Эмэгтэй хүн бөгжөө аль хуруундаа зүүснээр өөрийнхөө хувь тавилангаа бий болгодог

8

Эмэгтэйчүүд эрт дээр үеэс л гоёл чимэглэлд дурлаж байсан, тэд байгалиасаа гоо үзэсгэлэн байхаар заяагдсан. Гоёл чимэглэл зүүснээр өөрийнхөө хувь тавилан, амьдралыг сайжруулах эсвэл баллаж байгаагаа харин тэр болгон мэддэггүй. Ямар хуруундаа бөгж зүүнэ, тийм л хувь тавилан бий болгодог ажээ.

Баруун болон зүүн гар зөвхөн өдөр тутмын ажил төрөл гүйцэтгэхэд ялгагдаад зогсохгүй гэдгийг та мэднэ.

Баруун гар – эрэгтэй, идэвхтэй, баруун гарын хуруунд зүүсэн бөгж нь амьдралын тодорхой хэсэг эсвэл салбарт хүчтэй нөлөөлдөг байна.

Зүүн гар – эмэгтэй бөгөөд пассив. Зүүн гарын хуруунд зүүсэн чимэглэл тодорхой нөхцөл байдал, энергиэс эзнээ хамгаална.

Үүнд гоёл чимэглэл хийсэн металл ч нөлөөлөхийг мартаж болохгүй. Алт – идэвхтэй, тод металл. Энергийг идэвхжүүлнэ.

Мөнгө – зөөллөж бас хамгаална.

 

Ямар хуруундаа бөгжөө зүүх вэ?

Эрхий хуруу толгойг илэрхийлнэ

Баруун гарын эрхий хуруу логик, эрэгтэй хүний оюун ухааныг хариуцна. Хэрвээ танд эдгээр чанар дутаж байгаа бол баруун гарын эрхий хуруундаа улаан, шаргал өнгийн эрдэнийн чулуутай алтан бөгж зүүгээрэй.

Эсрэгээрээ, хүч чадлаа тэнцвэржүүлэхийг хүсэж байгаа бол баруун эсвэл зүүн гарын эрхий хуруундаа хүйтэн өнгийн чулуутай мөнгөн бөгж зүүнэ.

Энэ нь сэтгэл санаагаа тайвшруулж бясалгалын шинжид ороход тус болно.

Зүүн гарын эрхий хуруунд алтан бөгж зүүсэн бол энерги нь хоосон мэдлэгийг материаллаг болгоход тусална. Материаллаг эд баялаг нэмэгдэх, албан тушаал ахих магадлал нэмэгдэнэ

 

Долоовор хуруу – бидний эго болон хүч

Хуруугаар чичлээд байхад яагаад бидэнд таагүй мэдрэмж төрдөг вэ? Маш их энерги авдаг учраас. Хүн рүү заахад тухайн хүний аураг эвдэхэд хүргэнэ, түүнийг таагүй байдалд оруулдаг.

Хэрвээ хүн муу муухай зүйл ярьж хуруугаа гозолзуулах, чичлээд байвал – муу зүйлийг программчилж эргэн тойрны аураг эвдэж орхино. Ялангуяа баруун гарын долоовор хуруутай холбоотой.

Хэрвээ та өөрийн мэдэлгүй долоовор хуруугаа гозолзуулаад байдаг бол гарах муу энергийг саармагжуулж болно – үүний тулд долоовор хуруундаа хүйтэн өнгийн чулуутай мөнгөн бөгж зүүгээрэй. Мөнгө аливаа муу энергиэс хамгаалдаг.

Баруун гарынхаа долоовор хуруунд мөнгөн бөгж зүү. Ингэснээр өөрийнхөө бодлогогүй үйлдлийн энергийг дарахаас гадна бусдыг муу энергиэс хамгаална.

Бас зүүн гарын долоовор хуруунд ч мөнгөн бөгж зүүхэд буруудахгүй – өөрөө өөрийгөө хамгаалж чадна.

Долоовор хуруунд алтан эдлэл зүүх хэрэггүй

Яг л антен шиг биднийг дээд тэнгэртэй холбоно.

Хэрвээ шийдвэр гаргах шаардлагатай бол – баруун гарын долоовор хурууг тэнгэр рүү харуул, гэхдээ мөнгөн бөгжөө авна шүү. Тэнгэрт асуултаа тавь. Хариулт нь ирнэ.

 

Дунд хуруунд зүүх бөгж – ямар ч бэлэг гардуулж болно

Хувь тавилангийн гэнэтийн бэлэг хүсэж байна уу? Сул доройг бүр сөхрүүлнэ, хүчтэйг нь улам хүчтэй болгоно. Кармагаа зөв чиглүүлж дараагийн шатандаа хурдан гарахын тулд өөрийгөө хөгжүүлэхийг хичээ. Хэрвээ одоо өөрийгөө хүчгүй гэж үзэж байгаа бол баруун гарын энэ хуруундаа бөгж зүүхгүй байхыг зөвлөж байна.

Зүүн гарын дунд хуруу эсрэгээрээ хурц өнцгийг зөөллөнө. Энэ хуруундаа бөгж зүүх гэж байгаа бол зөвхөн мөнгөн, чулуун шигтгээтэй бол зөвхөн хүйтэн өнгөтэйг сонгоорой.

 

Ядам хуруу – амжилт, гэр бүл, хайр дурлал, биелэлтийг илэрхийлнэ

Баруун гарын ядам хуруунд алтан бөгж зүүж амьдралыг идэвхжүүлнэ.

Сүйн бөгжийг ямар хуруундаа зүүх вэ?

Сүйн бөгжний талаар тусгайлан авч үзмээр санагдлаа, ихэвчлэн баруун гарын ядам хуруунд зүүдэг дээ. Хуримын ёслол дээр харилцан бөгж солилцдог нь бурханлаг энергиэ хайртай хүнтэйгээ солилцож байгааг илтгэнэ.

Ихэвчлэн алтан бөгж солилцохыг зөвлөнө. Гэр бүл нь бат бөх, харилцаа нь мөнх байхыг бэлгэддэг.

Мөнгөн сүйн бөгж нь хүнийг илүү аминчхан үзэлтэй болгоход нөлөөлнө. Бусдад аливааг өгөх хүслийг бууруулж бусдаас авах хүслийг өдөөдөг. Зарим эрчүүд зүгээр ч нэг мөнгөн бөгж авч зүүгээд байдаггүй нь үүнтэй холбоотой.

Гэр бүл салахад бөгжийг буцааж өгөх эсвэл зүүн гарын ядам хуруунд шилжүүлж зүүнэ. Ийм өөрчлөлт хийхгүй бол ирээдүйн хувь тавиланд өөрчлөлт гарахгүй гэж үздэг.

Сүй бөгжийг зүүн гарын ядам хуруунд зүүж байгаа нь өмнөх гэр бүлийн энергийг саармагжуулж шинэ харилцаа үүсгэх боломжийг нээнэ. Өмнөх гэр бүлээс үлдсэн бөгжийг зүгээр шууд хайрцганд хийвэл өмнөх гэр бүлийн харилцааг л дэмжсээр байх болно.

Чигчий хуруу нь оюун ухаан, мэдрэмж, харилцаа холбоог илэрхийлнэ

Баруун гарын чигчий хуруунд алтан бөгж зүүвэл тохиромжтой, улаан чулуун шигтгээтэй бол бүр ч сайн хэрэг. Худалдааны авьяас чадлаа хөгжүүлж амжилттай хэлэлцээр хийхэд тусална.

Баруун гарын чигчий хуруунд мөнгөн бөгж зүүснээр идэвхтэй амьдралаас уйдаж амрах боломжийг олгоно.

Сонгох хувилбарууд бий: алт эсвэл алтан судалтай мөнгөн бөгж, бас ногоон чулуун шигтгээ байж болно. Ийм бөгжийг баруун гарын чигчий хуруундаа зүүхэд завгүй амьдралаасаа та хэсэг амсхийх боломжийг олгоно, гэхдээ амьдралынхаа нөхцлийг муутгахгүйгээр шүү дээ.

Зүүн гарын чигчий хуруу – чимэглэл зүүх утгаар тохиромжгүй. Нийгмээс явахаар төлөвлөсөн хүн л зүүдэг уламжлалтай.

Ийм утгаар зүүгээгүй бол амьдралын түвшин дордохын илэрхийлэл болно.

Энэ мэт зарим нэг дүрмийг баримталснаар та өөрийн амьдралаа өөрчилж болно. Мөн энергиэ зөв чиглэлд оруулах боломж байгааг санаж яваарай.

40
ТэнэглэлТэнэглэл
33
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2018/03/05 at 15:04

    Nami Nayuri

  2. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2018/03/05 at 15:04

    Nami Nayuri

  3. 5

  4. 5

  5. Г. Жаргалаа

    Г. Жаргалаа

    2018/03/05 at 16:11

    Uwgun Uuganaa Uuganaa Uuganaa neg dor olon bugj zvvdeg hvn unshaad mdd aw

  6. Г. Жаргалаа

    Г. Жаргалаа

    2018/03/05 at 16:11

    Uwgun Uuganaa Uuganaa Uuganaa neg dor olon bugj zvvdeg hvn unshaad mdd aw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *