Бөөрөлзгөний навч нь мэдрэлийн гаралтай өвчин болон зүрхний өвчинг үнэхээр үр дүнтэй эмчилдэг! Хэрхэн бөөрөлзгөнийн навчаар эмчилгээний ханд хийх аргыг хүргэе

3

Мэдрэл гаралтай болон зүрхний өвчлөлийг бөөрөлзгөний навчны хандаар эмчилдэг болоод удаж байна.

Шилний гуравны нэгийг бөөрөлзгөний жижиглэсэн навчаар дүүргээд дээрээс нь 40 градусын архи хийж 10 хоног хандалж орхино.

Шүүгээд эхний 10 хоног хэрэгцээндээ тааруулж 20 дуслаар өдөрт 3 удаа, хоолноос 30 минутын өмнө ууна. Дараагийн 10 хоногт – 30 дуслаар, гурав дахь арван хоногт – 50 дуслаар тус тус ууна.

Курс эмчилгээ – 3 сар.

Тавгүй байгаа мэдрэлийн системийг ойн бөөрөлзгөний навчны ханд тайвшруулна, мөн уг ургамлын үндсийг амьсгалын замын багтраа өвчний үед хэрэглэдэг байна.

Уг навчны хандыг хөвөнд шингээж эмэгтэйчүүдийн өвчин, шамбарам зэрэг өвчний үед түрхэж хэрэглэдэг. Харин ургамлын иш нь мөн л мэдрэлд сайн нөлөө үзүүлэх ажээ.

Бөөрөлзгөний навчийг эмэгтэйчүүдийн өвчинд хэрэглэх нь

Бөөрөлзгөний нэгэн гайхамшигтай үйлчилгээ бол цус тогтоох: тус жимсгэний навчны хандыг уухад хэсэг хугацааны дараа дотуур цус алдалт зогсоно.

Эмэгтэйчүүд анхаарлаа хандуулна уу: сарын тэмдэг их хэмжээгээр үзэгддэг бол бөөрөлзгөний навчны ханд тус болохыг мартаж болохгүй.

Бөөрөлзгөний навчийг бие махбодийн үрэвслийн эсрэг хэрэглэх нь

Бөөрөлзгөний навч нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Хэрвээ таны шарх, зүсэлт, хагарсан арьс эдгэрэхгүй удаан яваад байвал бөөрөлзгөний навч танд үр дүнтэй тусална. Энэ жимсгэний үйлчилгээ нь маш хурдан тул шарх хурдан эдгэрдэг байна.

Бөөрөлзгөний навчийг аваад өвдөж байгаа хэсэг дээрээ тавьж бооно. Навчийг арьсан дээрээ хагас цаг орчим байлгасны дараа аваарай.

Нүүрний болон цээжний ил хэсэг үрэвсэж батга гарч зовоодог. Энэхүү асуудал нь ихэвчлэн өсвөр насныхныг зовооно, энэ нь тэдний дааврын өөрчлөлттэй холбоотой.

Энэ тохиолдолд бидний зөвлөгөө тус болно гэж үзлээ.

Хэдэн ширхэг бөөрөлзгөний навч аваад асуудалтай газраа тавьж арьсаа эмчлээрэй.

Жимсгэний навчийг 20-25 минут тавина. Уг арчилгаа, эмчилгээг хэд хэдэн удаа давтахад үр дүн удаан хүлээлгэхгүй.

Бөөрөлзгөний хатаасан навч адил төстэй үйлчилгээ үзүүлнэ, гэхдээ шинэ нойтон навчийг бодвол арай бага ажээ.

Хэд хэдэн навч аваад 2 стакан буцалсан усанд хийж даавуугаар бүтээнэ. Халуунаар нь байлгаж хатсан навчийг нээгдтэл хандална. Ингээд шинэ навчийг хэрэглэдэг аргаар хэрэглэх боломжтой.

Навч дэвтэж нээгдэнгүүт нь арьсны асуудалтай хэсгүүд дээрээ тавина, дээрээс нь хуурай алчуураар бүтээгээрэй. Ингэснээр нойтон навч хатах нь удаан бөгөөд үйлчилгээ нэмэгдүүлэхэд нөлөөлнө.

Бөөрөлзгөний навч бие дээрээ тавьж эмчилгээ хийж байгаа бол хэвтээгээрээ хийсэн нь дээр, эс бөгөөс тогтохгүй шууд доошоо унаад байдаг. Үүнээс гадна эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуудлыг тайван, нухацтай авч үзэх хэрэгтэй. Энэ тал дээр хөнгөн хуумгай, хэнэггүй хандаж огт болохгүйг анхаараарай.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Hulan Hulan

    Hulan Hulan

    2019/06/17 at 09:45

    Marina Lkhashid

  2. Ganzorig Tserendorj

    Ganzorig Tserendorj

    2019/06/17 at 10:53

    за тэгээд л хэрэглэхгүйг мөртөө түүгээд дахиж ургахгүй болтол устагчих нь шүү ялангуяа навч үндэс гээд эхэлбэл ..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *