Өнөөдөр булчинлаг өгзөг, хэвлий эмэгтэйчүүдийн дунд моод болж байгаа хэдий ч эх барих эмэгтэйчүүдийн эмч нар эсрэг байр суурьтай байна

2

Өнөөдөр булчинлаг өгзөг, хэвлий эмэгтэйчүүдийн дунд моод болж байна. Үнэхээр өөрийнх нь галбир мөн үү гэмээр төгс болтлоо өөрчлөгдсөн охид, бүсгүйчүүд ч их болжээ.

Сошиал сүлжээгээр булчин нь зангирсан охид бүсгүйчүүдийн зураг энд тэндгүй. Энэ үнэхээр эрүүл амьдралын хэв маяг мөн үү? Эх баригч-эмэгтэйчүүдийн эмч нар эсрэг байр суурьтай байна …

Спортын гаж нөлөө

1. Хэвлийн пресс булчин

Энэ хүртлээ чангарсан булчин нь дотор эрхтнийг шахаж хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулдаг буюу нөхөн үржихүйн үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Бидний өвөг дээдэс зүгээр ч нэг “эмэгтэй хүний гэдэс зөөлөн байх ёстой”, “эмэгтэй хүний сэтгэл зүй гэдсэндээ” гэж ярьдаггүй байжээ. Олон үндэстний ардын уламжлалт иллэг эмэгтэй хүний хэвлийн хэсгийг зөөлрүүлэх, эд эсийг нь суллах, ачааллыг нь багасгахад чиглэсэн байдгийг дурдах хэрэгтэй.

Үүний зэрэгцээ булчинлаг хэвлийтэй адил өөхөн давхаргатай гэдсийг адилхан авч үзнэ. Өөхний хуримтлал нь дотор эрхтэнд бас л муугаар нөлөөлдөг ажээ.

Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд зөвлөхөд хэвлий хэсгээр хэт их ачаалал авах дасгал нь хэвлийн ханыг агшаадаг гэдгийг анхааруулмаар байна. Жирэмсний үед хүүхдэд таатай орчин бүрдүүлэх хэвлий нь байгалийн жамаар сунахгүй харин ч чангарсан хэвлийн хана, чанга булчин нь бараг л зад авах буюу задрах дээрээ тулна.

 

2. Булчинлаг өгзөг

Пресс хэвлийтэй булчинлаг өгзөг гайхалтай зохицон харагдана. Хүндийн жинг байнга өргөсний үр дүнд ийм өгзөгтэй болж чадна. Ийм өгзөгтэй болохын тулд бүсгүйчүүд эрүүл мэнддээ ямар их хор хохирол авчирч байгаагаа ухамсарладаггүй.

Бид бүгдэд онцгой булчин бий – ташааны диафрагм. Эрчүүдийн энэ булчин агшсан байдалтай байх бол эмэгтэйчүүдийнх сав орчмоороо өргөсөж тавиу байдалтай байна. Энэ онцлогоороо эмэгтэйчүүд хүнд зүйл өргөх хориотой байдаг юм шүү дээ.

Дайны хүнд хэцүү үед мод өргөх, хөрөөдөх, хүнд шуудай зөөх зэрэг эр хүний ажил хийж байсны улмаас маш олон эмэгтэйчүүдийн эрхтэн савнаасаа доошилж байсан түүхтэй. Харин өнөөдөр хүнд штанг өргөх нь моод болжээ! Өнөөдөр гоо сайхан харагдахын тулд ирээдүйдээ бэлэг эрхтний булчингийн сулралтай байхыг хүсэж байна уу?

 

3. Булчин хатингарших

Олон бүсгүйчүүд төгс бие галбирт ямар ч өөхний давхарга байх ёсгүй гэж үздэг. Тийм учраас тэд хүнд хүчир ажил хийнэ: кардио дасгал, биеийн хүнд ачаалал авах, өөрийгөө зовоох хоолны дэглэм. Эдгээр бүсгүйчүүдийн сарын тэмдэг алдагдаж эхэлнэ.

Зохих хэмжээний өөхний давхарга нь эстроген дэх тестостероны ялгаруулалтанд (эрэгтэй гормон эмэгтэйд) сайнаар нөлөөлнө. Энэ солилцоо байхгүй болохоор эмэгтэйчүүдийн гормонд асуудал үүсгэнэ: арьс, үсний асуудлууд.

Бид спорт зааланд очиж хийх бэлтгэл сургуулилтаас эрс татгалз гэсэнгүй, аливаа зүйл хил хязгаартай байдгийг л анхааруулах гэсэн юм.

28
ГайхмаарГайхмаар
25
ТэнэглэлТэнэглэл
16
ГоёГоё
10
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Khatan Baatar

    Khatan Baatar

    2018/03/05 at 10:35

    Энэ нь төрөх үед хамгийн их мэдрэгддэг эмэгтэйчүүдэд

  2. Oldohbayar Davaa

    Oldohbayar Davaa

    2018/03/05 at 11:28

    Yamar ch zuiliig hetruuleh hereggui ee.

  3. Rose Byamba

    Rose Byamba

    2018/03/05 at 13:58

    Altan Nar Enkhe Hi uuhgui bolsonoos aris us iim bolohiin bn shuu

  4. Tsomo Sodnompil

    Tsomo Sodnompil

    2018/03/06 at 07:39

    Mongold odoohondoo iim bulchin bolson emegteichuud barag l bhgui dee. Yun ineedtei homs medeelel bichdiim ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *