Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа

1

Гэр цэвэрхэн байхад бид бүгд дуртай шүү дээ. Гэвч цэгцтэй байлгадаг хүмүүс ховор юм даа. Танд дараах ухаалаг аргууд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Гаражны тавиур

Гаражны дааман хаалганы дээрх орон зайг ашиглан тавиур тогтоож зул сарын гацуур мод, цан зэрэг улирлын чанартай зүйлсээ цэгцэлж хурааж болно.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 1

Машин дотроо ч эмх цэгцтэй

Шүршүүрийн хэрэгсэлтэй дагалдан ирдэг хуванцар халааснууд машин доторх зүйлсийг зай эзлэхгүйгээр цэгцтэй байлгахад туслах болно.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 2

Сэтгүүлийн босоо тавиурыг дахин ашигла

Үсний овор ихтэй хэрэгслүүдээ босоогоор нь сонин, сэтгүүлийн тавиурт хадгалаарай.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 3

Лаазалсан бүтээгдэхүүний хадгалалт

Жижигхэн гал тогооны төгс шийдэл – өөрийн гараар хийсэн лаазалсан бүтээгдэхүүн хадгалах шүүгээ. Хийхэд маш амархан бөгөөд ашиглахад тун амар хялбар.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 5

Хувцасны шүүгээнийхээ зайг хэмнээрэй

Хөнгөн цагаан ундааны савны бөгжийг өлгүүрэндээ бэхлээд шүүгээнийхээ зайг хэмнэх боломжтой.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 4

Үргэлж гарын дор

Цэцэрлэгийн багаж хэрэгслээ алчуурны зориулалтын өлгүүрт өлгөвөл эвтэйхэн байх болно.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 6

Үүдний хэсэгт хадгалах жижиг сажиг зүйлс

Гэртээ ирээд бид ихэвчлэн түлхүүр, нарны шил зэргийг хаа хамаагүй газар луу чулууддаг. Тусгай тавиур болон сав ашиглаад энэ асуудлыг шийдвэрлээрэй.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 7

Амтлагчны сав

Үрлэн гааны хоосон саванд хоол амтлагчаа хадгалахад тохиромжтой байдаг. Ингэснээр замд авч явахдаа ч асгарах вий гэж айх шаардлагагүй болно.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 9

Гал тогооны шүүгээ

Гал тогооны шүүгээний хажуугийн хэсэгт гарын алчуурын тавиур тогтоож ашиглаж болно.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 8

Үнэт эдлэлийн хадгалалт

Танд цоолсон картон болон жижиг дэгээ хэрэг болно. Ингээд бүх зүйл чинь тусдаа болж та хэрэгтэй зүйлээ амархан олох болно.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 10

Тагны тавиур

Таг хадгалах хэцүү байдаг: тэд байнга унана, мөн зай их эзэлнэ. Сав суулга хатаагч эсвэл тусгай жижиг тогтоогууртай хайрцаг нь орон зайг ухаалгаар ашиглахад тусална.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 11

Дотроо ч цэгцтэй

Шүүгээн доторхыг хэн ч харахгүй гээд түүн доторхыг замбараагүй байлгаж болохгүй. Бүх зүйлсээ саванд хийж ялгаад эсвэл хаалгандаа хэдэн тавиур тогтоож цэгцтэй байлгаарай.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 12

Эвтэйхэн тусгаарлагч

Аль ч гэр ахуйн дэлгүүрээс олж болох хуванцар хоолойг ашиглаад дотуур хувцасны шүүгээгээ цэгцлээрэй.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 13

Ангилал

Угаах хувцасаа хийх нэг том савны оронд хэд хэдэн сав тавиарай. Ингэвэл хувцасаа эртнээс ялгачихаж болно.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 14

Орон доорх шургуулга

Хуучин тавилгын шургуулга танд хэрэг болно: ор дэрний цагаан хэрэглэлүүдээ дотор нь хийгээд орон доороо хадгалаарай.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 15

Соронзтой гоо сайхны хэрэгслүүд

Түгээмэл хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийхээ ард соронз наагаарай. Дараа нь ханандаа металл самбар тогтооно. Ингээд л бүх зүйлсээ ил тогтоогоод хайх шаардлагагүй боллоо.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 20

Жижиг сажиг зүйлс хийх сав

Хэрэглэхээ больсон кексний хэвэнд жижиг сажиг зүйлсээ хийгээрэй. Ингэснээр тэд хоорондоо холилдохгүй.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 16

Хувцас индүүдэх ширээ

Хувцас индүүддэг тавцан маш их зай эзэлдэг ба ялангуяа түүний хөл. Хөлийг нь өндөр нарийхан ширээгээр солиорой, харин доод хэсэгт нь хэрэгтэй зүйлсээ байршуулаарай.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 17

Цаасны хайрцаг

Төрөл бүрийн цаасанд зориулсан тусгай сав худалдаж аваарай. Захиа, чухал бичиг баримт, төлбөрийн баримт зэргээр нь ялгаад хийгээрэй. Ингээд та үргэлж хэрэгтэй бичиг цаасаа богино хугацаанд олох боломжтой боллоо.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 18

Зурагны арын нууц шүүгээ

Зурагны цаана жижиг, нарийхан шүүгээ нууж болно.

Эмх цэгцтэй байх дуртай хүмүүст зориулсан 20 санаа 19

38
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/17 at 13:48

    Сэтгэгдэл *

  2. оюун

    2015/12/17 at 13:48

    Сэтгэгдэл *

  3. Undarga Undarga Undarga Undarga

    2015/12/18 at 21:07

    Haanahin material ve

  4. Undarga Undarga Undarga Undarga

    2015/12/18 at 21:07

    Haanahin material ve

  5. Hanging Tree

    Hanging Tree

    2015/12/19 at 13:45

    Altankhuyag Semchin

  6. Hanging Tree

    Hanging Tree

    2015/12/19 at 13:45

    Altankhuyag Semchin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *