Ямар нэгэн өвчнийг өөр өвчинтэй андуурахад хүргэдэг 6 нийтлэг алдаа. Эдгээр ялгааг та заавал мэдэж байх ёстой!

2

Заримдаа бид нэг өвчнийг нөгөөгөөс нь ялгаж чадалгүй эмчид ханддаг. Гэхдээ бодит байдал дээр, ноцтой эрүүл мэндийн нөхцөл байдлын 20% нь буруу оношлогддог байна. Бидний эрүүл мэнд ач холбогдолгүй зүйл биш – амьдралын хувьд хамгийн чухал нь, тэгэхээр хоорондоо ижил төстэй шинж тэмдэг илэрдэг ч үнэн хэрэгтээ ялгаатай өвчнүүдийн талаар мэдэж авцгаая.

Бид уншигчдаа эрүүл саруул байгаасай гэж хүсдэг учир таныг өвчнөө буруу оношлохоос сэргийлж дараах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Зүрхний шигдээс болон сэтгэл түгших эмгэг

Заримдаа зүрхний шигдээсийг сэтгэл түгших эмгэгээс ялгахад хэцүү байдаг, яагаад гэвэл эхний удаад эдгээрийн илрэх шинж тэмдгүүд ижилхэн байдаг байна. Зүрхний шигдээсийн үед хурц хатгаж өвддөг. Ихэнхи нөхцөлд энэ өвдөлт зөвхөн зүүн гаранд мэдрэгддэг.

Зүрхний шигдээс болон сэтгэл түгших эмгэгийн хоорондын зарим нэг ялгаа:

  • Хүмүүсийн туршлагаас харахад, зүрхний шигдээсийн үед амьсгал түргэсдэг ба сандардаггүй. Гэхдээ маш их айдаг. Үүний өмнө магадгүй толгой өвдөх болон доргих мэдрэмж мэдрэгдэнэ. Сэтгэл түгших эмгэгийн үед тухайн хүн мэдрэл болон оюун санааны хяналтаа алддаг.
  • Хэрэв танд сэтгэл түгших эмгэг илэрвэл та биеэ чангалах ба үр дүнд нь булчингууд чинь өвдөх болно.
Illustrated by Oleg Guta

 

2. Менингит болон ханиад

Менингит бол тархи болон нурууны ойролцоо орших зөөлөн мембранууд үрэвсэх үед илэрдэг. Маш аюултай ба тархийг гэмтээдэг. Энэ бол яагаад эрт үед зөв оношлох хэрэгтэй болохын шалтгаан юм. Түгээмэл илрэх шинж тэмдгүүдэд ядрах, гар хүйтэн байх, булчин өвдөх, толгой өвдөх болон ядралтаас болж идэвхгүй болох зэрэг зүйлс багтана.

Энэ өвчний шинж тэмдгийг сайтар анзаарч байх ёстой, яагаад гэвэл ханиадтай ижилхэн шинж тэмдгүүд илэрдэг. Дараах зүйлсийг анхаараарай:

  • Хүзүү хөших
  • Татвалзах өвчин
  • Арьсан дээрх толбо болон тууралт
  • Хурц гэрэлд мэдрэмтгий байх
© depositphotos.com © depositphotos.com

 

3. Сүрьеэ болон ханиад

Сүрьеэ бол хүнийг үхэлд хүргэдэг түгээмэл өвчнүүдийн нэг билээ. Энэ өвчний үед бактери уушгинд нэвтэрч, биеийн бусад хэсгүүдийг гэмтээдэг. Сүрьеэ нь тухайн хүн найтаах, ханиалгах эсвэл ярих үед агаараар дамжиж халдварладаг. Гэхдээ тухайн хүний биеийн температур сүрьеэ туссан үед 37-37.5 градус хүртэл өсдөггүй ба оройхон тийшээ гол төлөв өсөх хандлагатай байдаг.

Ядрах, сульдах, шөнө хөлрөх болон магадгүй халуурах шинж тэмдгүүдийг та ханиад туссан үед илэрдэг гэж бодож байж мэдэх юм. Гэхдээ энэ нь зөвхөн ханиад туссан үед илэрдэг шинж тэмдгүүд биш:

  • 3 эсвэл үүнээс олон 7 хоног ханиалгах
  • Цустай ханиалгах
  • Цээж өвдөх эсвэл амьсгалах болон ханиалгахад өвдөх
  • Шалтгаангүйгээр жин хасах
© shutterstock.com

 

4. Хөxний хавдар болон хөxний булчирхай үрэвсэх

Хорт хавдраар өвчлөгсдийн хагас нь хожуу өвчнийхөө оношийг тодорхойлуулдаг. Өөрөөр хэлбэл хорт хавдраар өвчлөгсдийн дийлэнх нь өвчнийг улам хүндэрсний дараа олж мэддэг гэсэн үг. Мөн хэрэв шинж тэмдгүүд урт хугацаанд, дахин давтагдаад байвал таны дархлаа маш их суларчээ гэж ойлгож болно. Тиймээс бие организм юу мэдэрч байгааг сайтар анхаарах хэрэгтэй.

Хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүд зарим өвчнийхтэй ижил төстэй байдаг. Жишээ нь хөxний хорт хавдрыг хөxний булчирхайн үрэвсэлтэй андуурах боломжтой, бас бүдүүн гэдэсний хавдрын үед илрэх шинж тэмдгүүд шархлаат колит эсвэл гэдэсний цочромтгой хам шинжтэй адилхан байх нь бий. Мөн хөxний булчирхайн үрэвсэл, арьсны цочрол, улаан тууралт, хөxний дулаан байдал алдагдах үеийн шинж тэмдгүүд хоорондоо адилхан байдаг.

Хорт хавдрын тодорхой шинж тэмдгүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй:

  • Хөx загатнах
  • Хөxний дотор талд бөөгнөрөх эсвэл зангирах мэдрэмж төрөх
  • Хөx томрох
  • Хөxний толгой өвдөх

Хөxөө өөрөө тогтмол шалгаж байгаарай.

© depositphotos.com © depositphotos.com

 

5. Мухар олгойн үрэвсэл болон баруун өндгөвчний уйлaнхай

Эдгээр нөхцлүүдийн аль аль нь маш аюултай ба зөв оношилгоо хийлгүүлэх нь чухал. Хоёуланд нь хүчтэй болон гэнэтийн өвдөлтүүд мэдрэгдэнэ, хэвлийн баруун доод хэсэгт голчлон өвдөнө. Интернет ашиглан шинж тэмдгүүдийг хайхын оронд тэр дор нь эмчид хандах эсвэл түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Бөөлжих болон маш их эцэж ядрах гэх мэт адилхан шинж тэмдгүүд илэрнэ. Гэхдээ зарим шинж тэмдгүүдээр ялгаж мэдэж болно. Уйланхайн үед сарын тэмдгийн үеэр маш их өвдөлтийг мэдэрнэ. Харин мухар олгойн үрэвслийн үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Гэдэс зангирч, хатгаж өвдөх
  • Хийгээ гаргаж чадахгүйд хүрэх
© depositphotos.com © depositphotos.com

 

6. Дерматит болон арьсны сүрьеэ

Та бүхий л амьдралынхаа туршид арьсны сүрьеэтэй явж болно, яагаад гэвэл шинж тэмдэг нь хожуу илэрдэг – дархлаа муудсан үед л ямар өвчин туссан болохоо мэдэх боломжтой гэж бид боддог. Эмч нар энэ аюултай өвчнийг өөр төрлийн олон жижиг өвчнөөр өвчилсний дараагаар буюу багагүй хугацаа өнгөрсний эцэст оношилдог.

Таны мэдэж байх ёстой хамгийн чухал зүйл бол хэрэв таны үе мөч болон булчин өвдөж, яагаад ч юм амархан ядарч, сульдаж байвал эргэлзэлгүйгээр эмчид хандах хэрэгтэй. Энэ аутоиммун өвчин биеийн бүх хэсэгт, тэр тусмаа дотоод эд эрхтэнд нөлөөлж чадна. Зарим нөхцөлд арьсны сүрьеэ зүрх судас болон хоол боловсруулалтын системийн доголдолтой холбоотой байдаг.

Арьсны сүрьеэний үед илрэх дараах шинж тэмдгүүдэд сайтар анхаарлаа хандуулаарай:

  • Үе мөчөөр өвдөх
  • Ямар ч шалтгаангүйгээр ядрах
  • Сульдах
  • Гүнзгий амьсгалах үед цээжээр өвдөх
  • Үс унах
© depositphotos.com © depositphotos.com

Та урьд өмнө нь өвчнийг буруу оношилж байсан уу? Тийм бол бидэнтэй өөрийн мэдэх туршлагаасаа хуваалцаарай.

3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *