Liquid Cooling Technology (Шингэнээр хөргөх технологи) хэмээх халалтыг хөргөх технологийг ухаалаг утсандаа нэвтрүүлсэн байна. Энэ технологи нь ийм технологигүй утсыг бодоход 300 хувь хурдан дулаан дамжуулдаг нь тогтоогдсон ажээ.

Батарей ба цэнэгийн хувьд:

POCO F1-ийн батарейг бусад трэнд Snapdragon 845 чиптэй утаснууд болох Samsung S9 (3000mAh) болон OnePlus 6 (3300mAh) утаснуудын батарейтэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй буюу 4000 mAh байгаа юм. Ийм хүчин чадалтай батарей нь бүтэн өдрийн турш утсыг өндөр ачаалалтай ажиллуулахад хангалттай хүрэлцэх юм.

Утсыг тасралтгүйгээр дараах байдлаар ажиллуулбал:

  • Тоглоом тоглоход 8 цаг
  • Дуу сонсоход 146 цаг
  • Кино үзэхэд 16 цаг
  • Бичлэг хийхэд 5 цаг 44 мин
  • Утсаад ярихад 30 цаг 45 мин байх юм.

Үүнээс үзэхэд та байнга цэнэг дуусч байна уу үгүй юу гэж санаа зовох шаардлагагүй болох юм байна.

Тус утас нь Quick Charge 3.0 буюу түргэн цэнэглэх системтэй бөгөөд 9 V 2 AMP-ийн цэнэглэгч дагалдах юм.

Сүлжээний хувьд:

  • 4G+ сүлжээтэй бөгөөд энэ нь 4G+ сүлжээгүй ухаалаг утаснаас хурдны хувьд 275 хувь өндөр
  • RAM-ны хувьд 8GB, багтаамжийн хувьд 256GB багтаамжтай байх аж
  • 2 симний оролттой

Нэгэн сонирхолтой туршилт хийгдсэн нь iPhone X болон POCO F1 утсаар 2 цаг тасралтгүй тоглоом тоглоход дараах үр дүн гарчээ.

iPhone X POCO F1
Утасны халалт: 44.6°C Утасны халалт: 40.0°C
Батарей: 73% Батарей: 80%

 

 

Дизайн:

  • Утасны их бие нь хатуу поликарбонат материалаар хийгдсэн. 4 төрлийн загвартайгаар худалдаанд гарах төлөвтэй байгаа
  • 3.5 мм-ийн AUX чихэвчний оролттой
  • 6.18 инч харьцаатай 1080 х 2246 пиксел дэлгэцтэй

POCO F1 утас хиймэл оюун ухааны тусламжтайгаар орчны гэрэлтүүлэг хэр байгаагаас шалтгаалж өөрийн дэлгэцний гэрэлтүүлгийг нүдэнд ачаалал өгөхгүйээр автоматаар тохируулж өгдөг байна.

Утасны түгжээ тайлах:

  • POCO F1 утас нь нүүр царай таних технологиор утасны түгжээг тайлдаг системтэй

Утасны яригч:

  • Dicra HD Sound хэмээх дууны өндөр нарийвчлалтай систем болон Dual Smart PA хэмээх эрчимжүүлэгч системийн тусламжтайгаар илүү чанга, өргөн хүрээнд дуугарах боломжтой

Камер:

Тус утсанд сүүлийн үед дэлгэрээд байгаа хос камер суурилагдсан. Камеруудын хувьд:

Арын камерууд:

  • 12 MP Sony IMX363 sensor
  • 5 MP Samsung sensor камеруудтай

Урд камер:

  • 20 МР өндөр нарийвчлал бүхий камертай

Dual Pixel Autofocus-ын тусламжтайгаар Аuto-focus хийгдэх тал дээр Samsung 9 болон Oneplus 6 утаснуудаас илүү хурдан байж чадах нь туршилтаар батлагдсан.

Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дарсан зургийн хүрээлэн буй орчны гэрэлтүүлгийг утсан дээр тохируулж зургийг илүү сайхан харагдуулахаар буулгаж өгдөг нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаад байгаа юм.

Аппликейшн ачаалагдах, цонхнууд руу шилжих, update хийгдэх хурд зэрэг нь бусад топ утаснуудаас даруй 28 хувиар илүү юм.

Эцэст нь уншигч та бүхэнд хамгийн чухал хэсэг болох үний харьцуулалтын талаар мэдээллийг хүргэе.

Утас Процессор Халалтыг зохицуулах ажиллагаа Батарей RAM+Багтаамж Үнэ
POCO F1 Snapdragon 845 Liquid Cool Technology 4000mAh 6GB+64GB
1,199,000₮
iPhone X Apple A11 Bionic Шингэнээр хөргөх системгүй 2716mAh 3GB+64GB 3,590,000₮
Samsung Galaxy S9 Exonys 9810

Snapdragon 845

Liquid Cooling system 3000mAh 4GB+64GB 2,220,000₮

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

 

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.