Ухаалаг гар утас биднийг хэрхэн мөрддөг вэ? Бидэнд ямар аюул заналхийлж байна вэ?

2

Ухаалаг гар утас эздийнхээ тухай ихийг мэдэх бөгөөд бидний амьдралд төсөөлж байснаас ч ихээр нөлөөлдөг.

Ухаалаг гар утас биднийг хэрхэн мөрддөг вэ?

Өдөр болгон гар утас ашиглахдаа бид маш их мэдээлэл алддаг. Таны биеэ авч явах байдлыг мөрдөн дүгнэж үзсэнээр гажетууд хэрэглэгчийнхээ хувийн амьдралын тухай маш их тоон мэдээлэл гаргаж ирнэ.

Бидний хөдөлгөөнийг зүгээр ч нэг тооцоолоод гаргаад ирэхгүй: тоон мэдээллийг бидний зөвшөөрөлгүйгээр компани өөрийн зорилгоор ашиглана. Аппликейшн хэрхэн ашиглаж байна, гар утас ашиглахгүй хэдий хэр хугацаа болж байна, хаана очиж байна, хайлтын түүх, сошиал сүлжээ ашигласан байдал, санхүүгийн байдал гээд юу эс байхав.

 

Тэд бидний тухай юу мэддэг вэ?

Аливаа мэдээлэл ихийг өгүүлж болно. Мэдээлэл болгон бидний сонирхол, хоббиг илэрхийлэх тул хүний боловсрол, шашин шүтлэг, улс төрийн үзэл баримтлал, сексийн сонирхол, хүйсийн тухай ойлголт, нийгэмд эзлэх байр суурь, эрүүл мэндийн тухай олж мэдэж чадна.

Энэ бүх мэдээллийг нэгтгэн дүгнээд нийтлэг хүн гаргаж ирдэг. Ийм мэдээлэл боловсруулах, мэдээллээ худалдан борлуулах компани хүртэл бий болжээ.

Мэдээлэл  гэдэг маш нууц зүйл, тухайн хүний гарал үүсэл, орлогын хэмжээ, гэр бүлийн байдал, гэр бүлийн гишүүд гээд…

Саяханы нэгэн судалгаанаас харахад, 10 ухаалаг гар утасны 7 нь гуравдагч этгээдээр дамжуулан ийм төрлийн мэдээлэл цуглуулж байгааг тогтоожээ. Төрөл бүрийн программаар дамжуулан цуглуулсан мэдээлэл нь бие биенээ нөхөж нэг бүтэн цогц мэдээлэл үүсгэх замаар явна. Ингээд ухаалаг гар утсыг мөрдөгч төхөөрөмж болгох бүрэн боломжтой ажээ.

 

Олж авсан мэдээллээ юунд ашигладаг болон ямар аюултай вэ?

Маш олон компани энэ төрлийн мэдээллийн эрэлд гардаг бөгөөд юуны түрүүнд зорилтот зар сурталчилгаа, тодорхой бүлэг хүмүүст зориулсан үйлчилгээ боловсруулахад ашигладаг байна. Гэхдээ үүгээр зогсохгүй нь мэдээж.

 

Зээлдэгч болохыг хүсэх

Зорилтот зар сурталчилгаа гэхэд л бидний хувийн амьдралд шууд нөлөөлж болно. Хүн санхүүгийн хүндхэн байдалд байгаа бол мөнгө зээлүүлэх компанийн зар сурталчилгааг байнга авна. Ингээд л өр зээлэндээ баригдаж эхэлдэг байна.

 

Төрөл бүрийн шинж чанараар нь ялгаварлан гадуурхах

Зорилтот зар сурталчилгаа ялгаварлан авч үзэх бөгөөд байгууллага болон хүмүүсийг ялгавартай авч үзэх ажээ. Одоохондоо арьсны өнгөөр ялгаварлахгүй байгаа ч гэлээ, жишээ нь Facebook гэхэд л тухайн хэрэглэгчийн сонирхож байгаа хуудас, мэдээллээр нь нийгмийн гарал үүслийг нь тодорхойлох маягтай. Ашгийн бус байгууллага болох ProPublica-ийн судалгааны үр дүнгээс харахад, тодорхой насны эсвэл нийгмийн бүлэгт хамаарч байгаа хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн түрээс зэрэг мэдээллийг нууцалж болдог горим ажилладаг байна.

Зар сурталчилгааны энэ төрөл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох зурагт, сонины зар сурталчилгаанаас тэс өөр. Тодорхой бүлэг, мэргэжлийн хүмүүст зориулсан сониныг дуртай газраасаа аваад уншиж болно шүү дээ.

Интернетэд хэн нэгний тодорхой мэдээлэл авах эрхийг хязгаарлаж болно, харин хязгаарлуулсан хүн энэ тухай огт мэдээгүй явдаг.

 

Зээлжих чадварыг шалгах

Сошиал сүлжээн дэх мэдээллийг ашиглан зээлжих чадварыг тодорхойлж чадна. Хэрэглэгчийн ашиглаж байгаа хэл, найз нарын төлбөрийн чадвар зэргийг судлан дүгнэнэ. Энэ нь эцсийн дүндээ төлөх татварын хэмжээнд нөлөөлж болзошгүй, зээлийн хүү тогтоох, байр орон сууцны үнэ, ажил эрхлэлтийн өсөлтөнд ч нөлөөлөх ажээ.

Төлбөрийн аппликейшн энэ бүх мэдээллийг бий болгоход шууд тусалдаг. Хятадын засгийн газар гэхэд л төлбөрийн бүх аппликейшнуудыг нэгтгэж хувь хүний орлого, татвар төлөлт, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй торгууль төлөлт зэрэг мэдээллийг нэгдсэн санд оруулах ажлыг санал болгожээ. Энэ санаачлага аль хэдийн туршилтын шатандаа орсон бөгөөд бүрэн хэрэгжээд эхлэхээр иргэн бүр дээр зээлжих чадвар нь гарч ирнэ гэж үзжээ. Зээлжих чадварыг үндэслэн тухай хүний төлөх торгууль, зээлийн хүүгийн хэмжээг ялгавартай тогтоогоод зогсохгүй ажил эрхлэлтэд ч нөлөөлж эхэлнэ гэж үзэж байна.

Энэ бол алс холын ирээдүй биш, бодит байдал. Ухаалаг гар утас нь чадварлаг мөрдөгч гэдгийг мэдсээр байж л бид барьсаар л яваа. Дэлхий дахинд ашиглагдаж байгаа ухаалаг гар утасны бүх мэдээллийг дүгнэж ямар хэмжээгээр ашиглагдаж болохыг бид хэлж мэдэхгүй. Ямартай ч эхлэл гэдгийг л бид сайн мэдэж байна.

6
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Nobo shiba yumaa

  2. Nobo shiba yumaa

  3. Зочин

    2018/03/11 at 21:22

    waat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *